[:mn]Bloomberg Businessweek-ийн B-School Connection нь оюутнуудыг өнөөгийн бизнесийн мэдээллийн тууштай уншигчид, идэвхтэй суралцагчид болоход нь дэмжлэг үзүүлэх зорилгоор бэлтгэгдсэн академик сургалтын түнш юм. B-School Connection нь оюутнуудад бизнесийн өнөөгийн цаг үеийн нөхцөл байдлыг сайн уншиж судлан танилцах, тэднийг хичээлийн хөтөлбөрийн болон ирээдүйн ажил мэргэжлийн аливаа хэлэлцүүлэгт өөрийн үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлж сурахад бэлтгэх зорилготой.
Перегриний санал болгож буй B-School Connection нь их, дээд сургуулиудын багш, оюутнуудад зориулсан онлайн, дижитал хэлбэрээр явагддаг үйлчилгээ юм. Энэхүү үйлчилгээний долоо хоног тутмын сургалтын агуулгад Bloomberg Businessweek ба Bloomberg-ийн боловсролын мэдээллийн төв багтана. Bloomberg Businessweek нь анх 1929 онд байгуулагдсан ба дэлхийд хамгийн олон уншигчидтай долоо хоног тутмын нийтлэлүүдийн нэг юм.
Bloomberg Businessweek ба Bloomberg-ийн боловсролын мэдээллийн төвд их, дээд сургуулиудын өндөр мэдлэг ур чадвар бүхий доктор профессоруудын багаас бүрдсэн зөвлөл ажилладаг ба онолыг бодит амьдралд хэрэгжүүлэхийн тулд дасгал ажил, бие даалт бүхий цогц хөтөлбөр болгон нэгтгэдэг.
ТА ТАНХИМД ҮЗСЭН ОНОЛЫН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫГ ӨНӨӨГИЙН БИЗНЕСИЙН ОРЧИНД БҮРЭН ХЭРЭГЖҮҮЛЭХ ЧАДВАРТАЙ ЮУ?
АRTICLE SUMMARIES / СУРГАЛТЫН АГУУЛГА
Сургалтын агуулга нь оюутнуудыг дэлхийн хэмжээний мэдлэгтэй, мэргэжлийн ур чадвартай төгсөгчид болгон хөгжүүлэхээр бэлтгэгдсэн.
B-School Connection нь мэргэжлийн онцлог, чадамжинд суурилсан агуулга бүхий хичээл, хөтөлбөрийг санал болгодог бөгөөд агуулгыг нь өөрсдийн хэрэгцээнд нийцүүлэн сонгох, тохируулах боломжтой. Энэхүү үйлчилгээ нь хөтөлбөрийн ба байгууллагын магадлан итгэмжлэлийн ерөнхий ур чадвар, суурь мэдлэг, глобал сэдэв, сургалтын бодит үнэлгээ, зохион байгуулах чадвар, шинэ санаачилга, насан туршийн боловсрол ба хэрэглэгчийн вэб гэсэн шалгууруудыг хангана.
- Онол нь бодит амьдралд хэрэгжиж байдаг бизнесийн програмын ертөнцөд нэвтрэх гол хаалга болох глобал сэтгэлгээний соёлыг бий болгоно.
- Тодорхой үүрэг даалгавар, анги танхим дахь үйл ажиллагаанаас үл хамааран бизнесийн мэдээ мэдээллийн тогтмол уншигч байхыг дэмжинэ.
- Оюутнууд илүү сайн мэдээлэлтэй, улам их оролцоотой байх төлөв үүснэ.
- Бизнесийн мэргэжлийн мэдлэг, ур чадварууд нь хоорондоо хэрхэн уялддаг тухай, мөн уялдаанууд нь бизнес эрхэлдэг байгууллагуудын амжилтанд ямар ашиг тустайг заана.
- Ажлын байранд шилжин гарахад бэлэн, мэргэжлийн өндөр ур чадвартай төгсөгчдийг бэлтгэнэ.
