2016 оны 1 дүгээр сарын 15-23-ны өдрүүдэд АНУ-ын Вайоминг мужийн Жиллетте хот дахь ПЕРЕГРИН ЛИДЕРШИП ИНСТИТУТ /ПЛИ/ өөрийн төв оффист Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны болон их, дээд сургуулиудын удирдах ажилтнууд, багш нарт зориулан “АНУ-ын дээд боловсрол” сэдэвт сертификат олгох манлайллын сургалт амжилттай зохион байгууллаа.

Сургалтад оролцогчид:

  1. Л.Цэдэвсүрэн – БСШУЯ, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга
  2. М.Уранзул – БСШУЯ-ны төрийн захиргааны удирдлагын газрын мэргэжилтэн
  3. П.Лхагвасүрэн – БСШУЯ-ны Сургалтын төрийн сангийн захирал
  4. Д.Оюунцэцэг – “Шихихутаг” хууль зүйн дээд сургуулийн захирал
  5. Ц.Байгалмаа – “Сити” дээд сургуулийн захирал
  6. Д.Одсүрэн – СУИС, Радио телевиз, медиа урлагийн сургуулийн захирал
  7. Б.Мөнхбаяр – СЭЗДС-ийн сургалтын албаны захирал
  8. С.Батбуян – СЭЗДС-ийн багш, хуулийн зөвлөх
  9. П.Уранбилэг – СЭЗДС-ийн экономикийн тэнхимийн эрхлэгч
  10. М.Банзрагч – ШУТИС, Бизнесийн ахисан төвшний сургуулийн профессор
  11. В.Алзахгүй – ПАС, ПЛИ-ийн Улаанбаатар дахь салбарын захирал
  12. Б.Одгэрэл – Тус салбарын менежер

Сургалтын сэдэв:

  • Манлайллын үнэт зүйл, онцлог шинж чанарууд
  • Стратеги төлөвлөлт, шийдвэр гаргах нь
  • Удирдлагын манлайлал
  • Дээд боловсролын салбар дахь  Либерал Арт боловсрол, уламжлал, шилдэг туршлага
  • Хөтөлбөрүүдийг /Сургалтын төлөвлөгөөг/ шинэчлэх үйл явц, зохион байгуулалт,  туршлага
  • Их, дээд сургуулийн засаглалд гарч буй өөрчлөлт, тэргүүн туршлага
  • Их, дээд сургуулийн судалгаа шинжилгээний ажлын зохион байгуулалт, тэргүүн туршлага
  • Дээд боловсролын болон сурахуйн шинжлэх ухаан
  • Багшийн хөгжил, тэргүүн туршлага
  • Багшийн хөдөлмөрийг  үнэлэх нь, тэргүүн туршлага
  • Санхүүжилт бүрдүүлэх арга, санхүүжилтийн эх үүсвэрүүд, тэргүүн туршлага
  • Оюутанд үзүүлэх тэтгэлэг, санхүүгийн дэмжлэг, тэргүүн туршлага
  • Оюутанд үзүүлдэг үйлчилгээ, тэргүүн туршлага

Сургалтын сэдвүүд /англи хэл дээр/

  • Leadership – Values, Attributes and Styles, Communications, Active Listening and Feedback, Coaching and Mentoring
  • Planning and Decision Making, Delegation and Time Management, Managing Stress
  • Project Management Leadership; Leading Teams, Team Dynamics, and Team Development
  • Overview of Liberal Arts Education and best practices in the US.
  • Best practices, processes for changing and improving academic programs
  • Best practices and info on student grant, scholarship and financial aid
  • Best practices and changes taking place in governance of institutions of higher education
  • Best practices and how to encourage research and research projects at institutions of higher education
  • Science of Learning and Higher Education
  • Best practices on student services
  • Best practices, how to do fundraising and find funding sources
  • Best practices on faculty development
  • Best practices, faculty performance review

Сургалтыг зохион байгуулсан профессор, багш нар:

Доктор Олин Оедековен Перегрин лидершип институт, Перегрин академик сервисийн Ерөнхий захирал

Профессор Гюнтер Зингэр ПАС, ПЛИ-ийн Европ тив дэх Дээд боловсролын судалгааны газрын захирал /Австри улс, Вена хот/

Мик Томас ПАС, ПЛИ-ийн   чанарын баталгаа, сайжруулалт хариуцсан захирал /Австрали Улс, Мельбурн хот/

Доктор Марк Энглерт – Жиллетте коллежийн захирал

Жиллетте коллежийн Бизнесийн боловсрол хариуцсан захирал Жон Мак-Гирийн хамт.

