[:mn]АНУ-ын “Перегрин” манлайллын институт, тус байгууллагын Улаанбаатар хот дахь салбар – Манлайллын “Шонхор” академи МУИХТГ-тай хамтран УИХ-ын Тамгын газрын удирдах, ахлах ажилтнууд, зөвлөхүүдэд зориулсан “Манлайллын ур чадвар хөгжүүлэх” хоёр өдрийн сургалтыг 2019 оны 4 дүгээр сарын 30, 5 дугаар сарын 1-ны өдрүүдэд төрийн ордонд зохион байгууллаа.

Сургалтыг УИХТГ-ын нарийн бичгийн дарга П.Цэрэн нээж, хамтарсан сургалтын ач холбогдлыг үнэлж үг хэлж, баяр хүргэлээ. Манлайллын Перегрин институтийн ерөнхийлөгч, доктор Олин Оедековен тэргүүтэй тус байгууллагын профессор багш нар лекц уншиж, сургалтыг удирдан явуулсан бөгөөд үр бүтээлтэй хамтран ажилласан Улсын их хурлын Тамгын газрын хамт олонд баярлалаа.

 [:]