[:mn]

Перегрин Академик Сервис (цаашид ПАС) нь 2009 онд байгуулагдсан ба АНУ-ын Вайоминг мужид бүртгэлтэй, хязгаарлагдмал хариуцлагатай компани юм. ПАС нь сургалтын хөтөлбөрийн үнэлгээний онлайн шалгалт, бизнесийн боловсролд зориулсан онлайн хичээл, дээд боловсролын асуудлаар зөвлөгөө өгөх чиглэлээр дээд боловсролын байгууллагуудад үйлчилгээ үзүүлдэг.

Бид дээд боловсролын хөгжил, арга зам, засаглал, захиргаа, удирдлага, үнэлгээтэй холбогдсон асуудлуудад зориулсан хэрэглээний чанартай шинэлэг шийдлүүдийг өндөр мэдлэг боловсрол, баялаг дадлага туршлагатай багаараа ажиллаж боловсруулдаг.

  ПАС нь дээд боловсролын оюунлаг түншлэгч хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн бөгөөд олон улсын түвшинд шилдэг үйлчилгээ үзүүлдгээрээ дээд боловсролын шинэчлэлийн олон улсын тэргүүлэгч компаниар тодорч шагнуулсан билээ. ПАС-ын 300 гаруй үйлчлүүлэгч их дээд сургуулиуд нь АНУ-ын мужууд болон дэлхийн 30 гаруй улс оронд байршилтай. Бид сургалтын болон боловсролын зөвлөгөө өгөх үйлчилгээг Монгол Улс төдийгүй Европ, Зүүн Ази, Төв Америк, Өмнөд Америк, Африкийн орнуудад тус тус үзүүлсэн.

 Одоогийн байдлаар ПАС нь Европ, Африк болон Азид орших их дээд сургууль болон магадлан итгэмжлэлийн байгууллагуудад зөвлөгөө өгөх төслүүдийг хэрэгжүүлж байна.

Перегрин Лидершип Институт (цаашид ПЛИ) нь 2004 онд байгуулагдсан ба АНУ-ын Вайоминг мужид бүртгэлтэй, хязгаарлагдмал хариуцлагатай компани юм. Манай институтын өндөр мэдлэг боловсрол, ажлын баялаг туршлагатай манлайллын зөвлөхүүд нь багийн ур чадвар хөгжүүлэх, манлайллын бүх төрлийн сургалт болон зөвлөгөө өгөх үйлчилгээг төрийн ба төрийн бус байгууллагуудад санал болгодог. Бид ёс зүйд суурилсан, хэрэглээний чанартай манлайлал болон ажлын өндөр чанарыг эрхэмлэдэг.

Өнөөдрийн байдлаар, ПЛИ нь АНУ, Канад, Хятад, Тунис, Монгол, Вьетнам зэрэг улс оронд байрлах 185 гаруй харилцагч байгууллагуудад манлайллын үйлчилгээг үзүүлээд байна. ПЛИ нь Австрийн Вена хотод байрлах, Life and Career Design Consulting GmbH, байгууллагатай стратегийн холбоотой хамтран ажилладаг. Түүнчлэн, тус Институт нь Хүний Нөөцийн Удирдлага болон Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхим зэрэг бусад мэргэжлийн холбоо, нийгэмлэгийн гишүүнчлэлтэй. ПЛИ нь Харвардын их сургуулийн Хар тэнгисийн аюулгүй байдлын хамтын ажиллагааны зөвлөлийн байнгын түнш, ивээн тэтгэгч бөгөөд үр бүтээлтэй  хамтран ажиллаж байна.

Олон улсын дээд боловсролыг хөгжүүлэх талаарх бидний туршлага

  Бид олон улсын дээд боловролыг хөгжүүлэх чиглэлээр стратегийн хамтын ажиллагааны түншүүдтэйгээ болон бие даан дараах төслүүдийг хэрэгжүүлэн арвин туршлага хуримтлуулсан. Үүнд:

  • Яамны түвшний боловсролын шинэчлэл болон хөгжил ( Хорват, Доминиканы Бүгд Найрамдах Улс, Монгол Улс)
  • Магадлан итгэмжлэх байгууллагын чадавхийг хөгжүүлэх (CAMAN, БМИҮЗ, ACBSP, IACBE болон EQAR)
  • Боловсролын байгууллагын чанарын баталгаажуулалтыг хөгжүүлэх (Гана, Гватемал, Монгол Улс, АНУ, Швейцарь, Доминик Бүгд Найрамдах Улс)
  • Стратегийн манлайлал хөгжүүлэх (АНУ, Канад, Гватемал, Тунис, Австри, Герман, Швейцарь, Монгол)
  • Стратегийн холбоо, сүлжээ (CAMAN, HACU, PRME, Монгол PASM болон INQAAHE)
  • Магадлан итгэмжлэлийн туслалцаа (ACBSP, IACBE, ABET)
  • Салбар, мэргэжлийн холбоо, түншлэл (Хөдөө аж ахуй, Инженер, Эрүүл мэндийн удирдлага, Бизнес болон Эдийн засаг, Төрийн удирдлага, Боловсрол)

