Алдаа
  • JLIB_DATABASE_ERROR_FUNCTION_FAILED
  • Энэ харагдацын дизайн загвар байхгүй байна. Та сайтын админтай холбоо барина уу.

ACBSP Стандарт 4

СТАНДАРТ №4. ОЮУТНЫ СУРАЛЦАХУЙН

ҮР ДҮНД ХИЙСЭН ДҮН ШИНЖИЛГЭЭ


            Бизнесийн сургууль, хөтөлбөр нь хичээлийн хөтөлбөрүүдийг боловсруулан хөгжүүлэх буюу сайжруулахад хэрэглэж байдаг, үр бүтээлийг нотлон баримтжуулж байдаг үр дүнгийн үнэлгээний хөтөлбөртэй байна. Бизнес сургууль, хөтөлбөр тус бүр өөрийн үр дүнгийн үнэлгээний хөтөлбөрийг боловсруулсан байх үүрэгтэй.


ШАЛГУУР


            Бизнесийн сургууль, хөтөлбөр оюутаны сурах үйл ажиллагаа ба гүйцэтгэлийг хэмжих, шинжилгээ хийх стандартад нийцэж байгаа хэр хэмжээг тодорхойлоход дараах шалгууруудыг хэрэглэнэ. Бүх шалгуурыг үндэслэлтэй тайлбарлана уу.

 

            ACBSP нь сургалтын явцад гарах оюутны сурахуйн үр дүнг онцгой ач холбогдолтой гэж үздэг. Оюутны сурахуйн үр дүнд олон талын чадвар мэдлэг, аливаа юманд хандах хандлага зэрэг багтах бөгөөд оюутны өмнөх сургалтын туршлага тэдэнд нөлөөлж болно. Иймээс оюутны сурахуйн үр дүнг үнэлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ сургууль, хөтөлбөрийн эрхэм зорилгод чухлаас чухал сургалтын үр дүнд онцгой анхаарал хандуулах шаардлагатай. Иймд бизнесийн сургууль, хөтөлбөр үйл явцын үр ашигтай байдал, сургалтын шинэ чиглэлийг харуулсан сурахуйн үр дүнгийн үнэлгээний хөтөлбөрийг боловсруулсан байна.

 

            Боловсролын байгууллагын ялгаатай байдал, тухайн коллеж, их сургуулийн давтагдашгүй шинж чанараас хамаарсан сурахуйн үр дүнгийн үнэлгээг сургууль бүрт өөр өөр байдлаар хэрэгжүүлж болно. Хэдийгээр үр дүнгийн үнэлгээг хийхдээ өөр өөр асуудлуудыг онцгойлсон байж болох ч хэрэгжүүлэх гэж буй сурахуйн үр дүнгийн үнэлгээний төлөвлөгөө нь энд толилуулж буй стандарттай багцаагаар дүйж байх шаардлагатай.

 

Шалгуур 4.1. Бизнесийн нэгж нь сурахуйн үр дүнгийн үнэлгээний хөтөлбөртэй байна.

 

Энэ шалгуурыг хангаж байгааг харуулахын тулд:


  1. a.     Магадлан итгэмжлүүлэх хөтөлбөр тус бүрийн сургалтын зорилгыг тодорхойлох.
  2. b.     Хөтөлбөр тус бүрийн сургалтын үр дүнг үнэлэх үйл явцыг тодорхойлох.
  3. c.     Сургалтын үр дүнг үнэлэхэд ашиглах, шинжилгээ хийхэд шаардлагатай дотоод эх сурвалжийн мэдээлэл болон тоо баримтын цуглуулж/зураг 4.1-ийг харна уу/ шинжилгээ хийнэ.
  4. d.     Сургалтын үр дүнг үнэлэхэд ашиглах, шинжилгээ хийхэд шаардлагатай гадаад эх сурвалжийн мэдээлэл болон тоо баримтыг цуглуулж /зураг 4.1-ийг харна уу/ шинжилгээ хийнэ.



Оюутны сурахуйн үр дүнгийн хүснэгтийн жишээ                  Зураг 4.1

 

 a ба d-г хураангуйлахад дотоод гадаад эх үүсвэрийн тоо баримт, мэдээллийг доорх хүснэгтийн байдлаар жагсаана.

