Дээд боловсролын хөтөлбөрийн чанарт стратегийн өөрчлөлт шинэчлэл хийхэд та бэлэн үү?

Чанарын ахиц хангах хөтөлбөрийн үнэлгээний үйлчилгээ, магадлан итгэмжлэлийн үйл ажиллагаанд чиглэсэн зөвлөх үйлчилгээ, манлайллын сургалт, семинар

Бидний тухай

Перегрин Академик Сервис нь онлайн үнэлгээ, онлайн сургалт хичээл, дээд боловсролыг дэмжих үйлчилгээ зэрэг чиглэлээр Олон Улсын хүрээнд хүлээн зөвшөөрөгдсөн тэргүүлэгч байгууллага юм. Манлайллын Перегрин Институт нь их, дээд сургуулиуд болон бүх төрлийн дээд боловсролын байгууллагуудад зориулж манлайлал, удирдах ажилтны ур чадвар хөгжүүлэх, стратеги төлөвлөлт боловсруулах, академик зөвлөгөө өгөх зэрэг үйл ажиллагааг явуулна. Перегрин Глобал байгууллага нь стратегийн түншүүдтэйгээ хамтран чанар сайжруулах оюуны-түншлэлийн шийдлүүдийг санал болгож дэлхийн дээд боловсролын байгууллагуудад үйлчилнэ.

Хөтөлбөрийн түвшний хөндлөнгийн үнэлгээний үйлчилгээ нь бакалавр болон магистрын түвшний бизнес, бизнесийн удирдлагын академик хөтөлбөрүүдэд чиглэгдсэн байна. Үнэлгээний үйлчилгээний үр дүнг харьцангуй жишиг тогтоох, судалгааны хэмжүүр, урт хугацааны дүн шинжилгээ зэрэгт ашиглана. Сургалтын албаны ажилтан орцын/гарцын шалгалтыг ашиглан оюутны анхан шатны мэдлэгийн түвшинг тогтоож тэдний нийт олсон мэдлэгийн түвшинд үнэлгээ өгнө. Ингэснээр шалгалтын эцсийн үр дүнг бусад их, дээд сургуулиудын дундажтай харьцуулан тухайн бизнесийн хөтөлбөрийн үр дүнг тогтооно. Энэхүү арга барилыг ашигласнаар их, дээд сургуулиуд сургалтаа чанаржуулах зорилгодоо хүрсэн эсэхийг шалгахад нэмэртэй. Манай хөндлөнгийн үнэлгээний үйлчилгээ нь чанар, хариуцлага, хэмжүүр, тасралтгүй үргэлжлүүлэн сайжруулах зэрэг байгууллагын, хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн шаардлагыг хангахад зориулсан тухайн академик хөтөлбөрийн эрэлт хэрэгцээнд тусгайлан зориулж бэлтгэгдсэн үйлчилгээ юм.

Перегриний онлайн боловсролын үйлчилгээнд академик түвшин тогтоох сургалт хичээлүүд, академик бичгийн хэв маяг заах үйлчилгээ, Блумберг Бизнесвикийн Би-Скул Коннекшн, манлайллын сургалт хичээл, Өөрийн потенциалыг нээх, ажлын байранд бэлдэх зэрэг сургалт хичээлүүд орно. Манай боловсролыг дэмжих үйлчилгээ нь стратеги төлөвлөгөө боловсруулах, Олон Улсын магадлан итгэмжлэл, багшийн мэргэжил боловсрол, байгууллагын үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэх зэрэг чиглэлтэй үйл ажиллагааг хамарна.

Бид дээд боловсролыг дэмжих бүх төрлийн үйлчилгээг та бүхэнд хүргэхэд бэлэн байна. Перегрин Глобал нь дэлхийн дээд боловсролын чанарын түвшинг дээшлүүлэхэд үйл ажиллагаагаа ямагт чиглүүлж ажилладаг.

Перегрины давуу талыг амьдралдаа хэрэгжүүлэхийг бид та бүхэнд уриалж байна.

Дээд боловсролын салбарт Бид таны оюуны түнш

ОЛОН УЛСЫН БИЗНЕСИЙН БОЛОВСРОЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ШАЛГАЛТ – GBE

Үнэлгээний шалгалтын үйлчилгээ

Перегрин нь Олон Улсын түвшинд нормчлогдсон, бизнесийн хөтөлбөрийн үр дүнг харуулах хөндлөнгийн үнэлгээ олгох онлайн шалгалтыг монгол хэлээр авдаг. Манай онлайн шалгалтууд нь сургалтын гадаад харьцангуй жишиг тогтоох, чанарын баталгаажуулалт, сургалтын зорилтот үр дүнг үнэлэхтэй холбоотой AACSB, ACBSP, IACBE, AMBA, EFMD зэрэг байгууллагуудын магадлан итгэмжлэлийн шаардлагыг хангахад зориулж боловсруулагдсан.

