Алдаа
  • JLIB_DATABASE_ERROR_FUNCTION_FAILED
  • Энэ харагдацын дизайн загвар байхгүй байна. Та сайтын админтай холбоо барина уу.

МАНЛАЙЛЛЫН СУРГАЛТ

 


Перегрин Лидершип   (цаашид ПЛИ)   институтын өндөр мэдлэг боловсрол, ажлын баялаг туршлагатай профессор, багш нарын баг ур чадвар хөгжүүлэх манлайллын бүх төрлийн сургалт, зөвлөгөө өгөх үйлчилгээг их, дээд сургуулиуд,төрийн ба төрийн бус байгууллагуудад санал болгодог.  

  

Перегриний багш нарын олон улсын баг  олон жилийн туршлагадаа тулгуурлан хамтын бүтээл “Манлайллын үндэс” сурах бичиг, ном туурвиснаа Монгол Улсын уншигчид, ПАС, ПЛИ-ийн үйлчилгээг хэрэглэгчдэд зориулан танилцуулав. Англи, монгол хэл дээр хэвлэгдсэн энэ бүтээлийг  Их, дээд сургуулийн   эрдэмтэн багш нар, судлаачид, оюутнууд    талархан хүлээн авч,   сургалтанд хэрэглэж эхэлсэн билээ.   “Манлайллын үндэс” номын зохиогчид  Доктор Олин Оедековен, В.Алзахгүй, Ж.Алимаа , ПАС-ын үйл ажиллагааны захирал Вренда Бишоп нар  энэ оны 4 дүгээр сарын 28-29-ний өдрүүдэд   Монгол Улсын их, дээд сургуулиудад “Манлайллын үндэс”  хичээлийг заах багш нарыг  мэргэшүүлэх   сертификаттай сургалт зохион байгуулав.

 

 

 

 

 

Сургалтанд Удирдлагын академи, МУИС, ШУТИС-ын БУХС, ХААИС-ын Бизнесийн сургууль, АШУҮИС-ын НЭМС, СЭЗДС, МҮИС, “Мандах бүртгэл” ДС, “Идэр” ДС, “Сан” ДС, “Глобал удирдагч” ДС, “Цэцээ гүн” ДС,” Сэрүүлэг” ДС, “Улаанбаатар-Эрдэм” ИС, “Отгонтэнгэр” ИС, “Зохиомж” ДС,” Этүгэн” ИС-ийн профессор,  багш нар оролцлоо.

 

 

 

 

 Сургалтын нээлтэд БСШУ-ны  дэд сайд, доктор  Я.Төмөрбаатар оролцож, үг хэлэв. Дэд сайд олон улсын нийтлэг жишгийг харгалзан, зөвхөн эдийн засаг, бизнесийн төдийгүй бусад мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудад манлайллын үндэс хичээлийг сургалтын хөтөлбөрт  оруулан заах нь шинэчлэгч ач холбогдолтойг онцлон тэмдэглэж, цаашид шаардлагатай шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв

 

 

 

ПЛИ-ээс Улаанбаатар хотод зохион байгуулсан хоёр өдрийн сургалт нь  Манлайллал, манлайллын мэдээллийн харилцаа, баг бүрдүүлэлт, манлайллын арга барил, багийн харилцаа холбоо, өөрчлөлт, шинэчлэлийг удирдан манлайлах, стратегийн манлайлал зэрэг  сэдвүүдийг хамарч, нэн сонирхолтой, үр өгөөжтэй боллоо. 

 

 

 

  Сургалтад оролцсон багш нар дөрвөн баг болж, ажил хэрэгч, санаачлагатай оролцсонд   ПЛИ-ийн багш нар талархлаа илэрхийлж, амжилт хүслээ.  

 

 

 

  ПЛИ Монгол Улсын боловсролын салбарын манлайлагчдад зориулан 2016 оны 1 дүгээр сард АНУ-ын Вайоминг  мужийн Жиллетте хот дахь  төв байранд  7 хоногийн сургалт зохион байгуулах юм. Сургалтад оролцохыг сонирхож байгаа хүмүүс ПАСМ-ын ажилтнуудад хандан мэдээлэл авах, бүртгүүлэх боломжтой.   

 

  




Links

 

 

 

Video

000000
Today
Yesterday
This Week
Last Week
This Month
Last Month
All days
0
0
0
0
0
0

Your IP: 54.224.43.96
Server Time: 2017-10-19 09:14:12
Visitors Counter