Вандангийн Алзахгүй (Ph.D.) – ПАСМ захирал

Доктор В. Алзахгүй түүх, нийгмийн шинжлэх ухааны багшийн мэргэжилтэй. Монгол Улсын Их Хурлын гишүүнээр ажиллаж байхдаа боловсролын салбарыг зах зээлийн эдийн засгийн стандартад нийцүүлэн зохион байгуулах эрх зүйн орчныг бүрдүүлсэн цогц хуулийг боловсруулан батлуулах үйл хэрэгт оролцсон. Монгол Улсын боловсролын салбарт магадлан итгэмжлэлийг үндэсний тогтолцооны хэмжээнд хүргэн хөгжүүлсэн. Түүнийг удирдан ажиллаж байх хугацаанд БМИҮЗ APQN, INQAAHE-ийн жинхэнэ гишүүн, Монгол Улсын Засгийн газар CPSC-ийн гишүүн болсон. ACBSP болон Ази-Номхон далайн бүс нутгийн магадлан итгэмжлэлийг Монгол Улсад эхлүүлсэн санаачлагч-зохион байгуулагч, ПАСМ-ийг үүсгэн байгуулагч, тус улсын дээд боловсролын салбарт хийгдэж буй тогтолцоо, технологийн шинэчлэлд олон жилийн хөдөлмөрөө зориулж буй, тэргүүлэх профессор.

И-майл хаяг: alzakhgui2006@yahoo.com

Холбоо барих утас: 99175818

Үйл ажиллагааны менежер Батмөнхийн Одгэрэл 

Турк улсын Измир хотын Докуз Эйлюль их сургуулийг төгссөн. Математикийн багш мэргэжилтэй. ПАС-ийн сургалтын хөтөлбөрийн онлайн шалгалтаар мэргэшин, энэ үйлчилгээг Монгол Улсын их дээд сургуулиудад үзүүлэхэд багш оюутнуудад зөвлөн тусалж, үр бүтээлтэй хамтран ажиллаж байна. МУБИС-ийн магистрантурт суралцаж, “Оюутны мэдлэг, ур чадварт хөндлөнгийн үнэлгээ хийх нь/ АНУ-ын ПАС-ийн онлайн шалгалтын жишээн дээр/ сэдвээр судалгааны ажил хийж байна.

И-майл хаяг: batmunkh@peregrineacademics.com

Холбоо барих утас: 99908919

Маркетингийн менежер Ганбатын Энхбаяр

Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийг маркетингийн менежер мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгссөн. ШУТИС-ийн Бизнесийн ахисан түвшний сургуулийн магистрантурт суралцдаг. Г. Энхбаяр ПАС-ийн Монгол Улс дахь салбар –  ПАСМ ХХК-ний маркетингийн менежерээр ажиллаж байна. Өөрийн мэдлэг чадварыг дайчлан ПАС, ПЛИ-ийн үйлчилгээг Монгол Улсын их, дээд сургуулиудад өргөжүүлэн хүргэх, олон түмэнд боловсролын академик үйлчилгээний ойлголт, үр ашгийг түгээхийн төлөө мэргэшин ажиллана.

И-майл хаяг: ganbat@peregrineacademics.com

Холбоо барих утас: 94006776

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. pasmon.mn