Эрхэм  ОЮУТАН Таны амрыг эрж, мэндчилье,

АНУ-ын Канзас хотод төвтэй Бизнесийн сургууль, хөтөлбөрийг магадлан итгэмжлэх зөвлөл /Accreditation Council for Business Schools and Programs/ нь дэлхийн 60 гаруй орны 1300 гаруй их, дээд сургуулиудыг эгнээндээ багтаасан Олон улсын нэр хүндтэй байгууллага билээ.  ACBSP-ээр  дээрх орнуудын 923, Монгол Улсаас 13 их, дээд сургууль  магадлан итгэмжлэгдээд байна. Олон улсын энэ байгууллагаар магадлан итгэмжлэгдсэн, Монгол Улсад төдийгүй, Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн   сургуульд  элсэн оюутны амьдралаа эхэлж буйд чин сэтгэлийн баяр хүргэн мэндчилье.    ACBSP-ийн вебсайт: www.acbsp.org

Олон Улсын ACBSP байгууллагаар магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн төгсөгчид дараах давуу талууд нээгдэнэ:

  • АНУ, Европ, Австрали зэрэг дэлхийн өндөр хөгжилтэй 60 гаруй оронд   диплом тань хүлээн зөвшөөрөгдсөнөөр эдгээр орнуудад мэргэжлээрээ ажиллах болон ахисан түвшинд суралцах боломж нээгдэнэ.
  • Олон Улсын стандарт, шалгуур хангасан сургалтын хөтөлбөрөөр  эх орондоо суралцан  мэргэжил, боловсрол эзэмшинэ
  • Суралцах хугацаандаа оюутны мэдлэг ур, чадварт oлон улсын түвшинд хөндлөнгийн үнэлгээ хийдэг Перегрин академик сервис /Peregrine Academic Service/ байгууллагын орцын шалгалтыг 1 дүгээр дамжаанд, төгсөх дамжаандаа гарцын шалгалт өгч өөрийн мэдлэг, ур чадвараа олон улсын түвшинд үнэлүүлэн сертификат авах  боломжтой.

АНУ-ын Вайоминг мужийн Жиллетте хотод төвтэй Перегрин академик сервис /ПАС/ байгууллага нь ACBSP-ын гишүүн сургуулийн оюутанд дараах үйлчилгээг үзүүлдэг.

  • Оюутны мэдлэг, ур чадварт хөндлөнгийн үнэлгээ хийх Олон улсын Бизнесийн боловсролын үнэлгээний шалгалт – GBE
  • Бид дараах сэдвүүдийг Оюутанд санал болгодог. Нягтлан бодох бүртгэл, бизнесийн ёс зүй, бизнесийн санхүү, бизнесийн интеграци ба стратеги, эдийн засаг /макро, микро эдийн засаг/, бизнесийн хууль зүйн орчин, менежмент /үйл ажиллагааны менежмент, хүний нөөцийн менежмент, байгууллагын зан төлөв/, бизнесийн манлайлал, глобал бизнес, мэдээлэл менежментийн систем, маркетинг, тоон техник арга ба статистик.
  • Bloomberg-тэй хамтарсан Bloomberg Business Week, B-School Connection үйлчилгээ нь оюутнуудад өнөөгийн бизнесийн цаг үеийн нөхцөл байдлыг сайн уншиж судлан танилцах, тэднийг хичээлийн хөтөлбөрийн болон ирээдүйн ажил мэргэжлийн аливаа хэлэлцүүлэгт өөрийн үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлж сурахад бэлтгэх зорилготой.
  • Write and Cite үйлчилгээ нь эрдэм шинжилгээ, судалгааны ажил бичих олон улсын стандарт, эх зохиолоос хэрхэн оновчтой, зөв иш татах тухай англи хэл дээрх цогц хичээл юм.
  • Өөрийн потенциалыг нээх нь /Exploring Your Potential/ үйлчилгээ нь оюутнуудад хувийн карьер төлөвлөлтөндөө эзэн болох, карьерийн зорилгоо тодорхойлж өөрсдийн ур чадвараа хөгжүүлэхэд туслана.

Манай үйлчилгээний талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах веб сайтуудад хандана уу:

ПАС-ийн вебсайт: www.peregrineacademics.com

ПАС-ийн Улаанбаатар хот дахь салбарын вебсайт: www.pasmon.mn

Оюутан байх цаг, хугацаа  тань эрдэм номд шамдсан, бүтээлч эрэл хайгуул хийсэн, их амьдралд өөрийгөө бэлтгэсэн, сорьсон, хөгжиж төлөвшсөн, хөгжилтэй, мартагдашгүй он жилүүд байх болтугай.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. pasmon.mn