- Оюутнууд ямар манлайлагчийг үлгэр дууриал болгох, ямар хүсэл эрмэлзлэлийг нэн тэргүүнд тавих, мөрөөдлийн компани нь ямар шинж чанартай байх зэрэг мэдлэгийг уншиж судалснаар улам их зориг эрч хүч олж авна.
“Манай Хьюстон-Викториа их сургуулийн Бизнесийн Удирдлагын сургуулийн магистрантурын хөтөлбөрт бид Bloomberg Businessweek-ийг хэрэгжүүлснээр ач холбогдлыг нь ойлгож чадсан. BBW-ийн бизнесийн түүхүүдийг багш нар ашигласнаар ёс зүйд суурилсан манлайлал, баг бүрдүүлэх зэрэг хичээлүүдийн зорилтот үр дүнг бодит байдалтай уялдуулж чадаж байна. Оюутнууд BBW бол онол, практик хоёрын хоорондын зайг нөхөж чадсан чухал аргуудын нэг гэж үзсэн. Энэхүү амжилт нь бидний эрхэм зорилгодоо хүрэх, мөн AACSB магадлан итгэмжлэлийн байгууллагын хөтөлбөрийн чанар ба уялдаа холбоог хангах гэсэн үзүүлэлтүүдэд чухал ач холбогдолтой юм”.
–Farhang Niroomand, Хьюстон-Викториа их сургуулийн Бизнесийн Удирдлагын сургуулийн захирал
INTEGRATE AND ENGAGE / ТАНХИМЫН СУРГАЛТТАЙ НЭГТГЭХ АРГА ЗАМУУД (САНААНУУД)
B-School Connection нь оюутнуудын бичгийн болон ярианы чадварыг сайжруулж, тэдний идэвхийг нэмэгдүүлэн, оролцоо ба хувь нэмрийг нь ихэсгэж, оюутнуудын бизнесийн мэдлэгийг баяжуулна. Ингэснээр тэдний бүтээлч сэтгэлгээ дээшилж, ирээдүйн төлөвлөгөө нь сайжирна. Багш нар тухайн хөтөлбөрийг танхимийн сургалттай нэгтгэх арга хэрэгсэлүүд:
- Мэргэжлийн/салбарын/ онцлог арга замууд
- Хичээлийн түүвэр агуулга
- Хэлэлцүүлэг өрнүүлэх
- Жишиг хичээлийн төлөвлөгөө
CAREER READINESS / ОЮУТНУУДЫН МЭРГЭЖЛИЙН ХӨГЖЛИЙН АРГА ХЭРЭГСЭЛҮҮД
Оюутнуудыг ирээдүйн амжилт руу хөтлөхийн тулд тэд зөвхөн дэлхийн эдийн засгийн эргэн тойронд өнөөдөр юу өрнөж байгаа талаар сайн мэдээлэлтэй байгаад зогсохгүй, мэргэжлийн үндсэн ур чадварыг бүрэн эзэмшсэн байх ёстой. Хэрхэн мэргэжлийн түвшинд ярилцлага авахаас эхлээд өөрсдийн танилцуулгаа олон нийтэд онлайнаар ямар менежменттэй түгээх гэх мэт. B-School Connection үйлчилгээний карьер хөгжлийн баялаг арга хэрэгсэлүүд нь оюутнуудад мөрөөдлийн ажлын байрандаа саадгүйгээр ороход шаардлагатай ур чадваруудыг олгоно. Мөн энэ хугацаанд өөрсдийнх нь авьяас чадвар, боломжуудыг таниулж, хөгжүүлэхэд нь тусална. Үүнд:
- Карьерийн үнэлгээ
- Карьерийн нууцлаг талууд
- Карьерийн стратеги төлөвлөлт
- Карьер хөгжлийн төлөвлөгөө
Үйлчилгээний төлбөр: Жилийн нэг оюутны 12 ам.доллар
B-School Connection мэдээллийн төв www.ResourceCenter.Businessweek.com сайтаар зочлоорой. Энэхүү идэвхитэй, үнэлшгүй академик мэдээллийн сайттай бүрэн танилцахыг хүсвэл бидэнтэй MongolianClientServices@PeregrineAcademics.com хаягаар холбогдож нэвтрэх код аваарай.
