Алдаа
  • JLIB_DATABASE_ERROR_FUNCTION_FAILED
  • Энэ харагдацын дизайн загвар байхгүй байна. Та сайтын админтай холбоо барина уу.

МНБ-д Үндэслэсэн Иж бүрэн Шалгалт

 

Олон Улсын Бизнесийн Их Дээд Сургуулиудад зориулсан

Оюутны Мэдлэгийн Түвшин Тогтоох


Үйлчилгээний Тойм

 

Бид Мэргэжлийн Нийтлэг Бүрэлдхүүн (МНБ буюу СРС) дээр үндэслэгдсэн тухайн хөтөлбөрийн түвшинд тохирсон онлайн шууд үнэлгээний үйлчилгээг бизнесийн дээд боловсролын сургуулиудад зориулж хүргэдэг. МНБ дээр үндэслэгдсэн Иж Бүрэн Шалгалт нь (СОМР) оюутны мэдлэг, сургалтын үр дүнг хөтөлбөрийн түвшинд хэмждэг, оюутнууд онлайнаар өгдөг шалгалт юм.

 

Оюутнууд нь энэ шалгалтыг академик хөтөлбөрийнхөө эхэн үед буюу ихэнхдээ анхны бизнесийн хичээлээ үзэж байх үед мөн хөтөлбөрийн төгсгөлд буюу ихэнхдээ сургуулиа төгсөхийн өмнөх сүүлчийн хичээлээ үзэж байх үед өгнө (төгсөлтийн шалгалт).

 

Элсэлтийн, төгсөлтийн шалгалтын оноонуудыг хооронд нь харьцуулан дотоод харьцангуй жишгийг тогтооно. Гадаад харьцангуй жишгийг тухайн сургуулийн төгсөлтийн шалгалтын оноог бусад их сургуулиудын оноотой харьцуулж тогтооно. МНБ дээр үндэслэгдсэн СОМР шалгалтаас гарсан дотоод харьцангуй, гадаад харьцангуй жишгүүд нь хоюулаа магадлан итгэмжлэлийн ажлын шаардлагыг хангана.

 

АНУ-аас Гадна Орших Бизнесийн Их Дээд Сургуулиуд, Хөтөлбөрүүдэд Зориулсан Үйлчилгээ

 

АНУ-аас гадна орших коллеж, их сургуулиуд АНУ-ын магадлан итгэмжлэлийн үйл ажиллагааг сонирхох болсонтой холбогдуулан, бид АНУ-аас гадна орших их дээд сургуулиудад зориулан үйлчилгээгээ тусгайлан шинэчилсэн юм. АНУ-ын бизнесийн онцлогт зориулсан шалгалтын асуултуудыг хасаад шалгалтын сангаа бусад гадаад хэл рүү орчуулсан юм.

 

Энэ үйл ажиллагааны үр дүнд МНБ-дээр суурилсан иж бүрэн шалгалт нь аль ч бизнесийн их дээд сургуульд хэрэглэгдэх боломжтой боллоо. Шалгалтын сан нь дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдөх асуултуудыг агуулдаг бөгөөд бизнесийн боловсролын үндсэн суурь мэдлэгийн салбаруудыг хамарна.

 

МНБ-ий Шаардлагууд нь Юу вэ? Бизнесийн Сургуулиуд, Хөтөлбөрүүдийг Магадлан Итгэмжлэх Зөвлөлийн (АСВ5Р), Их Сургуулиудын Бизнесийн Боловсролын Олон Улсын Чуулганы (1АСВЕ) зарчмын дагуу МНБ нь доорхи бизснесийн сэдвүүдийг багтаана:

  1. Маркетинг
  2. Бизнесийн Санхүү
  3. Нягтлан Бодох Бүртгэл
  4. Менежмент
  5. Бизнесийн Хууль Зүйн Орчин
  6. Онолын Эдийн засаг
  7. Бизнесийн Ёс Зүй
  8. Дэлхий Нийтийн Бизнесийн Хүрээ
  9. Мэдээллийн Менежментийн Систем
  10. Тоон Техник Арга/Статистик
  11. Бизнесийн Манлайлал
  12. Бизнесийн Интеграци, Стратегийн Менежмент

 

Бизнесийн Хөтөлбөрийг Магадлан Итгэмжлэх Ажлын Шаардлагуудыг Хангах Боломжийн Үнэ Өртөгтэй, Тухайн ХөтөлбөртТусгайлан Тохируулсан Шийдлүүд

 

Шалгалтын Хувилбарууд

 

Бид бакалаварын, бакалавараас дээш хөтөлбөрүүдэд зориулсан хоёр шалгалтын хувилбарыг санал болгодог. Шалгалтын агуулга нь тухайн боловсролын зэргийн түвшний онцлогт тохирсон байна.

