Алдаа
  • JLIB_DATABASE_ERROR_FUNCTION_FAILED
  • Энэ харагдацын дизайн загвар байхгүй байна. Та сайтын админтай холбоо барина уу.

ОЛОН УЛСЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛ

ACBSP - ИЙН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛ


2008 онд Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл нь АНУ-ын Бизнесийн сургууль, хөтөлбөрүүдийн магадлан итгэмжлэх зөвлөл (ACBSP) -тэй анх ажил хэргийн холбоо тогтоож, хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд 2011 оны 11 дүгээр сарын 25-нд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан билээ. Өнгөрсөн хугацаанд бид тус зөвлөлтэй хамтран хэд хэдэн сургалтыг амжилттай зохион байгуулж, ACBSP-ийн жил бүрийн хуралд манай дээд боловсролын байгууллагын төлөөлөгчид идэвхтэй оролцож ирсэн. 2010 оны 6 дугаар сард болсон Санхүү эдийн засгийн дээд сургууль ACBSP –ийн жилийн нэгдсэн хуралдаанаас “Нэр дэвшигч сургууль”- ийн гэрчилгээг гардаж авч, магадлан итгэмжлэл хийлгэх үйл ажиллагаа эхэлж байсан бол өнөөдрийн байдлаар СЭЗДС, МУИС-ийн Эдийн засгийн сургууль магадлан итгэмжлэгдээд байна. 2013 оны 10 дугаар сард ШУТИС-ийн КТМС дээр ACBSP-ийн шинжээчид ажиллаж дүгнэлтээ гаргасан. 

 

АНУ-ын ACBSP-ээр магадлан итгэмжлэгдсэн: 

1. Санхүү, эдийн засгийн дээд сургууль /2012 оны 6 сард/

2. МУИС-ийн Эдийн засгийн сургууль /2013 оны 6 сард/

3. ШУТИС-ийн Комьпютерийн техник, менежментийн сургууль /2013 оны 11 сард/

4. “Мандах бүртгэл” дээд сургууль /2014 оны 6 сард/

5. “Сан” дээд сургууль /2014 оны 6 сард/

6. "Этүгэн" дээд сургууль /2014 оны 6 сард/

7.  ХААИС – ийн Эдийн засаг бизнесийн сургууль /2014 оны 11 сард/

8. “Сэрүүлэг” дээд сургууль /2014 оны 11 сард/

9. "Идэр” дээд сургууль /2014 оны 11 сард/

 

ACBSP-ээр магадлан итггэмжлүүлэхээр хүсэлт гарган ажиллаж байгаа нэр дэвшигчийн статустай сургуулиудын нэрс:

1. Олон улсын эдийн засаг, бизнесийн дээд сургууль

2. Эдийн засгийн үндэсний дээд сургууль

3. Монголын үндэсний их сургууль

4. Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Бизнесийн сургууль

5. “Отгонтэнгэр” их сургуулийн Бизнесийн сургууль

6. “Их засаг” их сургуулийн Санхүү, эдийн засгийн сургууль

7. “Засагт хан” дээд сургууль

8. “Тэнгэр” дээд сургууль

9. “Эм Ай Ю” дээд сургууль

10. “Зохиомж” дээд сургууль

11. “Цэцээ гүн” дээд сургууль



APACC-ИЙН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛ


Монгол улс 2005 онд Ази, Номхон далайн бүсийн орнуудын хүний нөөцийн хөгжлийн Засгийн газар хоорондын байгууллагын гишүүн болж (CPSC -Ази, номхон далайн бүсийн хүний нөөцийн хөгжлийн техникийн боловсролын ажилтны коллеги APACC – Ази Номхон далайн бүсийн магадлан итгэмжлэл ба батламжлалын комисс), БМИҮЗ, APACC-ийн хамтын ажиллагааны санамж бичгийн дагуу дараах сургуулиуд магадлан итгэмжлэгдэж гэрчилгээ гардан авсан.

  1. ШУТИС-ийн Улаанбаатар дахь Политехник коллеж /хуучнаар Барилгын коллеж/ 2009 онд хүрэл медалийн болзол хангаж, 2 жилийн хугацаатай магадлан итгэмжлэгдсэн. 2012 онд хүрэл медалийн болзол хангаж, 2 жилийн хугацаатай магадлан итгэмжлэгдсэн.
  2. Технологийн дээд сургууль /хуучнаар Хүнсний технологийн коллеж/ 2011 онд хүрэл медалийн болзол хангаж, мөн 2 жилийн хугацаатай магадлан итгэмжлэгдсэн АРАСС-ийн шинжээчид 2013 оны 11 дүгээр сарын 11-12-ны өдрүүдэд ажиллана.
  3. ЭМШУИС-ийн Эрүүл мэндийн технологийн сургууль 2012 онд мөнгөн медалийн болзол хангаж, 2 жилийн хугацаатай магадлан итгэмжлэгдсэн.
  4. Техник технологийн дээд сургууль 2012 онд мөнгөн медалийн болзол хангаж, 2 жилийн хугацаатай магадлан итгэмжлэгдсэн 


 

 

AMEWPR –ИЙН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛ


ЭМШИУС-ийн Анагаах ухааны сургуулийн “Ерөнхий мэргэжлийн анагаах ухаан” бакалаврын хөтөлбөрт 2011 оны 10 дугаар сарын 3-наас 7-ны өдрүүдэд Номхон Далайн Баруун Бүсийн Орнуудын Анагаахын Боловсролын Холбооноос хөндлөнгийн үнэлгээ хийж, улмаар 2012 оны 6 дугаар сарын 1-ний өдөр магадлан итгэмжилж, гэрчилгээ олгов.

 

ASIIN – ИЙН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛ


Герман улсын Олон улсын дээд боловсролын магадлан итгэмжлэлийн байгууллага “ASIIN” нь Монгол улсын инженерийн чиглэлийн дээд боловсрол олгож байгаа хөтөлбөрүүдээс анх удаа ШУТИС-ийн ЭХИС-ийн “ЦАХИЛГААН ХАНГАМЖ” мэргэжлээр бакалавр, магистр зэрэгтэй мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөрүүдийг магадлан итгэмжлэхээр ASIIN-аас сонгогдсон 5 доктор, профессор шинжээчдээс бүрдсэн магадлан итгэмжлэх баг 2013 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс 9 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд ШУТИС дээр ажиллав.

Links

 

 

 

Video

000000
Today
Yesterday
This Week
Last Week
This Month
Last Month
All days
0
0
0
0
0
0

Your IP: 54.224.43.96
Server Time: 2017-10-19 09:16:20
Visitors Counter