FACULTY CERTIFICATION / БАГШИЙН СЕРТИФИКАТТАЙ ХӨТӨЛБӨР
Перегрин Академик Сервисийн зүгээс B-School Connection хөтөлбөрт хамрагдаж буй оюутнуудын багш нарт зориулсан багшийн сертификаттай хөтөлбөрийг санал болгож байна. Багшийн сертификаттай хөтөлбөр нь нийтдээ гурван үе шатнаас бүрддэг бөгөөд багш нарыг Bloomberg Businessweek ба Bloomberg-ийн боловсролын мэдээллийн төвийн тухай мэдлэг, мэдээлэлтэй болгох мөн ур чадварын хөгжлийг дэмждэг. Ингэснээр багшийн заах арга барилыг баяжуулахаас гадна суралцагчдад бизнесийн орчны талаар байнгын уншигчид болох дадлыг хэвшүүлэх боломжийг олгож байна.
Түвшин нэг: Багш нар Bloomberg Businessweek ба Bloomberg-ийн боловсролын мэдээллийн төвийн тухай суралцан, тус хөтөлбөрийг сургалтын үйл ажиллагаандаа нэвтрүүлнэ.
Түвшин хоёр: Багш нар боловсролын мэдээллийн төвийн тухай мэдлэг, хэрэглээг ахиулан профессоруудын боловсруулсантай адил тухайн нийтлэлийн дагуу мэдлэг шалгах асуултуудыг зохионо.
Түвшин гурав: Багш нар боловсролын мэдээллийн төвийн хөгжилд хувь нэмрээ оруулан сэдвийн хураангуйг бичин нийтлүүлэх боломжтой бөгөөд магадгүй B-School Connection үйлчилгээний профессоруудын зөвлөлд элсэх боломж бий болох юм.[:en]Блумберг Бизнесвикийн Би-Скул Коннекшн нь оюутнуудыг өнөөгийн бизнесийн мэдээллийн тууштай уншигчид, идэвхтэй суралцагчид болоход нь дэмжлэг үзүүлэх зорилгоор бэлтгэгдсэн академик сургалтын түнш юм. Би-Скул Коннекшн нь оюутнуудад бизнесийн өнөөгийн цаг үеийн нөхцөл байдлыг сайн уншиж судлан танилцах, тэднийг хичээлийн хөтөлбөрийн болон ирээдүйн ажил мэргэжлийн аливаа хэлэлцүүлэгт өөрийн үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлж сурахад бэлтгэх зорилготой.
Перегриний санал болгож буй Би-Скул Коннекшн нь их, дээд сургуулиудын багш, оюутнуудад зориулсан онлайн, дижитал хэлбэрээр явагддаг үйлчилгээ юм. Энэхүү үйлчилгээний долоо хоног тутмын сургалтын агуулгад Блумберг Бизнесвик ба Блумбергийн боловсролын мэдээллийн төв багтана. Блумберг Бизнесвик нь анх 1929 онд байгуулагдсан ба дэлхийд хамгийн олон уншигчидтай долоо хоног тутмын нийтлэлүүдийн нэг юм.
Блумберг Бизнесвик ба Блумбергийн боловсролын мэдээллийн төвд их, дээд сургуулиудын өндөр мэдлэг ур чадвар бүхий доктор профессоруудын багаас бүрдсэн зөвлөл ажилладаг ба онолыг бодит амьдралд хэрэгжүүлэхийн тулд дасгал ажил, бие даалт бүхий цогц хөтөлбөр болгон нэгтгэдэг.
ТА ТАНХИМД ҮЗСЭН ОНОЛЫН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫГ ӨНӨӨГИЙН БИЗНЕСИЙН ОРЧИНД БҮРЭН ХЭРЭГЖҮҮЛЭХ ЧАДВАРТАЙ ЮУ?