Ж.Алимаа – ПАС, ПЛИ-ийн Гадаад харилцаа, маркетинг хариуцсан захирал /АНУ. Вашингтон хот/

Доктор Доаг Гилберт

Рик Мейншим – ПАС, ПЛИ-ийн санхүүгийн албаны захирал

Доктор Б.В.Кришнамурти /Энэтхэг улс, Дели хот/

Сургалтанд оролцогчид Жиллетте коллеж, Вайоминг их сургуулиудын үйл ажиллагаатай танилцаж туршлага судлав. Хоёр жилийн сургалттай Жиллетте коллеж нь тус хот дахь төрийн өмчийн мэргэжлийн боловсролын сургууль юм. Орон нутагтаа дээд боловсролын байгууллагыг бэхжүүлэхийн төлөө нутгийн захиргааны байгууллагууд болон компани, аж ахуйн нэгж, иргэд хэрхэн хамтран ажиллаж байгаа нь онцгой сонирхолтой байлаа. Тус сургуулийн хөгжлийн сан биднийг очиход 12 сая долларын хөрөнгөтэй байв. Сургуульд байгууллага, иргэдээс оруулсан хандив, хөрөнгө оруулалттай тэнцүү хэмжээний санхүүгийн дэмжлэгийг улсын төсвөөс олгодог нь сургуулийн материаллаг баазыг бэхжүүлж хөгжүүлэх эх үүсвэр болдог ажээ. Сангийн хөрөнгийг олон нийтийн, сургуулиас хараат бус зөвлөл хариуцан зарцуулж, арвижуулж, үр дүнг ил тод сурталчилж байна. Сургуулийн ихэнх бүтээн байгуулалтууд энэ сангийн хөрөнгө оруулалтаар хийгджээ.

Жиллетте коллеж болон Вайомингийн их сургуультай хамтран ажиллах өргөн боломж байгааг манай сургуулиуд соргогоор тусган авлаа.

Вайомингийн тал нутаг ашигт малтмалаар арвин, эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан хөгжсөнөөрөө хол, ойрд алдартай. Уул уурхайн ашиглалт, ашиглалтын дараах нөхөн сэргээлтийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцах боломж олдов. Байгаль хамгаалах, нөхөн сэргээлт хийх чиглэлээр их сургууль, коллежийн багш, судлаачид, оюутнууд  үр бүтээлтэй хамтран ажиллаж ирсэн уламжлал бидэнд сургамжтай байлаа. Унаган төрхийг нь хадгалан нөхөн сэргээсэн нутаг тусгай хамгаалалттай байгалийн цогцолбор газар болж, энд  зэрлэг одос үхэр сүрэг сүргээр өсөн үржиж байна.  Байгалийн баялагийг ухаалаг ашиглаж, унаган төрхөөр нь нөхөн сэргээж дахин ашиглаж ирсэн тус бүс нутгийн туршлага зөвхөн АНУ-д төдийгүй дэлхий дахинд загвар, дууриал болдог ажээ.

АНУ-ын Вайоминг мужийн Жиллетте хотод төвтэй Манлайллын “Перегрин” олон улсын институт манай улсын боловсрол, шинжлэх ухааны болон байгаль хамгаалах олон байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа бөгөөд хэд хэдэн удаагийн манлайллын сургалтыг өөрийн оронд болон манай улсад зохион байгуулсан юм.

Тус институт Улаанбаатар хот дахь өөрийн салбар – ПАСМ ХХК-тай хамтран 2016 оны 8 дугаар сард байгаль хамгаалах асуудлаар, 2016 оны 10 дугаар сард “Сурахуйн шинэ шинжлэх ухаан” сэдвээр ерөнхий боловсролын сургуулиудын удирдах ажилтнуудад зориулан өөрийн төв оффист ээлжит сургалтуудаа зохион байгуулахаар төлөвлөж байгаа тул сонирхож байгаа хүмүүс манай байгууллагад хандана уу.

 

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. pasmon.mn