 

Шалгалтын Агуулга

 

Шалгалтын агуулга нь суурь мэдлэгийн салбаруудтай холбоотой сэдвийн агуулгууд, асуултуудыг багтаасан байна. Асуултууд нь өнөөдрийн бизнесийн орчинд сурсан мэдлэгээ хэрхэн хэрэглэх тал дээр төвлөрнө. Бид бизнесийн практикийн мэдлэг дээр төвлөрсөн хэрэглээний шалгалтыг санал болгодог.

 

Шалгалтын Сангууд

 

Шалгалтын сан нь сэдэв бүрийн 40 асуултаас бүрдэнэ. Сэдэв бүр нь 4-6 хичээлийн хэсгээс бүрдэнэ. Шалгалтын материал нь бизнесийн мэргэжлийг эзэмшиж буй бүх хүн бизнесийн зэргээ дүүргэх үед мэдэх шаардлагатай мэдлэгийн хүрээг хамарна. Шалгалтын сан нь баталгаажуулж шалгагдсан байдаг.

 

Шалгалтын Бүтэц

 

Онлайнаар өгөх иж бүрэн шалгалт нь сэдэв бүрээс 10-н таамгаар сонгосон шалгалтын асуултаас бүрддэг. Ихэнх бакалаврын шалгалтууд нь бүх 12 МНБ-ий сэдвийг агуулна. Ихэнх бакалавраас дээш түвшний шалгалтууд нь 6-10 МНБ-ий сэдвийг агуулна. Сэдвийн сонголт нь бизнесийн сургалтын шаардлагад нийцэх хөтөлбөр дээр үндэслэгдэнэ. Хэрэв тухайн их сургуульд нэгээс илүү боловсролын зэрэг олгох хөтөлбөр байдаг бол тухайн сургууль нэгээс илүү шалгалтыг сонгож болно.

 

Нэгдмэл Хөтөлбөр

 

Элсэлтийн, төгсөлтийн шалгалтууд нь тухайн ангийн хичээлүүдтэй холбоотой байх ёстой. Тухайн ангийн хичээл, шалгалтын сэдвүүдийн хоорондын үялдаа холбоо нь зөв мэдээллийг багтаасан тайлан боловсруулахад тусладаг юм. Онлайн шалгалтыг курсийн ажилд оруулж, гэрийн даалгавар хэлбэрээр явуулж болно.

 

Шалгалтын Түлхүүрийн Бүртгэл

 

Бид интернетийн микро-вэб хуудсыг сургууль болгонд нээж, түүн дээр шалгалтын түлхүүрийг оюутнууд бие даан бүртгүүлнэ. Нэвтрэх үгээр хамгаалагдсан микро-хуудаснууд нь анги-шалгалтын хослолыг жагсаасан байна. Оюутан нь өөрийн хичээлийг сонгож бүртгүүлнэ (нэр, и-мэйл хаяг).

 

Шалгалтын Гүйцэтгэл

 

Онлайн шалгалт нь нэг бол хичээлийн танхимд эсвэл гэрийн даалгавар хэлбэрээр зохион байгуулагдаж болно. Хэдэн сэдэв, асуултууд шалгалтанд орсноос хамаараад шалгалтыг ерөнхийдөө 50-90 минутын дотор өгч дуусгана.

 

Шалгалтын Чанар

 

Бид шалгалтан дотор академик чанарыг хангаж буй эсэхийг хянах хэд хэдэн хэмжүүрийг оруулсан байгаа. Шалгалт бүр нь шалгалтын сангаас таамгаар сонгогдсон асуултуудтай байдаг тул давтагдашгүй онцлог чанартай байна. Оюутнууд өгөгдсөн асуултыг сору/раstе хийж интернетийн хайлтанд оруулах боломж байхгүй. Асуулт бүр нь хугацааны хязгаартай. Оюутан шалгалтын сайтыг орхин явах бүрт сануулга гарч ирнэ. Шалгалт эхэлснээс хойш зөвхөн гурван л удаа буцаж орох оролдлогыг зөвшөөрнө. Шалгалт нь 48 цагийн дараа хүчингүй болно.

Эдгээр хэмжүүрүүд нь тухайн сургуулийн хариуцлага тооцох, хянах аргатай нэгдэн шалгалтын ерөнхий чанар, хүчин төгөлдөр байдлыг хамгаалахад туслана.


Links

 

 

 

Video

000000
Today
Yesterday
This Week
Last Week
This Month
Last Month
All days
0
0
0
0
0
0

Your IP: 54.224.43.96
Server Time: 2017-10-19 09:18:06
Visitors Counter