АНУ-ын Канзас хотод төвтэй ACBSP/Бизнесийн сургууль, хөтөлбөрийг магадлан итгэмжлэх зөвлөл/, Перегрин Глобал Сервис байгууллага Монгол Улсад 11 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна.

АНУ-д төвтэй ACBSP-аар магадлан итгэмжлэгдсэн, тус байгууллагад гишүүнчлэлтэй,  Перегрин Глобал Сервис /ПГС/ байгууллагын үйлчилгээг хэрэглэдэг Монголын Эдийн засаг, бизнесийн чиглэлээр сургалт явуулдаг их, дээд сургуулиудын удирдах ажилтан, багш нарын уулзалт, сургалт 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр болов.

Уулзалт, сургалтад ПГС-ийн Ази Номхон далайн бүсийн үйл ажиллагаа хариуцсан захирал Ж.Алимаа Токио хотоос, Европ, Ойрхи Дорнод болон Африкийн бүсийн үйл ажиллагаа хариуцсан захирал Каталин Ковач Будапешт хотоос оролцож, ACBSP-ийн магадлан итгэмжлэл, түүний 4 дүгээр стандарт, оюутны сурахуйн үр дүнг хэрхэн үнэлж тайлагнах зэрэг сэдвээр зөвлөгөө өгч, багш нарын сонирхсон асуултуудад хариулж, дэлгэрэнгүй ярилцав.

Уулзалтад СЭЗИС-ийн бакалаврын сургалтын шинжээч Ж.Аззаяа, ШУТИС-ийн Бизнесийн Удирдлага, Хүмүүнлэгийн сургуулийн Бизнесийн удирдлагын тэнхмийн эрхлэгч Х.Ариунаа, ШУТИС-ийн Бизнесийн ахисан түвшний сургуулийн эрхлэгч Б.Оюунтунгалаг, “Мандах” их сургуулийн чанарын үнэлгээний мэргэжилтэн Д.Доломжав, ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн олон улсын хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Г.Билгүүн, “Сан” их сургуулийн сургалтын албаны мэргэжилтэн Д.Ариунзаяа, М.Чанцалдулам, Эдийн засгийн үндэсний дээд сургуулийн магадлан итгэмжлэл, шалгалт хариуцсан багш С.Тунгалаг-Эрдэнэ, “Отгонтэнгэр” их сургуулийн Эдийн засаг, бизнесийн удирдлагын сургуулийн эрхлэгч Н.Отгонбаяр, магадлан итгэмжлэл хариуцсан багш Ц.Энхтуяа, Олон улсын эдийн засаг, бизнесийн дээд сургуулийн англи хэлний багш Г.Хишигжаргал, “”Эм Ай Ю” дээд сургуулийн магадлан итгэмжлэл хариуцсан мэргэжилтэн Ч.Гэрэлцэцэг, Глобал Удирдагч их сургуулийн Бизнесийн сургуулийн эрхлэгч С.Отгонсүрэн, Банкны багш Н.Эрдэнэсувд нар болон БМИҮЗ-ийн Гадаад харилцаа, төсөл хөтөлбөр олон улсын магадлан итгэмжлэл хариуцсан мэргэжилтэн Б.Болор нар оролцов.

Уулзалт, сургалтад оролцогчдод ПГС-ийн Улаанбаатар хот дахь ПАСМ оффисын үйл ажиллагааны менежер Б.Одгэрэл хэрэглэгчдэд зориулсан админ сайт, Response Distractors болон Gap Analysis тайлангууд, OneDay Simulation үйлчилгээг танилцуулан мэдээлэл өгөв.

Ойрын хугацаанд Санхүү, эдийн засгийн их сургуульд хоёр дахь удаа, “Глобол удирдагч”  их сургуульд анх удаа ACBSP-ийн шинжээчид ажиллаж, магадлан итгэмжлэх эсэх асуудлаар дүгнэлт гаргана.

Олон улсын түвшинд сургалтын хөтөлбөрүүдээ амжилттай амжилттай магадлан итгэмжлүүлсэн болон шинээр магадлан итгэмжлэгдэх гэж буй сургууль, хамт олонд    амжилт хүсье.