Грек Улсын нийслэл Афин хотноо 2014 оны 11 дүгээр сарын 27-30-ны өдрүүдэд  АНУ-ын Бизнесийн сургууль, хөтөлбөрүүдийн магадлан итгэмжлэх зөвлөл /ACBSP/-ийн 8-р бүсийн олон улсын хурал болов. Энэ хуралд манай улсаас ПАСМ ХХК-ний үйл ажиллагааны менежер Б.Одгэрэл, БМИҮЗ-ийн гадаад харилцааны мэргэжилтэн Ц.Батбаяр, ACBSP-ээр магадлан итгэмжлэгдсэн болон нэр дэвшигч гишүүнчлэлтэй Монголын  зарим их, дээд сургуулийн  төлөөллүүд оролцсон.

ПАС-ийн Монгол дахь салбарын үйл ажиллагааны менежер Б.Одгэрэл тус хуралд “Монгол Улсын их, дээд сургуулиудад Бизнесийн хөтөлбөрөөр суралцаж байгаа оюутнуудын онлайн шалгалтын үр дүн” сэдэвт эрдэм шинжилгээний   илтгэл тавьж хэлэлцүүлэв.   Хуралд оролцсон олон улсын   төлөөлөгчид Б.Одгэрэлийн илтгэлийг  өндрөөр үнэллээ. Энэ илтгэл нь ACBSP-ийн олон улсын хуралд Монгол Улсаас хэлэлцүүлсэн анхны илтгэл юм.   Б.Одгэрэлд ACBSP “Шилдэг илтгэл”-ийн сертификат олгосон байна.

ПАС, ПЛИ-ийн ерөнхийлөгч, ноён Олин Оедековен ПАСМ-ийн үйл ажиллагааны менежер Б.Одгэрэлд баяр хүргэхийн ялдамд ПАС, ПЛИ-ийн хамт олонд дараах цахилгааныг илгээж, залуу судлаачид урам хайрлав.

Бүгдээрээ сайн байна уу,
 Афины ACBSP-ын Олон Улсын Хуралд анх удаа Монгол Улсыг төлөөлөн эрдэм шинжилгээний тайлан илтгэл тавьсан Одгэрэлд та нар надтай хамтран баяр хүргэнэ үү. Монгол Улсын шалгалтын үр дүнг АНУ, Европ, АНУ-аас гадна орших их сургуулиудын дундажтай харьцуулсан Магистрынхаа дипломын ажилд үндэслэн тэрээр энэхүү илтгэлээ тавьсан билээ. АНУ, Европ, Африк, Азиас ирсэн 40 гаруй хурлын төлөөлөгчид түүний илтгэлийг маш таашаалтайгаар хүлээн авсан бөгөөд ACBSP түүний бүтээлийг дээд боловсролын чанар болон үргэлжлэн сайжруулах үйл ажиллагааг дэмжсэн шилдэг судалгааны бүтээлээр үнэллээ. Перегрины хувьд тэрээр шинэ стандарт тогтоолоо. Бид бүхний хувьд бахархууштай өдөр байлаа.  

Олин ОЕДЕКОВЕН “

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. pasmon.mn