Перегрин Академик Сервис, Манлайллын “Шонхор” академи хамтран “Bloomberg B-School Connection Educational Resource Center”-ийн бичил кейс судалгаанд суурилсан уралдаант тэмцээнийг B-School Connection олон улсын хөтөлбөрийг хэрэгжүүлэг чсургуулиудын хооронд хоёр дахь удаагаа 2019 оны 5 дугаар сарын 2-ны өдөр ЭЗҮДС-ийн хичээлийн I-р байранд амжилттай зохион байгууллаа.
 
Тэмцээний нээлтэнд Перегрин Академик Сервисийн ерөнхийлөгч Олин Оедековин, дэд ерөнхийлөгч Лаурел Виклунд, хэрэглэгчийн үйлчилгээ хариуцсан захирал Кайла Вос, олон улсын хамтын ажиллагааны захирал Жамьянсүрэнгийн Алимаа нар АНУ-аас оролцлоо.
 
Тэмцээнийг нээн Перегрин Академик Сервисийн ерөнхийлөгч Олин Оедековин, Манлайллын “Шонхор” академийн захирал Вандангийн Алзахгүй нар үг хэлэн, тэмцээнд оролцогчид болон хүрэлцэн ирсэн багш нарт таларлан илэрхийлэн амжилт хүссэн ба “Сан” их сургуулийн оюутан Б.Номин-Эрдэнэ ардын дуугаар мэндчилгээ дэвшүүлэв .
Энэ удаагийн тэмцээн монгол, англи хоёр хэл дээр тусдаа шүүлттэй зохион байгуулагдсанаараа онцлогтой бөгөөд тэмцээнд нийт 15 их, дээд сургуулиудаас тус бүр 4 оюутан, 1 зөвлөх багштай 22 баг оролцон өрсөлдлөө.
 
“Bloomberg B-School Connection Educational Resource Center”-ийн бичил кейс судалгаанд суурилсан хоёр дахь удаагийн уралдаант тэмцээний шүүгчдээр:
 
Монгол хэл дээрх илтгэлийг
“Мандах” их сургуулийн сургалт эрхэлсэн дэд захирал Ч.Төрбадрах
“Сан” их сургуулийн захирал З.Ундраа
Хөндлөнгийн шүүгчээр: ХХААХҮЯ-ны мэргэжилтэн Б. Батбаатар
 
Англи хэл дээрх илтгэлийг
ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн сургалт эрхэлсэн дэд захирал Г. Ганзориг
Летү Монгол их сургуулийн багш Кевин Миллер
Хөндлөнгийн шүүгчээр: Үндэсний статистикийн хорооны статистикч Б. Гэрэл нар тус тус ажиллалаа.
 
Тэмцээнд оролцсон багууд:
Монгол хэл дээр илтгэсэн багууд:
1. МУИС- Бизнесийн сургуулийн “E-30 Coupe” баг
2. Санхүү, Эдийн засгийн их сургуулийн “Peak” баг
3. ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн “Nomads” баг
4. Мандах их сургуулийн “Судлаач Оюутан 1” баг
5. Олон улсын эдийн засаг үндэсний дээд сургуулийн “Тэмүүлэл” баг
6. ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн “Competence” баг
7. Сан их сургуулийн “Green Zone” баг
8. Сэрүүлэг их сургуулийн “Shake Up” баг
9. Идэр их сургуулийн “Infinity” баг
10. МҮИС-ийн Бизнесийн сургуулийн “Imperium” баг
11. Эдийн засаг үндэсний дээд сургуулийн “Falcons” баг
12. ХУИС-ийн Бизнесийн сургуулийн “Шонхорууд” баг
 
Англи хэл дээр илтгэсэн багууд:
1. МУИС- Бизнесийн сургуулийн “Cosmos” баг
2. ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн “Leadfull” баг
3. “Мандах” их сургуулийн “Судлаач Оюутан 2” баг
4. Олон улсын эдийн засаг, бизнесийн үндэсний дээд сургуулийн “Future” баг
5. ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн “Researcher” баг
6.“Сан” их сургуулийн “Innovation” баг
7. ХУИС-ийн Бизнесийн сургуулийн “Ravenclaw” баг
8. ХУИС-ийн Хэл, соёлын сургуулийн “Four minds- Оne team” баг
9. Эм Ай Ю дээд сургуулийн (MIU) “А-Team” баг
10. Летү Монгол их сургуулийн “Yellow Jackets” баг
 
Үүнээс монгол хэл дээрх илтгэлүүдээс Санхүү, эдийн засгийн их сургуулийн “Peak” баг 84 оноогоор 1-р байр, “Мандах” их сургуулийн“Судлаач оюутан 1” баг 75.3 оноогоор хоёрдугаар байр, “Сан” их сургуулийн “Green Zone” баг 73.3 оноогоор гуравдугаар байр тус тус эзэллээ.
 
