Алдаа
  • JLIB_DATABASE_ERROR_FUNCTION_FAILED
  • Энэ харагдацын дизайн загвар байхгүй байна. Та сайтын админтай холбоо барина уу.

Тайлан болон Шинжилгээ


Магадлан Итгэмжлэлийн Ажлын Шаардлагад тань Нийцэх

Тайлангууд, Тоон Өгөгдлийн Дүн Шинжилгээ



Тайлангуудын Тойм


Манай онцлог нь шалгалтын дараа тухайн сургуульд явуулдаг иж бүрэн, нарийвчилсан шинжилгээнд үндэслэсэн тайлангийн бүтэц, үндсэн шинж чанар, агуулганд оршдог юм. Өөр ямар ч байгууллага нэмэлт төлбөргүйгээр ийм нарийвчилсан өндөр түвшний дүн шинжилгээг гаргаж өгөхгүй.

 

Манай тайлангууд нь боловсролын хөтөлбөрөө үргэлжлүүлэн сайжруулахад хэрэглэгдэх тоон өгөгдлөөр танай сургуулийг хангаж өгөхөд зорилготой. Энэ тайлангуудыг тухайн сургууль өөрийнхөө магадлан итгэмжлэлийн материал тайлан дотор шууд нэгтгэн оруулж болно гэсэн үг юм.

 

Шалгалтын Арга

 

Тухайн хөтөлбөрд хамрагдах хугацаанд бүх оюутнуудаас хоёр удаа энэ шалгалтыг авах нь илүү тохиромжтой юм. Оюутнууд шалгалтыг бизнесийн хөтөлбөр эхлэх үедээ өгөх буюу үүнийг элсэлтийн шалгалт гэж нэрлэнэ. Оюутнууд хөтөлбөрийнхөө төгсгөлд энэ шалгалтыг дахиад өгөх ба үүнийг төгсөлтийн шалгалт гэж нэрлэнэ. Элсэлтийн шалгалт, төгсөлтийн шалгалтын харьцуулалт нь тухайн сургуулийн ДОТООД ХАРЬЦАНГУЙ ЖИШИГ юм.


Төгсөлтийн шалгалтын оноог бусад олон улсын их сургуулиудтай харьцуулсан шинжилгээ нь нь тухайн сургуулийн ГАДААД ХАРЬЦАНГУЙ ЖИШИГ юм.

 

Дотоод Харьцангуй Жишиг


Тайлангийн Дотоод харьцангуй жишиг нь дараах хэд хэдэн бүлэгтэй:

 

  • Шалгалт бүрийн тоон өгөгдөлтөй Ехсеl файл.
  • Ойлгоход, хэрэглэхэд амар форматтай бүх л тоон өгөгдлүүд дээр хийсэн эмхэтгэсэн, нарийвчилсан статистикийн мэдээлэл.
  • Элсэлтийн шалгалт, төгсөлтийн шалгалтын үр дүнгийн статистикийн зэрэгцүүлсэн харьцуулалтууд.
  • Бүх сэдвийн хэсгүүдийн буруу хариулсан асуултын давтамж, ойролцоогоор МНБ сэдэв бүрт 4-6.


Гадаад Харьцангуй Жишиг Тухайн бизнесийн хөтөлбөрийн гадаад харьцангуй жишгийг тогтоохын тулд бид доорх мэдээллийг хүргэж өгнө:

 

  • Бусад олон улсын их сургуулиудтай тухайн сургуулийн төгсөлтийн шалгалтын үр дүнг шууд харьцуулна.
  • Оюутнуудын элсэлтийн оноог төгсөлтийн шалгалтын оноотой харьцуулсан процентын өөрчлөлтийг бусад олон улсын сургуулиудын дундажтай харьцуулна.

 

Группчилсэн Когортын  Шинжилгээ

 

Хэрэв бид оюутны тоо бүтцийг тухайн сургуулийн өгсөн мэдээллийн дагуу (жишээ нь, сургалтын байрны байршил, горилж буй зэргээр) ялгавал, бид тухайн группын төвшин дээр үндэслэгдсэн когортын дүн шинжилгээг хийж өгч болно. Оюутнууд доторх өөр бүлэг, бусад дэд бүтцийн группуудын үр дүнгүүдийг статистикийн аргаар когорт харьцуулалт хийж болно.

