Багш, оюутнуудын анхааралд

        ПАС-ийн эрхэм ТҮНШ танаа,

Бид танд Bloomberg Businessweek B-School Connection (BSC) үйлчилгээнийхээ шинэ хөгжил дэвшлийг танилцуулах гэж байгаадаа баяртай байна. BSC үйлчилгээ маань маш их шинэчлэгдсэн. Энэхүү шинэчлэгдсэн хувилбарыг 2018 оны эхний хагаст тандалт, туршилтын журмаар ашиглаж эхлэх юм. Та дараах онлайн бүртгэлийн зааврын дагуу бүртгүүлээд шинэчлэгдсэн BSC үйлчилгээтэй нарийвчлан танилцах боломжтой.

http://bsc.peregrineacademics.com/  сайт руу орж Professor гэсэн хэсгийг сонгон I’m New холбоосоор орно. I’m New хэсэгт pas-demo-bsc-professor бүртгэлийн кодыг ашиглан өөрийн онлайн бүртгэлийг хийж имэйл хаягаа баталгаажуулна. Үүний дараа та сайтруу нэвтрэх боломжтой болно. Энэхүү бүртгэлийн код нь бүртгэл хийгдсэнээс хойш ердөө 3 долоо хоногийн хугацаанд хүчинтэй байна.  Багш нарт зориулсан сайт оюутны сайтаас арай өөр. Жишээ нь: Оюутны сайт шалгалтын асуултуудтай байна. Харин багшийн сайт танхимын интеграц гэсэн хэсэгтэй байна.

Шинэчлэгдсэн BSC сайтад багш болон оюутнуудад маш олон давуу талууд буй болгосныг та сайттай танилцан шалгах явцдаа харах болно. Үүний нэг нь BSC Education Resource Center буюу BSC Боловсролын мэдээллийн төвийг багш, оюутнуудын сайтад байршуулсан байгаа. Бид хуучин BSC сайтын архивын санг 12 дугаар сарын дунд үе гэхэд шилжүүлэн зөөвөрлөж дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Хэрэв та дээрх хугацаанаас өмнө сайтруу ороод өөрийн хайсан тодорхой мэдээллийг олж чадахгүй байвал бидний ажлын явцтай холбоотойг ойлгоорой.

Бид шинэчлэгдсэн BSC үйлчилгээнийхээ тандалтын хугацаанд танай сургуулийн 100 багш, оюутнуудад хичээлийн нэг семестрийн турш үнэ төлбөргүй үйлчлүүлэх эрхийг олгож байна. Энэхүү нэг семестр үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлж байгаагийн шалтгаан нь та манай үйлчилгээтэй нарийн танилцан шалгах, мөн кейс судалгаа/кейс дээр ажиллах, нийтлэлүүд, хэлэлцүүлгийн асуултууд, танхимын интеграцын хэрэгсэл гэх мэт олон агуулга бүхий үйлчилгээг ямар ч хичээлийн хөтөлбөртэй амархан уялдуулах боломжтойг танд танилцуулах зорилготой юм.

BSC үйлчилгээг хэрэгжүүлэхээр шийдсэн бол бид танай сургуулийг PAS -ийн хэрэглэгч сургуулиар бүртгэж багш, оюутнуудад бүртгэлийн код олгоно. Бүртгэлийн код 2018 оны 1 дүгээр сараас 6 дугаар сар хүртэл манай үйлчилгээнд бүртгэгдсэн 100 багш ба оюутнуудад хүчинтэй.

Хэрэв та нэг семестрийн үнэ төлбөргүй үйлчилгээг сонирхож байгаа бол бидэнтэй холбогдоно уу. Та энэхүү үйлчилгээний үр дүнд сэтгэл хангалуун байж цаашдаа бидэнтэй хамтран ажиллана гэдэгт найдаж байна.

BSC хөтөлбөрийн тусламжтайгаар оюутан Та дэлхийн түвшинд гарч, бизнесийн мэдлэгээ сайжруулж, онол, практикийг уялдуулна.

Багш Та заадаг хөтөлбөр, хичээлдээ ямар ч үед бэлэн ашиглаж болохуйц мэдээллийн сантай болно.

Дээрх үйлчилгээтэй холбогдолтой асуух зүйл байвал бидэнтэй холбогдоно уу.

Баярлалаа,

Перегрин академик сервисийн /PAS/ хамт олон

Монгол Улс дахь салбар

 

Манай Улаанбаатар хот дахь салбартай дараах хаягаар холбогдоорой.

Имэйл: mongolianclientservice@peregrineacademics.com

Утас:    7000-8094

             98119739 – Ичинхорлоо

             99908919 – Одгэрэл

 

 

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. pasmon.mn