АRTICLE SUMMARIES / СУРГАЛТЫН АГУУЛГА
Сургалтын агуулга нь оюутнуудыг дэлхийн хэмжээний мэдлэгтэй, мэргэжлийн ур чадвартай төгсөгчид болгон хөгжүүлэхээр бэлтгэгдсэн.
Би-Скул Коннекшн нь мэргэжлийн онцлог, чадамжинд суурилсан агуулга бүхий хичээл, хөтөлбөрийг санал болгодог бөгөөд агуулгыг нь өөрсдийн хэрэгцээнд нийцүүлэн сонгох, тохируулах боломжтой. Энэхүү үйлчилгээ нь хөтөлбөрийн ба байгууллагын магадлан итгэмжлэлийн ерөнхий ур чадвар, суурь мэдлэг, глобал сэдэв, сургалтын бодит үнэлгээ, зохион байгуулах чадвар, шинэ санаачилга, насан туршийн боловсрол ба хэрэглэгчийн вэб гэсэн шалгууруудыг хангана.
- Онол нь бодит амьдралд хэрэгжиж байдаг бизнесийн програмын ертөнцөд нэвтрэх гол хаалга болох глобал сэтгэлгээний соёлыг бий болгоно.
- Тодорхой үүрэг даалгавар, анги танхим дахь үйл ажиллагаанаас үл хамааран бизнесийн мэдээ мэдээллийн тогтмол уншигч байхыг дэмжинэ.
- Оюутнууд илүү сайн мэдээлэлтэй, улам их оролцоотой байх төлөв үүснэ.
- Бизнесийн мэргэжлийн мэдлэг, ур чадварууд нь хоорондоо хэрхэн уялддаг тухай, мөн уялдаанууд нь бизнес эрхэлдэг байгууллагуудын амжилтанд ямар ашиг тустайг заана.
- Ажлын байранд шилжин гарахад бэлэн, мэргэжлийн өндөр ур чадвартай төгсөгчдийг бэлтгэнэ.
- Оюутнууд ямар манлайлагчийг үлгэр дууриал болгох, ямар хүсэл эрмэлзлэлийг нэн тэргүүнд тавих, мөрөөдлийн компани нь ямар шинж чанартай байх зэрэг мэдлэгийг уншиж судалснаар улам их зориг эрч хүч олж авна.
“Манай Хьюстон-Викториа их сургуулийн Бизнесийн Удирдлагын сургуулийн магистрантурын хөтөлбөрт бид Блумберг Бизнесвикийг хэрэгжүүлснээр ач холбогдлыг нь ойлгож чадсан. ББВ-ийн бизнесийн түүхүүдийг багш нар ашигласнаар ёс зүйд суурилсан манлайлал, баг бүрдүүлэх зэрэг хичээлүүдийн зорилтот үр дүнг бодит байдалтай уялдуулж чадаж байна. Оюутнууд ББВ бол онол, практик хоёрын хоорондын зайг нөхөж чадсан чухал аргуудын нэг гэж үзсэн. Энэхүү амжилт нь бидний эрхэм зорилгодоо хүрэх, мөн AACSB магадлан итгэмжлэлийн байгууллагын хөтөлбөрийн чанар ба уялдаа холбоог хангах гэсэн үзүүлэлтүүдэд чухал ач холбогдолтой юм”.