Үнэлгээний шалгалтын сэдвүүд

Глобал Бизнесийн Боловсролын (GBE) шалгалтын сэдэв ба дэд сэдэв нь магадлан итгэмжлэл болон мэргэжлийн баталгаажуулалтын байгууллагуудын тодорхойлсон сургалтын зорилтуудад үндэслэгдсэн болно. Түүнчлэн сургалтын хөтөлбөр бүр өөрийн гэсэн онцлогтой бөгөөд тэд сургалтын үндсэн агуулга, зорилго, сургах арга барилаараа ялгагдана. Иймээс тухайн хөтөлбөрийн сургалтын агуулгатай дүйцэх, тусгай шалгалт болон шалгалтанд орох сэдвүүдийг сонгох шаардлагатай болдог юм.

Бид доорх сэдвүүдийг танд санал болгодог. Үүнд:

Нягтлан бодох бүртгэл, Бизнесийн ёс зүй, Бизнесийн санхүү, Бизнесийн интеграци ба стратеги менежмент, Бизнесийн манлайлал, Эдийн засаг (микро бөгөөд макро эдийн засаг), Глобал бизнес, Мэдээлэл менежментийн систем, Бизнесийн хууль зүйн орчин, Менежмент (үйл ажиллагааны менежмент, хүний нөөцийн менежмент, байгууллагын зан төлөв), Маркетинг, Тоон техник арга ба статистик.

Үнэлгээний шалгалтын асуултууд

Манай тестийн сан нь тухайн хичээлээр оюутны эзэмшвэл зохих мэдлэгийн түвшинг тогтооход чиглэгдсэн байна. Тестийн сан нь сэдэв болгонд 100-150 асуулттай байх бөгөөд тухайн шалгалтын сэдэв бүр нь тохиолдлоор сонгогдох 10 асуултаас бүрдэнэ. Орцын болон гарцын шалгалтууд нь ихэнх тохиолдолд 8-12 сэдэв буюу 80-120 асуулттай байна.

Орцын болон гарцын шалгалт

Орцын/гарцын шалгалтыг ашиглах нь үнэлгээнд хэрэглэх хамгийн түгээмэл арга юм. Оюутнууд сургалтын хөтөлбөрөө эхлэх үед орцын шалгалтыг өгнө. Гарцын шалгалтыг сургалтын хөтөлбөрөө дүүргэж буй оюутнуудаас авна. Оюутны сургалтын явц дахь мэдлэгийн ахицыг хэмжихийн тулд сургуулиуд явцын шалгалтыг ашиглаж байгаа. Бүх шалгалтыг онлайн орчинд явуулж, шалгалтын бүрэн бүтэн байдал, найдвартай орчинг хадгалахын тулд интернетийн аюулгүй байдлыг хангасан баталгаат вэб үйлчилгээ ашигладаг тул шалгалтанд хянагч/харгалзагч байх шаардлагагүй.

Орцын ба гарцын шалгалтын онооны зөрүү нь танай сургалтын хөтөлбөрийн шууд үр дүнг илэрхийлнэ. Үүгээр бид хичээл бүрийн тухайн хөтөлбөрийн үр дүнг нарийвчлан харуулж байгаа юм. Бусад хөтөлбөрүүдтэй харьцуулсан гарцын шалгалтын онооны зөрүүг харуулах замаар гадаад харьцангуй жишигийг (бенчмаркинг) тогтооно. Дүгнэж хэлбэл манай үнэлгээ нь тухайн хөтөлбөрийн төдийгүй байгууллагын хэрэгцээ шаардлагыг бүхэлд нь хангахад зориулагдсан юм.

Үнэлгээний шалгалтын тайлангууд

Шалгалтын нийт оноо ба тухайн оюутны үр дүнг PDF, Excel форматаар үзүүлнэ. Сургуулийн удирдлага, сургалтын менежерүүд нь хүссэн цагтаа үйлчлүүлэгчийн Админ вэб хуудсаар манай программд нэвтэрч бүх тайлайнгуудын дүнгээ нэгтгэн харах, татаж авах боломжтой. Дотоод дүн шинжилгээний тайланд орцын, гарцын шалгалтын үр дүнг хооронд нь харьцуулна. Гадаад харьцуулалтын тайланд тухайн сургуулийн гарцын шалгалтын үр дүнг бусад аггрегат их, дээд сургуулиудын гарцын шалгалтын дүнгийн дундажтай харьцуулж үзүүлнэ. Харьцуулалтын аггрегат их дээд сургуулиудыг тухайн сургуулийн байршил, тухайлбал Европ, Энэтхэг, Ази, Латин Америк, АНУ гэх мэт, болон байгууллагын шинж чанарт үндэслэн бүлэглэсэн байгаа. Түүнчлэн Монгол Улсын их, дээд сургуулиудыг хувийн, төрийн хэвшлээр ангилж аггрегат болгон хуваасан.

