[:mn] 

Перегрин Академик Сервис, Манлайллын “Шонхор” академи  хамтран “Bloomberg B-School Connection Educational Resource Center”-ийн бичил кейс судалгаанд суурилсан уралдаант тэмцээнийг олон улсын АСBSP магадлан итгэмжлэлийн зөвлөлийн гишүүн сургуулиудын хооронд 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Тэмцээнд нийт 17 их, дээд сургуулиудаас тус бүр 4 оюутан, 1 зөвлөх багштай 24 баг оролцон өрсөлдлөө.

Үүнд: МУИС, Бизнесийн сургууль- “Шинэ Үе” баг

ШУТИС, Бизнесийн Удирдлага, Хүмүүнлэгийн сургууль- “Dynamiс” баг

ХААИС, Эдийн засаг, Бизнесийн сургууль- “Nomads” баг

Санхүү Эдийн Засгийн их сургууль- “МОМВ”, “Prime”, “Noblesse” багууд

ХУИС, Бизнесийн сургууль- “Ravenclaw”, “Wabisabi” багууд

Идэр их сургууль- “Mind” баг

LЕТU Mongolia сургууль- “Yellowjackets” баг

Мандах Бүртгэл их сургууль- “Судлаач Оюутан” баг

ИЗОУИС,  Санхүү, Эдийн Засгийн Сургууль- “Хөгжлийн Эзэд” баг

МҮИС, Эдийн засаг, Бизнесийн удирдлагын сургууль- “Violet”, “Mooligans”  багууд

Сан их сургууль- “Цэнхэр Алт”, “Green Zone” багууд

Сэрүүлэг их сургууль- “Shake Up” баг

Олон улсын эдийн засаг, бизнесийн дээд сургууль- “Талст” баг

Эдийн засгийн үндэсний дээд сургууль- “Type One”, “Reform” багууд

Отгонтэнгэр их сургууль- “Summit” баг

Mongolia International University (MIU)- “Mono Idea”, “Хүн” багууд

Улаанбаатар эрдэм их сургууль- “Манлайлал” баг

 

Үүнээс Санхүү, эдийн засгийн их сургуулийн “Prime” баг 86 оноогоор 1-р байр, “Мандах” их сургуулийн “Судлаач оюутан” баг 81 оноогоор хоёрдугаар байр,  ХААИС-ийн эдийн засаг, бизнесийн сургуулийн “Nomads” баг 79,5 оноогоор гуравдугаар байр тус тус эзэллээ. Тэмцээний тэргүүн байранд шалгарсан багийг батламж, 500 доллар, дэд байрын багийг батламж, 300 доллар, гуравдугаар байрыг батламж, 200 доллараар тус тус шагнаж урамшуулав.

АСВSP-ийн гишүүн сургуулиудын оюутнуудын дунд анх удаа зохион байгуулсан энэ тэмцээнээс харахад манай оюутнуудын мэдлэг, ур чадвар жигд сайн, сургалтын хөтөлбөрийн түвшинөөс ахисан мэдлэг, чадвар эзэмшихийн төлөө бие даан ажиллах дадлага, туршлагатай болж байгаа нь тодорхой харагдлаа.

 

ШУТИС-ийн БУХС-ийн “Dynamic” баг, “Эм Ай Ю” дээд сургуулийн “Mono Idea”, “Хүн” баг, LETU Монгол- Америкийн их сургуулийн “Yellowjackets” багийн оюутнууд илтгэлээ англи хэл дээр бэлтгэн танилцуулснаас харахад эдийн засаг, бизнесийн чиглэлээр суралцаж байгаа оюутнуудын англи хэлний мэдлэг, чадвар жигд дээшилж, хэрэгтэй материалуудыг ашиглах, орчуулах, илтгэл бэлтгэх, илтгэх өндөр түвшинд хүрч байгаа юм байна. Иймд бид 2019 оны 4 дүгээр сард болох тэмцээнд сургууль бүрээс монгол хэл дээр бэлтгэсэн нэг баг, англи хэл дээр бэлтгэсэн нэг багийг оролцуулан тусад нь уралдуулан шалгаруулна. Мөн уг тэмцээнийг цаашдаа бакалаврын оюутнуудаас гадна магистрын оюутнууд мөн багш нарыг хамарсан өргөн хүрээтэй зохион байгуулахыг эрмэлзэж байна. Тэмцээнийг цаашид ПАС өөрийн нэрэмжит болгон, Эдийн засгийн үндэсний дээд сургуультай хамтран  жил бүр зохион байгуулна.

Тэмцээнд амжилттай бэлтгэн оролцсон сургууль, багш нар, оюутнуудад чин сэтгэлийн талархал илэрхийлж, амжилт хүсье.

 

 

 

 

 

 

 [:en]Bloomberg B-School Connection Educational Resource Center-Mini Case Study based first Competition was held successful between PAS clients on April 30.

There were 24 teams of 17 schools participated the competition and each team had 4 students and 1 consultant.

NUM, School of Business- “Shine Uye” team

MUST, School of Business Administration and Humanities- “Dynamiс” team

MULS, School of Economics and Business – “Nomads” team

University of Finance and Economics- “МОМВ”, “Prime”, “Noblesse” teams

University of the Humanities, School of Business- “Ravenclaw”, “Wabisabi” teams

Ider University- “Mind” team

LЕТU Mongolia University- “Yellowjackets” team

Мandakh Burtgel University- “Sudlaach Oyutan” team

Ikh Zasag International University,  School of Finance and Economics- “Khugjliin Ezed” team

MNU, School Economics and Business- “Violet”, “Mooligans” teams

San University- “Tsenher Alt”, “Green zone” teams

Seruuleg University- “Shake Up” team

Internatiol Institute of Economics and Business- “Тalst” team

National University of Economics – “Type One”, “Reform” teams

Otgontenger University- “Summit” team

Mongolia International University (MIU)- “Mono idea”, “Khun” teams

Ulaanbaatar Erdem University- “Manlailal” team

The first competition among PAS clients shows that our students’ knowledge and skills are good. It has become apparent that students have ability to do self-studies and well experienced.

The team ‘Prime’ of UFE won the First Place Award by 86 point, ‘Судлаач оюутан’ of Mandakh Burtgel University won the Second Place by 81 point, and ‘Nomads’ of MULS became the Third by 79.5 point.

Following teams presented their presentation in English which were really good too. ‘Dynamic’ of MUST, ‘Mono Idea’ and ‘Human’ of MIU, ‘Yellowjackets’ of LETU. It shows that Business and Economics students’ English knowledge has improved a lot, and they are able to use their language knowledge finding the right resource, doing translations, preparing papers and presenting papers.

First round of the competition will be held in each school next year and the winner of the first round will be able to participate the PAS Case Study based competition.

The competition will be held annually with the help of National University Economics .[:]