–Farhang Niroomand, Хьюстон-Викториа их сургуулийн Бизнесийн Удирдлагын сургуулийн захирал
INTEGRATE AND ENGAGE / ТАНХИМЫН СУРГАЛТТАЙ НЭГТГЭХ АРГА ЗАМУУД (САНААНУУД)
Би-Скул Коннекшн нь оюутнуудын бичгийн болон ярианы чадварыг сайжруулж, тэдний идэвхийг нэмэгдүүлэн, оролцоо ба хувь нэмрийг нь ихэсгэж, оюутнуудын бизнесийн мэдлэгийг баяжуулна. Ингэснээр тэдний бүтээлч сэтгэлгээ дээшилж, ирээдүйн төлөвлөгөө нь сайжирна. Багш нар тухайн хөтөлбөрийг танхимийн сургалттай нэгтгэх арга хэрэгсэлүүд:
- Мэргэжлийн/салбарын/ онцлог арга замууд
- Хичээлийн түүвэр агуулга
- Хэлэлцүүлэг өрнүүлэх
- Жишиг хичээлийн төлөвлөгөө
CAREER READINESS / ОЮУТНУУДЫН МЭРГЭЖЛИЙН ХӨГЖЛИЙН АРГА ХЭРЭГСЭЛҮҮД
Оюутнуудыг ирээдүйн амжилт руу хөтлөхийн тулд тэд зөвхөн дэлхийн эдийн засгийн эргэн тойронд өнөөдөр юу өрнөж байгаа талаар сайн мэдээлэлтэй байгаад зогсохгүй, мэргэжлийн үндсэн ур чадварыг бүрэн эзэмшсэн байх ёстой. Хэрхэн мэргэжлийн түвшинд ярилцлага авахаас эхлээд өөрсдийн танилцуулгаа олон нийтэд онлайнаар ямар менежменттэй түгээх гэх мэт. Би-Скул Коннекшн үйлчилгээний карьер хөгжлийн баялаг арга хэрэгсэлүүд нь оюутнуудад мөрөөдлийн ажлын байрандаа саадгүйгээр ороход шаардлагатай ур чадваруудыг олгоно. Мөн энэ хугацаанд өөрсдийнх нь авьяас чадвар, боломжуудыг таниулж, хөгжүүлэхэд нь тусална. Үүнд:
- Карьерийн үнэлгээ
- Карьерийн нууцлаг талууд
- Карьерийн стратеги төлөвлөлт
- Карьер хөгжлийн төлөвлөгөө
Үйлчилгээний төлбөр: Жилийн нэг оюутны 12 ам.доллар
Би-Скул коннекшн мэдээллийн төв www.ResourceCenter.Businessweek.com сайтаар зочлоорой. Энэхүү идэвхитэй, үнэлшгүй академик мэдээллийн сайттай бүрэн танилцахыг хүсвэл бидэнтэй MongolianClientServices@PeregrineAcademics.com хаягаар холбогдож нэвтрэх код аваарай.
FACULTY CERTIFICATION / БАГШИЙН СЕРТИФИКАТТАЙ ХӨТӨЛБӨР
Перегрин Акөдемик Сервисийн зүгээс Би-Скул Коннекшн хөтөлбөрт хамрагдаж буй оюутнуудын багш нарт зориулсан багшийн сертификаттай хөтөлбөрийг санал болгож байна. Багшийн сертификаттай хөтөлбөр нь нийтдээ гурван үе шатнаас бүрддэг бөгөөд багш нарыг Блумберг Бизнесвик ба Блумбергийн боловсролын мэдээллийн төвийн тухай мэдлэг, мэдээлэлтэй болгох мөн ур чадварын хөгжлийг дэмждэг. Ингэснээр багшийн заах арга барилыг баяжуулахаас гадна суралцагчдад бизнесийн орчны талаар байнгын уншигчид болох дадлыг хэвшүүлэх боломжийг олгож байна.
Түвшин нэг: Багш нар Блумберг Бизнесвик ба Блумбергийн боловсролын мэдээллийн төвийн тухай суралцан, тус хөтөлбөрийг сургалтын үйл ажиллагаандаа нэвтрүүлнэ.
Түвшин хоёр: Багш нар боловсролын мэдээллийн төвийн тухай мэдлэг, хэрэглээг ахиулан профессоруудын боловсруулсантай адил тухайн нийтлэлийн дагуу мэдлэг шалгах асуултуудыг зохионо.
Түвшин гурав: Багш нар боловсролын мэдээллийн төвийн хөгжилд хувь нэмрээ оруулан сэдвийн хураангуйг бичин нийтлүүлэх боломжтой бөгөөд магадгүй Би-Скул Коннекшн үйлчилгээний профессоруудын зөвлөлд элсэх боломж бий болох юм.[:]