ACBSP нь 1988 онд Канзас мужид бизнесийн сургуулиуд, сургалтын хөтөлбөрүүдийн онцлогт тохирсон магадлан итгэмжлэл хийх зорилготой байгуулагджээ.

Тухайн үед Америкийн дээд боловсролын 2400 гариу байгууллагад бизнесийн удирдлага, санхүү, менежмент болон маркетингийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж байсан ба эдгээрээс 260 нь магадлан итгэмжлэгдсэн байв. Үлдсэн 2140 сургуулиуд зөвхөн бизнесийн мэргэжлийн хөтөлбөрүүдийг магадлан итгэмжилдэг тухайн мэргэжлийн философи, агуулгыг нарийн мэддэг, зорилго зорилтыг нь ойлгодог тийм магадлан итгэмжлэлийн байгууллагатай болох шаардлага тавьсны үндсэн дээр ACBSP байгуулагдсан билээ.

ACBSP нь 1992 онд USDE-ээр, 2001 онд CHEA-аар хүлээн зөвшөөрөгдсөн нь эдийн засаг бизнесийн чиглэлийн магадлан итгэмжлэх байгууллагуудаасаа анхных нь болсон түүхтэй.

2011 оны байдлаар 47 орны 930 гаруй гишүүнтэй болсон байна.

Одоогийн байдлаар Монгол улсын 12 их, дээд сургууль АНУ-ын Бизнесийн сургуулиуд, сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн зөвлөл / ACBSP/-өөр магадлан итгэмжлүүлэхээр хүсэлтээ гарган хамтын ажиллагаагаа эхлүүлээд байна.

Магадлан итгэмжлэгдэх нь багш, ажиллагсдад ямар ач тустай вэ?

  1. Үндэсний хэмжээнд магадлан итгэмжлэгдсэнээр тухайн сургуулийн хамт олон хийж байгаа ажилдаа илүү идэвхитэй болж, өөрсдийн хийж, бүтээж байгаагаараа зүй ёсоор бахархдаг.
  2. Магадлан итгэмжлэгдсэн сургуулийн багш нар “Болдриж сургалт” гэх мэи үндэсний сургалт, семинаруудад оролцож, чанарын баталгаажуулалтаас хоцрохгүй мэдээлэлтэй байх бүрэн боломжоор хангагддаг.
  3. Магадлан итгэмжлэгдсэн сургууль, хөтөлбөрт багшилснаар тухайн багш нь салбарын тэргэжил нэгтнүүдийнхээ дотор илүү нэр хүндтэй байдаг.
  4. Магадлан итгэмжлэгдсэн сургуульд багшилснаар төрөл бүрийн сургалтуудад хамрагдан мэргэжил дээшлүүлэх, бусад сургуулиуд дээр шинжээчээр ажиллах боломжтой болдог.

Магадлан итгэмжлэгдэх нь суралцагчдад ямар ач тустай вэ?

  1. Магадлан итгэмжлэл нь оюутнуудын хэрэгцээ шаардлагад бүрэн нийцсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, багш нарыг оюутнуудтай илүү хүртээмжтэй ажиллахад түлхэц болдог.
  2. Магадлан итгэмжлэгдсэнээр оюутнуудад чанартай мэргэжил олгох бүрэн боломжоор хангаж өгдөг.
  3. Магадлан итгэмжлэгдсэнээр оюутнуудын сурах бололцоог бүрэн хангасан орчин үеийн сургалтын хэрэгсэл, тоног төхөөрөмж, материаллаг баазтай байх шаардлага тавигддаг нь оюутнуудад хэрэгтэй зүйлсийн тоонд зайлшгүй орно.
  4. Оюутнуудад үзүүлэх үйлчилгээ нь үргэлж шинчлэгдэж, нэмэгдэж байдаг.

Төгсөгч нь ажилд орохдоо магадлан итгэмжлэгдсэн сургууль, хөтөлбөрөөр төгссөнөө CV дээрээ бөглөж өгдөг.