Үйлчилгээний үнэ

Шалгалтын үнэ 20 америк доллар (Орцын ба гарцын шалгалт тус тусдаа төлбөртэй байна.)

АКАДЕМИК ЗӨВӨЛГӨӨ ӨГӨХ ҮЙЛЧИЛГЭЭ – ОЛОН УЛСЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛ

Перегрин нь магадлан итгэмжлэлийн байгууллагуудад магадлан итгэмжлэлийн стандарт, зарчим шалгууруудыг хянах, боловсруулах, сайжруулах болон дээд боловсролын байгууллагуудад чанарын баталгаа, боловсон хүчний чадавхи, тогтвортой байдлыг хангах зорилгоор олон төрлийн зөвлөх үйлчилгээ явуулдаг. Тухайлбал, чанарын баталгаа болон магадлан итгэмжлэлийн талбарт Перегрин нь АНУ-ын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн шалгуураар орж буй Монгол улсын их, дээд сургуулиудад зөвлөгөө өгсөн билээ. Үүнд: Монгол Улсын Хөдөө аж ахуйн их сургуулийн Эдийн засаг, бизнесийн сургууль Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургууль Этүгэн, Идэр, Мандах, Сан зэрэг хувийн их, дээд сургуулиуд багтана.

Манайхаас зөвлөгөө авсан Монгол Улсын бүх үйлчлүүлэгч байгууллагууд нь ACBSP-аар амжилттай магадлан итгэмжлэгдсэн. Бид эдгээр сургуулиудад Олон Улсын магадлан итгэмжлэлийн шалгуур шаардлагыг оновчтой зөв ойлгоход нь тусалж, урьдчилсан шатны ба өөрийн үнэлгээний тайланд нь санал өгч, шинжээчийн баг ирэхэд хэрхэн бэлдсэн байх тухай зөвлөгөө өгсөн юм.

Зөвлөгөө өгөх үйлчилгээ – стратеги төлөвлөгөө боловсруулах

Манлайллын Перегрин Институтын хамт олон стратегийн төлөвлөлтийн үйл ажиллагааг зохион байгуулж, удирдан явуулах баялаг туршлага, мэдлэгтэй юм. Стратегийн төлөвлөгөө нь хөтөлбөрийн магадлан итгэмжлэлд шаардагдах бүх үйл ажиллагааг зангиддаг. Бид өөрсдийн манлайлал, төлөвлөлт, судалгаа болон магадлан итгэмжлэлийн зөвлөгөө өгөх үйл ажиллагааны явцад хуримтлуулсан туршлага, ур чадвараа ашиглан магадлан итгэмжлэлийн шаардлага хангахуйц стратегийн төлөвлөгөө боловсруулахад тусална.

Зөвлөх үйлчилгээний үнэ

Ихэнх зөвлөх үйлчилгээний үнэ нэг цагт 125 америк доллар. Тухайн зөвлөх үйлчилгээний төслийг гүйцэтгэхэд аялах шаарлага гарвал нэмэлт зардлыг тооцож оруулна. Ихэнх төслүүдэд шаардагдах зөвлөх үйлчилгээг холын зайнаас гүйцэтгэж болно.

МАНЛАЙЛЛЫН УР ЧАДВАР ХӨГЖҮҮЛЭХ

ҮЙЛЧИЛГЭЭ

Перегрин нь удирдах ур чадвар хөгжүүлэх болон менежменттэй холбоотой үйлчилгээг Монгол, АНУ-д интерактив семинар, сургалт зохион байгуулах замаар үзүүлдэг. Бид урьд өмнө нь зохион байгуулсан удирдах ур чадварыг хөгжүүлэх сургалтанд ашигласан материалд үндэслэн, “Манлайллын үндэс: Манлайлал болон удирдахуйн бодит чиг хандлага, хэрэглээний шилдэг арга барилууд” нэртэй номыг хэвлүүлсэн билээ. Англи, монгол хэлний хоёр текстийг зэрэгцүүлэн хэвлэсэн энэхүү ном нь манлайлах, удирдахуйн практик арга барилын гарын авлага болохын хажуугаар удирдлагын арга ухаанд англи хэлээр суралцагчдад удирдах үзэл баримтлалын гарын авлага болох юм.

Манлайллын ур чадвар хөгжүүлэх бөгөөд стратеги төлөвлөлтийн сургалтын үнэ

Манлайллын ур чадвар хөгжүүлэх сургалт, семинар ба стратеги төлөвлөлтийн сургалтын үнэ нэг өдөрт 2700 америк доллар, дээрээс нь замын зардлын өртөг нэмэгдэнэ. Зарим тохиолдолд сургалтыг холын зайнаас явуулж болно.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. pasmon.mn