 

Нарийвчлан Харьцуулсан Дүн Шинжилгээтэй Дотоод, Гадаад Харьцангуй Жишгүүд


Шалгалтыг Захиалагчийн Хүсэлтэнд Тулгуурлан Зохиох

 

Шалгалтыг захиалгаар зохиож болно. Зөвхөн тухайн хөтөлбөрт л хамааралтай Бизнесийн Нийтлэг Бүрэлдэхүүний (МНБ) сэдвүүдээр шалгалт авч болно. Ямар бизнесийн сэдвүүдийг шалгалтандаа оруулахаа сургууль өөрөө шийднэ. Олон төрлийн мэргэжил, нарийн мэргэжлийн хөтөлбөртэй сургууль нэгээс дээш шалгалт сонгож болно.

 

Үйлчлүүлэгчдэд Тусгайлан Бэлдсэн Сэдвүүд

 

Хэрэв манай МНБ-ий сэдвийн жагсаалтанд тухайн сургуулийн хүссэн сэдэв байхгүй, мөн нэмэлт сэдэв оруулахыг тухайн сургууль хүссэн тохиолдолд бид тэдгээрийг багтаасан шалгалтын асуултууд, манай өөрсдийн асуултын аль алиныг оруулсан шалгалтыг тусгайлан бүрдүүлж өгч болно. Тухайн сургууль энэхүү үйлчлүүлэгчдэд тусгайлан бэлдсэн сэдвүүдийг дотоод харьцангуй жишигдээ хэрэглэж болно харин гадаад харьцангуй жишигдээ хэрэглэж болохгүй.

 

Төгсөлтийн Өмнөх Санал Асуулгууд

 

Та төгсөлтийн шалгалтыг авч байх үед оюутнуудаас авах санал асуулгыг хамт оруулах сонголтыг хийж болно. Ингэснээр магадлан итгэмжлэлийн байгууллагуудаар хүлээн зөвшөөрөгдсөн нэмэлт хөтөлбөрийн үнэлгээний тоон өгөгдөлтөй болно гэсэн үг. Бид төгсөлтийн өмнөх санал асуулгын сонголтыг нэмэлт төлбөргүйгээр танд санал болгож байна. Бидэнд стандартчилсан санал асуулгын асуултын жагсаалт байдаг ба та өөрийн асуултуудаа үүнд нэмж оруулж болно. Хариултыг Ехсеl таблиц, мөн товч дүгнэлт тайлангийн хамт явуулна.

 

Бүх Тоон Өгөгдлүүд Тухайн Сургуульд Хүрнэ


Та бид нараас онлайн шалгалтын бүх анхан шатны тоон өгөгдлийг хүлээн авах ба ингэснээр та өөрийн статистикийн дүн шинжилгээг хийхээс гадна өөрийн хөтөлбөрт байгаа сайн талуудыг тодорхойлоход үүнийг хэрэглэж болно. Шалгалтын анхдагч тоон өгөгдлүүд нь танд Ехсеl файлаар очих болно. Иймээс энэхүү үр дүнг өөрийн оюутны мэдээллийн санд, тухайн оюутнуудын өөр хувилбаруудын нэмэлт тоон өгөгдлийн дүн шинжилгээтэй холбож болно.


Харьцангуй Тоон Өгөгдөл


Гадаад харьцангуй жишгийг тодорхойлохын тулд оюутнуудынхаа шатлгалтын үр дүнг бусад сургуулиудаас авсан үр дүнтэй харьцуулах боломжтой байх хэрэгтэй. Эдгээр харьцуулалтын хамгийн чухал зүйл нь гэвэл адил төстөй, нэг түвшний бусад дээд сургуулиудтай харьцуулалтыг хийх явдал мөн. Бид нэг түвшний сургуулийн харьцуулалтыг тухайн сургуулийн статистикийн шаардлагыг хангахуйц дүн шинжилгээнд нь тусгайлан зориулж хийж өгөх болно.

 

Бизнесийн боловсролын уламжлалт, сургууль кампус, эсвэл холимог хөтөлбөрүүдийн тоон өгөгдлүүдийн датасет бидэнд байгаа. Түүнчлэн АНУ, АНУ-аас гадна орших их сургуулиудын аль алиных нь тоон өгөгдлүүд мөн бидэнд байгаа.

 

Тухайн орон эсвэл бүс нутагт хангалттай их сургуулиуд бий болох тохиолдолд бид харьцуулалтын дүн шижилгээний сонирхлын үүднээс шинэ нэгдсэн группыг тэдэнд зориулж бүрдүүлж өгч болно.

 

Тухайн сургуульд хамгийн тохиромжтой ижил түвшний сургуулиудыг сонгож, хамгийн сайн харьцуулалттай дүн шинжилгээ хийхийн тулд бид тантай хамтран ажиллах болно.


Links

 

 

 

Video

000000
Today
Yesterday
This Week
Last Week
This Month
Last Month
All days
0
0
0
0
0
0

Your IP: 54.224.43.96
Server Time: 2017-10-19 09:16:14
Visitors Counter