Алдаа
  • JLIB_DATABASE_ERROR_FUNCTION_FAILED
  • Энэ харагдацын дизайн загвар байхгүй байна. Та сайтын админтай холбоо барина уу.

ACBSP Стандарт болон шалгуурууд

СТАНДАРТ БОЛОН ШАЛГУУРУУД


СТАНДАРТ №1. Манлайлал


Удирдах ажилтан/захирал, декан, сургалтын албаны дарга, тэнхмийн эрхлэгч/ болон багш нар үнэт зүйл, бизнесийн сургууль, хөтөлбөрийн чиглэл, гүйцэтгэлийн шаардлага /хүлээлт/, оюутанд хандсан үйл ажиллагаа болон гүйцэтгэлийн төгөлдөршлийг /хамгийн сайн гүйцэтгэл/ хөхүүлэн дэмждэг манлайллын тогтолцоог бий болгох, тууштай байлгахад биечлэн хошуучлах шаардлагатай. Эдгээр үнэт зүйл, шаардлага бизнесийн сургууль, хөтөлбөрийн манлайллын тогтолцоотой уялдаатай байж, бизнесийн сургууль, хөтөлбөр зохицон сайжирсаар байх бөгөөд нийгмийнхээ хариуцлага, олон нийтийн оролцоонд анхаардаг байна.

 

СТАНДАРТ №2. Стратеги төлөвлөлт


            Бизнес сургууль, хөтөлбөр нь оюутны болон хөтөлбөрийн биелэлтийг илүү сайн хангах үүднээс стратеги чиглэлүүдээ тодорхойлдог үйл явцтай байна. Стратегийг сайжруулах үйл явцад гүйцэтгэлийн гол үр дүн /хүлээлт/-д чиглэсэн үйл ажиллагааны төлөвлөлт багтана. Түүнчлэн энэ үйл явц шинэлэг, бүтээлч байдлыг хөхүүлэн, хүлээн зөвшөөрдөг орчинг бий болгох болно.

 

СТАНДАРТ №3. Оюутан, оролцогч талуудад чиглэсэн үйл ажиллагаа


            Бизнесийн сургуул, хөтөлбөр нь одоо суралцаж байгаа ба ирээдүйд суралцах оюутан, оролцогч талуудын эрэлт шаардлага, хүлээлтийг тодорхойлох тогтсон дүрэм журамтай байна. Түүнд бизнесийн сургууль хөтөлбөр нь оюутан, оролцогч талтай харилцаагаа хэрхэн өргөжүүлж байгаа, тэдний сэтгэл ханамжийг хэрхэн тодорхойлж байгаагаа харуулна. Оролцогч талд эцэг эх, ажил олгогч, төгсөгч, хандивлагчид, бусад сургууль олон нийт гэх мэт бүлгүүд багтана.

 

СТАНДАРТ №4. Оюутны суралцахуйн үр дүнд хийсэн дүн шинжилгээ


            Бизнесийн сургууль, хөтөлбөр нь хичээлийн хөтөлбөрүүдийг боловсруулан хөгжүүлэх буюу сайжруулахад хэрэглэж байдаг, үр бүтээлийг нотлон баримтжуулж байдаг үр дүнгийн үнэлгээний хөтөлбөртэй байна. Бизнес сургууль, хөтөлбөр тус бүр өөрийн үр дүнгийн үнэлгээний хөтөлбөрийг боловсруулсан байх үүрэгтэй.

 

 

СТАНДАРТ №5. Багш, ажилтнуудад чиглэсэн үйлчилгээ


            Хөтөлбөрийн эрхэм зорилго, зорилтуудаа биелүүлэх чадвар нь тус сургуулийн багш, ажилчдын тоо, чанар болон тэднийг хэрхэн үр бүтээлтэй ажиллуулж буйгаас хамаардаг. Тиймээс ACBSP-ийн магадлан итгэмжлэлд орох гэж буй бизнесийн сургууль, хөтөлбөр бүр дараах зүйлсийг хэрэгжүүлсэн байна.

  1. Чадварлаг сайн багш бүрдүүлэх бодлого, төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлнэ.
  2. Тодорхой зорилго, шалгуурт үндэслэн багш нарыг үнэлэх.
  3. Багш нарыг мэдлэг боловсролоо дээшлүүлэх боломжоор хангаж, тэнхим болон багшийн өөрийг хөгжүүлэх төлөвлөгөө зорилтуудыг хэрэгжүүлэх% эрдэм шинжилгээний ажлын бүтээмжийг буй болгох.
  4. Дээд зэргийн багшлах орчин, уур амьсгал бүрдүүлэхийг сайшаан дэмжих.


СТАНДАРТ №6. Сургалтын болон бизнесийн үйл ажиллагаа.


            Төгсөгчдийг мэргэжлийн ажилд бэлтгэхийн тулд эдийн засгийн мэргэжил олгодог сургууль болон түүний сургалтын хөтөлбөр нь зөвхөн бизнесийн хичээл багтаах бус даяаршсан ажлын байр, цаашилбал даяаршсан нийгмийн хэрэгцээ шаарлагатай холбоотой хичээл орно. Төгсөгчид нь нийгмийн бусад гишүүдтэй харилцах, өөрчлөлтийг уян хатнаар нь хүлээн авдаг чадвартай байх хэрэгтэй тул оюутнуудыг эдгээр сорилтод бэлтгэх сэдвийг судлахыг дэмжвэл зохино.

            Энэхүү шаардлагыг хангахын тулд бизнесийн сургуулийн хөтөлбөрүүд нь шинэлэг байж, хөтөлбөрт сурах уян хатан сонголтоор хангах ёстой. Сургалтын хөтөлбөрийн 2 гол зорилго нь суралцагчдын оюуны чадавхыг хөгжүүлэх , бие даасан үзэл бодол, үйл ажиллагааг хийх бүтээлч чадавхийг төлөвшүүлэх явдал юм. Бизнесийн сургууль төгсөгч нь мэргэжлээсээ үл хамааран эдийн засгийн талаар өргөн мэдлэгтэй болж, бизнесийн үйл ажиллагааны талаарх үндсэн мэдлэгийг олж авдаг.

            Иймээс бизнесийн сургуулийн баклавр болон төгсөлтийн дараах сургалтын хөтөлбөрт үндсэн хичээлүүдээс гадна нарийн мэргэжлийн хичээлүүдийг түлхүү оруулбал зохилтой.

            Санхүүгийн нөөц, сургалтын тоног төхөөрөмж, номын сан, сургалтын материал, программ хангамж, оюутны хотхоноос гадуур байгаа нөөц зэрэг нь сайн хөтөлбөр, чанартай сургалтын үйл ажиллагааг тэтгэхүйц орчин үеийн шаардлага хангасан байна. Аливаа бизнесийн сургууль нь оюутан элсүүлэх, үргэлжлүүлэн суралцуулах талаар өөрийн бодлого, дотоод дүрэм журамтай байна.

Links

 

 

 

Video

000000
Today
Yesterday
This Week
Last Week
This Month
Last Month
All days
0
0
0
0
0
0

Your IP: 54.224.43.96
Server Time: 2017-10-19 09:15:21
Visitors Counter