Монгол Улсад хэрэгжүүлж буй үйл ажиллагаа

Бид Монгол Улсад өргөн цар хүрээтэй үйчилгээ үзүүлж, олон төрлийн хамтын ажиллагаанд оролцож буйг дурдахад таатай байна. Өнөөдөр Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг 20 их, дээд сургуулиуд манай үйлчилгээг хэрэглэж байгаа билээ. Түүнээс гадна, бид манлайллын ур чадвар хөгжүүлэх чиглэлээр Хөдөлмөрийн яам, Сангийн яам, Хөдөө аж ахуйн яам, Байгаль орчин,ногоон хөгжлийн яам; магадлан итгэмжлэл, чанарын баталгаажуулалт, шинжээчдийг мэргэшүүлэх  сургалтын чиглэлээр Боловсролын яам болон БМИҮЗ-тэй идэвхтэй  хамтран ажиллаж байна.

  Улаанбаатар хотод байрлах   Перегрин Академик Сервис Монгол (ПАСМ) нь ПАС, ПЛИ-ийн түншлэгч байгууллага, Монгол Улс дахь салбар, хязгаарлагдмал хариуцлагатай компани юм. Олон улсын боловсролын магадлан итгэмжлэлийн ACBSP байгууллагаар магадлан итгэмжлэгдсэн болон нэр дэвшигч гишүүний статустай эдийн засаг, бизнесийн чиглэлийн их, дээд сургуулиудын оюутнуудыг ПАС-ийн оюутны мэдлэг, ур чадварыг үнэлэх онлайн шалгалтад хамруулах, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх нь ПАСМ-ийн өдөр тутмын үйл ажиллагаа юм. ПАСМ ХХК төрийн ажилтнууд болон их, дээд сургуулиудын удирдлагыг манлайллын дээд түвшний сургалтад оролцуулах, эх орондоо ПЛИ-ийн сургалтыг зохион байгуулах чиглэлээр идэвхтэй ажиллаж байна. Сургалтад хамрагдах хүмүүст үйлчилгээ үзүүлэх, зөвлөн туслах нь ПАСМ-ийн үүрэг, хариуцлага болно.

ПАС, ПЛИ Монголын олон байгууллагатай хамтын ажиллагааны гэрээтэй. ПАС,ПЛИ-ийн Ерөнхийлөгч, ноён Олин Оедековен 2014 оны 4 дүгээр сард Монгол Улсад зочлохдоо Монголын Хувийн Их, дээд сургуулиудын холбооны ерөнхийлөгч, профессор Н.Ням-Осортой Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж баталгаажуулснаар бидний хамтран, харилцан ашиг тустай  ажиллах эрх зүйн орчин бүрдсэн.[:en]

Peregrine Academic Services is the globally recognized leader in providing online exam services for colleges and universities related to program-level assessment, academic leveling, and APA writing style competency. We also provide leadership development, strategic planning, and academic consulting services for higher education institutions and academic organizations.

Programmatic assessment exams are available for Business Administration, Accounting and Finance, Early Childhood Education, Healthcare Administration, General Education, Criminal Justice, and Public Administration academic degree programs. Using an Inbound Exam/Outbound Exam assessment construct (programmatic pre-test/post-test) to determine initial knowledge levels and assess retained student knowledge allows academic officials to benchmark student performance against specific aggregate pools and determine the value-added by the institution based upon the student’s academic experience.

Our Global Business Education program assessment services are available in Spanish, French, German, Mongolian, Russian, and Portuguese with regional and country-specific aggregate comparison pools. The services are customized to the academic program and the services are designed to address institutional and programmatic accreditation requirements related to quality, accountability, and continuous improvement.

Our leadership development programs and consulting services address the specific needs of higher education. We assist with strategic planning, staff/faculty development, accreditation document reviews, and quality assurance requirements. Our team includes academic professionals with decades of global education experience. We are ready to assist you with a variety of higher education needs.

Peregrine Academic Services solves accreditation challenges with customized academic solutions to improve the quality of higher education within the US and throughout the world.

Global Business Education

Peregrine Academic Services provides internationally normed, summative assessment exams in Business Administration used for internal and external academic program evaluation that are applicable for assessment of management education throughout the world. The exam service is available in English, Spanish, French, German, Portuguese, Russian, and Mongolian. The online exam services are designed to satisfy the AACSB, ACBSP, and IACBE accreditation requirements related to learning outcomes assessment, quality assurance, and external academic benchmarking.

The most common assessment construct is an Inbound/Outbound Exam approach. Students at the start of the academic program complete the Inbound Exam. The Outbound Exam is administered to the students at the end of the academic program. Many schools also use a Midpoint Exam to measure student progress. All exams are provided online, with or without an exam proctor, using a secure web service that includes safeguards to ensure exam integrity.

The difference in Inbound and Outbound exam scores, both cumulatively and individually, is your direct measure of learning and the value added by the academic institution. Program-level and course-level learning outcomes are evaluated, analyzed, and assessed using the detailed reporting provided with the service. External benchmarking includes the comparisons of the percent change and the Outbound Exam results to other academic institutions. Collectively, the assessment construct is designed to satisfy several programmatic and institutional accreditation needs.

We are your thought-partner in higher education.

 [:]