Англи хэл дээр илтгэл тавьсан багуудаас “Сан” их сургуулийн “Innovation”баг 92 оноогоор 1-р байр, “Мандах” их сургуулийн “Судлаач оюутан 2” баг 89.3 оноогоор хоёрдугаар байр, МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Cosmos” баг 80 оноогоор гуравдугаар байр тус тус эзэллээ.
 
Тэмцээний тэргүүн байранд шалгарсан багуудыг батламж, 500 доллар, дэд байрын багуудыг батламж, 300 доллар, гуравдугаар байрын багуудыг батламж, 200 доллараар тус тус шагнаж урамшуулав.
 
Bloomberg B-School Connection Educational Resource Center”-ийн бичил кейс судалгаанд суурилсан уралдаант тэмцээнийг С.Бат захиралтай “Эдийн засгийн үндэсний дээд сургууль” (ЭЗҮДС) ивээн тэтгэж, хамтран зохион байгуулсанд тус сургуулийн нийт хамт олон, багш, оюутнуудад талархал илэрхийлж байна.
 
Тэмцээнд ACBSP-ээр магадлан итгэмжлэгдсэн сургуулиудаас “Этүгэн” их сургуулийн инженерчлэл, эдийн засаг, менежментийн сургууль, “Отгонтэнгэр”их сургуулийн эдийн засаг, бизнесийн удирдлагын сургууль, гишүүнчлэлтэй сургуулиудаас “Зохиомж” ДС, “Глобал удирдагч” ДС, Улаанбаатар эрдэм их сургууль баг, оюутнуудаа бэлтгэж оролцуулсангүй.
 
Оюутны сургалтын хөтөлбөрөөс давсан түвшинд бие дааж суралцах, дадлага, чадвар эзэмшүүлэх зорилготой энэ сургалтад хамрагдаж байгаа оюутнуудын судалгаа, шинжилгээний ажил хийх, багаар ажиллах, илтгэл бэлтгэх, мэтгэлцэх зэрэг ур чадвар, англи хэлний мэдлэг жигд дээшилж байгаа нь тэмцээнээс тодорхой харагдаж байлаа.
 
Тэмцээний дараа болсон ПАС-ын үйлчилгээг хэрэглэгч сургуулиудын удирдах ажилтан, багш нарт зориулсан сургалт, семинарт тус байгууллагын захирлууд оролцож, Ерөнхийлөгч Олин Оедековин тодорхой чиглэл, мэдээлэл өглөө.
 
Гуравдахь тэмцээнийг ирэх оны хавар зохион байгуулна. Тэмцээнд энэ сургалтад хамрагдсан оюутнууд баг болж оролцоно. B-School Education Center хөтөлбөрийн үйлчилгээний төлбөрийн багц 50 хувь хямдруулсан үнээр 1250 ам.доллар байна. Багц үйлчилгээг авсан сургуулийн багш, оюутнууд тоо харгалзахгүй үйлчилгээг бүрэн хэрэглэнэ. Цаашид нэгж оюутнаар төлбөр төлөх боломжгүй болсныг онцолж анхаарууллаа. Энэ журамд 2019 оны 9 дүгээр сарын 1-нээс шилжих тул сургууль бүртэй 2019 оны 6 дугаар сард багтаан гэрээ байгуулна. Тэмцээнийг сургуулиуд дээр ээлжлэн зохион байгуулах, тэмцээний шүүлтийн рубрикт нэмэлт, өөрчлөлт оруулах зэрэг асуудлууд сургалт, семинарын үеэр яригдлаа.
 
ПАС,ПАСМ-ын 2019 онд зохион байгуулахаар төлөвлөсөн бүх ажлууд цаг хугацаандаа амжилттай болж, бидний хамтран ажилладаг сургуулиудын төлөөллүүд идэвх, санаачлагатай оролцлоо.
ACBSP-ийн жилийн тайлангийн хурал 2019 оны 6 дугаар сарын 21-24-нд АНУ-ын Техаs мужийн Houston хотод, 8 дугаар бүсийн хурал Чех Улсын нийслэл Прага хотод 11 дүгээр сард тус тус болно.

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. pasmon.mn