АНУ-ын дээд боловсролын магадлан итгэмжлэлийн тухай

АНУ-ын дээд боловсролын салбарт магадлан итгэмжлэлийн тогтолцоо 100 гаруй жилийн өмнө үүсчээ. АНУ-д боловсролын олон байгуулгууд байгуулагдан үйл ажиллагаа явуулж, оюутнуудын шилжилт хөдөлгөөн ихэссэн нь нэг талаас, эдгээр дээд сургуулиудын үйл ажиллагаанд хөндлөнгийн чанарын баталгаажуулалт хийж үйлчлүүлэгч олон нийтийн эрх ашгийг хамгаалах, тэдэнд сонголт хийхэд нь туслах, нөгөө талаас, магадлан итгэмжлэгдсэн сургуулиудын оюутнуудын хувьд шилжин суралцсан нөхцөлд кредин хөрвөх боломжийг бүрдүүлэх зорилготой байлаа. АНУ-ын боловсролын салбарт магадлан итгэмжлэлийн үйл ажиллагааг анхнаасаа хувийн хэвшлийн, ашгийн бус байгууллагууд эрхлэн явуулж иржээ.

АНУ-д үйл ажиллагаа явуулдаг Магадлан итгэмжлэлийн байгууллагууд нь АНУ-н нутаг дэвсгэрийн 50 муж болон гадаадын 113 орны сургалтын байгууллага, хөтөлбөрт магадлан итгэмжлэл хийж байна.

АНУ-н дээд боловсролын салбарт магадлан итгэмжлэлийн маш олон байгууллага байдаг бөгөөд эдгээр нь үйл ажиллагааны чиглэл, хамрах хүрээ, орон нутгийн бүсчлэлээрээ өөр өөрийн онцлогтой. Эдгээр магадлан итгэмжлэлийн байгууллагуудын ихэнх нь тодорхой мэргэжлийн сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэхэд мэргэшсэн, мэргэжлийн холбоод болон тухайн мэргэжлээр ажил олгогчидтой нягт хамтран ажиллаж, хамгийн сүүлийн үеийн аргачлал, техник технологи, шинжлэх ухааны судалгаа шинжилгээ, мэргэжлийн ур чадвар болон зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн шалгуур, шаардлагуудаа боловсруулан түүнийхээ дагуу магадлан итгэмжлэлийн үйл ажиллагааг эрхэлэн явуулдаг билээ.

АНУ хувийн болон төрийн өмчийн дээд боловсролын маш олон сургуулиудтай. Эдгээр сургуулиудад магадлан итгэмжлэл хийдэг байгууллагууд нь заавал улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн CHEA (Дээд боловсролын магадлан итгэмжлэлийн комисс) болон USDE (АНУ-ын боловсролын департмент)-аар хоёулангаар нь эсвэл аль нэгнээр нь магадлан итгэжлэгдсэн байх ёстой. Ямар ч байгууллагаар магадлан итгэмжлэгдээгүй эсвэл CHEA/USDE-ээс хүлээн зөвшөөрөгдөөгүй байгууллагуудаар магадлан итгэмжлэгдсэн сургуулиудын чанар нь олон улсад өрсөлдөх чадвар султай, чанарын баталгаагүй байдаг онцлогтой.

АНУ-ын төвлөрсөн болон мужийн засгийн газрууд нь магадлан итгэмжлэлд ихээхэн ач холбогдол өгдөг бөгөөд зөвхөн магадлан итгэмжлэгдсэн сургуулийн оюутнууд төвлөрсөн засгийн газрын тэтгэмж, тэтгэлэгт хамрагдах боломжтой. Мөн төрийн өндөр албан тушаалтнуудад магадлан итгэмжлэгдсэн сургууль төгссөн байх шаардлага, шалгуур тавьдаг.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. pasmon.mn