Алдаа
  • JLIB_DATABASE_ERROR_FUNCTION_FAILED
  • Энэ харагдацын дизайн загвар байхгүй байна. Та сайтын админтай холбоо барина уу.

ПАС, ПАСМ-ЫН ХЭРЭГЛЭГЧИДТЭЙ ХИЙСЭН УУЛЗАЛТ, ӨДӨРЛӨГ

 

ПАС, ПЛИ-ийн ерөнхийлөгч, доктор Олин Оедековен, Дэд ерөнхийлөгч, доктор Лаурел Виклунд , Гадаад харилцааны захирал Ж.Алимаа, Үйл ажиллагааны захирал Бренд Бишоп нар Монгол Улсад зочилж,  4 дүгээр сарын 27-ны өдөр  “Блю Скай Ази” зочид буудалд тус байгууллагуудын үйлчилгээг   хэрэглэгч   их, дээд сургуулиудын удирдлага, онлайн шалгалт хариуцсан багш нарт зориулсан сургалт, өдөрлөг зохион байгуулав. Сургалт, өдөрлөгт ACBSP-гээр магадлан итгэмжлэгдсэн 9, нэр дэвшигч гишүүнчлэлтэй 8 сургуулийн 40 гаруй хүмүүс оролцлоо.  

 

Сургалт, өдөрлөгийг ПАС,ПЛИ-ийн Монгол Улс дахь салбар – ПАСМ ХХК-ний  захирал, проф. В.Алзахгүй үг хэлж нээв. Ерөнхийлөгч, доктор  Олин Оедековен Монгол Улсын эдийн засаг, бизнесийн сургуулиуд олон улсын магадлан итгэмжлэлийн байгууллагаар богино хугацаанд магадлан итгэмжлэгдэж, оюутнууд   онлайн шалгалтыг амжилттай өгч, мэдлэг, ур чадварын хувьд  АНУ, дэлхийн олон орны сургуулиудын оюутан залуучуудтай ойролцоо түвшинд байгааг онцлон тэмдэглэж баяр хүргэв.

 

 

Доктор Олин Оедековен ПАС-ын    www.peregrineacademics.com вэб сайтыг дэлгэрэнгүй танилцуулав. Энэ сайт ПАС-ын үйлчилгээг хэрэглэгч сургуулиуд, багш, оюутнуудад зориулсан мэдээллийг испани, орос, энэтхэг, герман, франц, англи, монгол хэл дээр нийтэлж, олон нийтийн хүртээл болгож байна.

 

  ПАСМ-ын маркетингийн менежер Б.Ичинхорлоо www.pasmon.mn сайтын бүтэц, зохион байгуулалт, хэрэгцээтэй мэдээ, мэдээллийг хэрхэн түргэн, шуурхай олж авах боломжийн талаар танилцуулав.

 

  

  2014 онд ПАС   онлайн шалгалтын бүртгэл, оюутны  шалгалтын дэлгэрэнгүй дүн, хөтөлбөрийн нарийвчилсан тайланг бэлтгэх  үйл ажиллагааг хялбар болгох зорилгоор   Client Admin Site / http://pasadmin.peregrineacademics.com /-ийг буй болгосон билээ. Энэ сайтыг ашиглах талаар ПАС-ийн үйл ажиллагааны захирал Бренда Бишоп, ПАСМ-ийн үйл ажиллагааны менежер Б.Одгэрэл нар дэлгэрэнгүй мэдээлэл, арга зүйн зөвлөгөө өгөв.

 

 

  

 Сайтыг ашиглан  оюутны шалгалт өгсөн огноо,  шалгалтын үр дүнтэй  дэлгэрэнгүй танилцах,  хөтөлбөрийн хэрэгжилтэд болон оюутны амжилт, ахиц дэвшил,  шалгалтын  сэдэв бүрийн гүйцэтгэлийг нарийвчлан  харуулсан   тайлан гаргаж  авах боломжтой болсон юм.  Сургалтын хөтөлбөрөө улам боловсронгуй болгоход оюутны мэдлэгийг хөндлөнгөөс үнэлж байгаа энэ шалгалтын үр дүнг   хэрхэн  ашиглах   талаар үйлчилгээг  хэрэглэж байгаа их, дээд сургуулийн багш нар илүүтэй  сонирхож, санал бодлоо солилцож байсан нь   ПАС-ийн онлайн шалгалт манай сургууль, оюутнуудын үйл ажиллагаанд нэвтэрч, үр дүнгээ өгч байгааг харууллаа.   

 

  

  ПАС-ийн   мэдлэг, ур чадварын хөндлөнгийн үнэлгээний онлайн шалгалтад   оюутнуудын үзүүлж буй амжилт, үр дүнг үндэслэн, “Мандах Бүртгэл” дээд сургуулийн Ерөнхий захирал проф. Г.Нанжидыг “Шилдэг захирал”,  МУИС-ийн Бизнесийн сургуулийн багш Ж.Сарантуяаг “Шилдэг багш”-аар шалгаруулж, ПАС, ПАСМ-ийн  өргөмжлөл гардуулав. Жил бүр шилдэг захирал, шалгалт хариуцсан багшийг   шалгаруулан алдаршуулж байх юм.    

 

Links

 

 

 

Video

000000
Today
Yesterday
This Week
Last Week
This Month
Last Month
All days
0
0
0
0
0
0

Your IP: 54.224.43.96
Server Time: 2017-10-19 09:15:28
Visitors Counter