[:mn]Eligibility/ Тэмцээнд оролцох эрх
Перегрин Академик Сервис /PAS/, Манлайллын “Шонхор” академи /МША/ хамтран Bloomberg B-School Connection Educational Resource Center-ийн кейс судалгаанд суурилсан уралдаант тэмцээнийг ACBSP-ийн гишүүн сургуулиудын Бизнесийн хөтөлбөрөөр бакалаврын түвшинд суралцаж буй B-School Connection олон улсын хөтөлбөрийг хэрэглэгч оюутнуудын дунд 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр зохион байгуулна.
Entry / Бүртгэл
Тэмцээнд оролцох багууд Манлайллын “Шонхор” академийн дараах хаягаар холбогдож 4 дүгээр сарын 5-ны өдрийн дотор бүртгүүлнэ. Сургуулиуд шалгаруулсан илтгэлээ МША-д илгээнэ.
Тэмцээн тус тэмцээнийг ивээн тэтгэгч – Эдийн засгийн үндэсний дээд сургуулийн /Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороолол/ хичээлийн нэгдүгээр байранд болно.
Утас: 70008094, 94006776- Г.Энхбаяр
Имэйл хаяг: mongolianclientservice@peregrineacademics.com
Team Regulations / Багийн журам
Их, дээд сургууль тус бүрээс илтгэлээ монгол хэл дээр бэлтгэсэн 1, англи хэл дээр бэлтгэсэн 1 баг оролцоно. Нэг баг 4 гишүүнтэй байна. Баг тус бүр өөрийн зөвлөх багштай байна. Нэг сургуулийн хоёр баг нэг зөвлөх багштай байж болно.
Тэмцээн эхлэх үед байсан баг анхны бүрэлдэхүүнээрээ тэмцээнийг дуусгана. Тэмцээний үеэр багийн гишүүдийг өөрчилж, солихгүй.
Case Format / Кейс
Тэмцээнд ашиглагдах кейс нь Bloomberg B-School Connection Educational Resource Center-ээс санамсаргүй байдлаар сонгогдоно. Educational Resource Center-ийн кейс судалгаанууд нь бизнесийн орчинд тулгарсан бодит асуудлууд дээр үндэслэсэн жишээнүүд байдаг.
Competition Format / Тэмцээний журам
Тэмцээний өдөр багийн нэг гишүүн кейс судалгаанд хийсэн даалгавар, дүн шинжилгээг шүүгчдэд илтгэл хэлбэрээр танилцуулна. Тухайн баг аль сургуулийг төлөөлөн оролцож буй тухай мэдээллийг шүүгчдэд өгөхгүй.
Нэг баг 7 минутанд багтаан илтгэлээ танилцуулж, 5 минутанд багтаан асуултад хариулна.
Presentations / Илтгэл
Судалгааны дүн шинжилгээг шүүгчдэд илтгэх дэс дугаарыг баг бүрт тэмцээн зохион байгуулах комиссоос олгоно. Багууд дэс дарааллын дагуу тусдаа өрөөнд хүлээнэ. Хүлээлгийн өрөөнд анхаарах зүйл:
– Илтгэл болон кейсийн талаар хэлэлцэхгүй байх
– Бусад багийн гишүүдтэй ярилцахгүй байх
– Зөвлөгч багштайгаа зөвлөлдөхгүй байх
Илтгэлийн цаг эхэлсэнээс хойш багууд судалгааны талаар хоорондоо ярилцах, илтгэлд өөрчлөлт оруулах боломжгүй.
Илтгэлийг зөвхөн Microsoft Power Point дээр хийх ба илтгэлийн үед үүссэн техникийн ямарваа алдааг зохион байгуулах комисс хариуцахгүй тул хувийн бэлтгэлээ сайн хангаж ирнэ.
Илтгэлийн үеэр багуудад хугацаагаа хянах самбар, сүүлийн 3 болон 1 минут үлдсэнийг зохион байгуулагчид анхааруулах болно. Илтгэлийн хугацаа дууссанаас хойш өгсөн мэдээлэл хүчингүйд тооцогдоно.
Judges/Шүүгчид
Тэмцээнийг тус бүр 3 хүний бүрэлдэхүүнтэй хоёр баг шүүнэ. Тэмцээний шүүгчдийг Бизнесийн салбарын мэргэжилтнүүд, мэргэжлийн багш нараас сонгон ажиллуулна. Шүүгчид нь тэмцээнд оролцож буй баг болон зөвлөх багш нартай хамааралгүй байна. Зохион байгуулах комиссоос томилсон бүх шүүгчдийг үнэлгээний шалгуур, кейсийн баримт зэрэг ижил мэдээллээр хангана.
Шүүгчид багийн сайн ба сул талуудыг дүгнэхдээ зохион байгуулах комиссоос бэлтгэн гаргасан Үнэлгээний журам, шалгуурыг баримтална.
Evaluation Criteria / Үнэлгээний шалгуур
- Critical Thinking – Clear explanation of key strategic issues (5 points or 20%) Стратегийн гол асуудлуудыг оновчтой тодорхойлсон байдал (5 оноо буюу 20%)
- Critical Thinking- Valid Arguments (5 points or 20%) , Бодит баримт, шаардлагатай нэмэлт мэдээлэл (5 оноо буюу 20%)
- Analytical ability – Appropriate analysis and evaluation (5 points or 20%) Дүн шинжилгээ, үнэлгээ хийсэн байдал (5 оноо буюу 20%)
- Analytical ability – Conclusion and recommendations (5 points or 20%) Дүгнэлт болон зөвлөмжүүд (5 оноо буюу 20%)
- Presentation – proper organization and logical flow of analysis (5 points or 20%) Илтгэл – Судалгааны бүрдэлт, дүн шинжилгээний логик дараалал (5 оноо буюу 20%)
Awards / Шагнал
Тэмцээний эхний гурван байрт шалгарсан баг тус бүрт мөнгөн шагнал, оролцсон багийн гишүүн бүрт БАТЛАМЖ олгоно.
1 дүгээр байр: $500
2 дугаар байр: $300
3 дугаар байр: $200[:]