Боловсролын зэрэг

олгох хөтөлбөр

Дотоод эх үүсвэрийн

тоо баримт, мэдээлэл

Гадаад эх үүсвэрийн

тоо баримт, мэдээлэл

 

 

 

 

 

 



Шалгуур 4.2. Ерөнхий чиг хандлагаа гаргахын тулд тухайн бизнесийн сургууль, хөтөлбөр нь өөрийн үнэлгээний үр дүнгээс наад зах нь 3 удаа дараалан авсан үзүүлэлтийг харуулна.

 

            Энэ шалгуурт нийцэж байгаагаа харуулахын тулд:

            Үнэлгээний үр дүнгийн 3-5 дараалан авсан үзүүлэлтийг хүснэгт болгон зургаар харуулах.

            Үнэлгээний эдгээр үр дүнг багш, захиргаа, оюутан болон бусад оролцогч талууд хэрхэн системтэйгээр хүртэх боломжтой байгааг тодорхойлно.

            Тэмдэглэх нь: 3-5 жилийн хөгжлийн хандлагын тоо баримтыг тайлагнах ёстой боловч сурахуйн үр дүнгийн үнэлгээг хэмжих наад зах нь 3 мөчлөгийн тоо мэдээллийг ACBSP шаарддаг.



Шалгуур 4.3. Үнэлгээний төлөвлөгөөг цаг хугацаа болон жижиг харьцуулалт/бэнчмарк/ хийж болохуйц мэдээлэл, тоо баримт гарган авах байдлаар боловсруулсан байна.

 

            Өөрийн харьцуулсан үнэлгээний үр дүнг харуулна. /зураг 4.2/

            Гүйцэтгэлээ ерөнхийд нь сайжруулахад мэдээлэл, тоо баримтыг жишиг харьцуулалт /сайн туршлагатай жишин/ юмуу харьцуулалт /бусал бизнесийн сургууль эсвэл хөтөлбөр жишин/ хийх аргыг хэрэглэж, бизнесийн сургууль, хөтөлбөрийн сонголт, менежментийг тодорхойлно.



Харьцуулсан мэдээлэл, тоо баримтын жишээ                      Зураг 4.2

 

Та зорилт/ гүйцэтгэлийн ахицыг дараах хүснэгтэд үзүүлсийн адилаар хураангуй жагсааж болно.

Харьцуулсан мэдээ,

тоо баримт

Зорилт/гүйцэтгэлийн ахиц

Үр дүн

 

 

 

 

 

 

 


Тэмдэглэх нь: Тайлагнасан үр дүн нь янз бүрийн үнэлгээний арга зүйд үндэслэх бөгөөд шалгуур 4.3-ын дагуу одоогийн болон өнгөрсөн үеийн харьцуулалтыг оруулах хэрэгтэй. Хэрэглэсэн аргууд нь сургууль, хөтөлбөрийн үндсэн зорилгыг сайжруулахад тусгалаа олох бөгөөд оюутнуудын цогц үнэлгээг /цогц үнэлгээ нь оюутны тооцоолох чадвар, харилцааны чадвар, ёс зүйн ойлголт мэдлэг, ерөнхий мэдлэг гэх зэрэг / хамтдаа илэрхийлсэн байна.



Шалгуур 4.4. Бизнесийн нэгж нь оюутны сурахуйн үр дүнг ашиглаж сургалтын үйл явцыг сайжруулснаар оюутны сурахуйн үр дүн тасралтгүй дээшлэх болно. Бизнесийн нэгж нь оюутны суралцах үйл ажиллагааны үр дүнгээс олж авсан мэдээлэд үндэслэн тусгайлсан сайжруулах хөтөлбөрөө тодорхойлно.


Энэ шалгуурт нийцэж байгааг харуулахын тулд:

Үнэлгээний үр дүнд хийсэн дүн шинжилгээнээс бизнесийн нэгж нь юунд суралцаж, ямар сургамж авсандаа тулгуурлан, тусгайлсан хөтөлбөрийг сайжруулахаа тодорхойлно.



Шалгуур 4.5. Бизнесийн нэгж нь оюутны үйл ажиллагааны талаар бодит мэдээллийг олон нийтэд тогтмол хүргэдэг байна.

 

Энэ шалгуурт нийцэж байгааг харуулахын тулд:

Оюутны үйл ажиллагаа, амжилтын талаар олон нийтэд хэрхэн мэдээлдэг талаар тодорхой бичнэ.



Links

 

 

 

Video

000000
Today
Yesterday
This Week
Last Week
This Month
Last Month
All days
0
0
0
0
0
0

Your IP: 54.224.43.96
Server Time: 2017-10-19 09:16:03
Visitors Counter