Нидерландын Маастрихтын их сургуулийн Бизнесийн удирдлагын сургууль манай улсын Бизнесийн хөгжлийн агентлагтай хамтран бизнесийн удирдлагын магистрын /МВА/ зэрэг олгох сургалтыг ирэх хичээлийн жилд эхлэхээр бэлтгэл ажлаа хангаж байна. Тус сургуулийн Бизнесийн Удирдлагын Сургуулийн олон улсын боловсролын хөтөлбөр хариуцсан захирал Katalin  Коvacs Манлайллын “Шонхор” Aкадемийн оффист зочлов.

Маастрихтын их сургуулийн бизнесийн удирдлагын сургууль, хөтөлбөр нь ACBSP-ээр магадлан итгэмжлэгдсэн бөгөөд бакалавр, магистр, докторын түвшинд суралцаж байгаа оюутнууд нь ПАС-ийн мэдлэг ур чадварын хөндлөнгийн үнэлгээний шалгалтыг өгч, бусад үйлчилгээг нь өргөн хэрэглэдэг талаар хатагтай Кати дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Эх орондоо Маастрихтын Бизнесийн Удирдлагын Сургуулийн хөтөлбөрөөр суралцах оюутнууд Peregrine Academic Services-ийн Academic Leveling Courses, олон улсын үнэлгээний шалгалт (GBЕ) зэрэг үйлчилгээнүүдийг ашиглан Манлайллын “Шонхор” академитай хамтарч ажиллахаар боллоо.

Маастрихтын бизнесийн удирдлагын хөтөлбөрөөр Монгол Улс дахь салбарт суралцах оюутнуудын бүх хичээл англи хэл дээр явагдах бөгөөд магистрын сургалт гэхэд 17 кредитын 8 кредитыг манай багш нар англи хэл дээр, 9 кредитыг Маастрихтын их сургуулийн багш нар заана. Суралцагч   дипломын ажил хамгаалж, PAS-ийн олон улсын үнэлгээний шалгалт өгч төгсөнө. Олон улсын хөндлөнгийн үнэлгээний шалгалт нь үндсэндээ голлох улсын шалгалт нь юм байна.

ACBSP-ээр магадлан итгэмжлэгдсэн манай сургууль, хөтөлбөрүүд энэ жишгийг судалж, үйл ажиллагаандаа нэвтрүүлэх чиглэлээр хамтран идэвхитэй ажиллах шаардлагатай байна.

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. pasmon.mn