Алдаа
  • JLIB_DATABASE_ERROR_FUNCTION_FAILED
  • Энэ харагдацын дизайн загвар байхгүй байна. Та сайтын админтай холбоо барина уу.

ПАСМ БСШУСЯ, БМИҮЗ-ТЭЙ ХАМТРАН ХАРИЛЦАГЧ СУРГУУЛИУДДАА ЗОРИУЛАН УУЛЗАЛТ ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

АНУ-ын Бизнесийн хөтөлбөр, сургуулийг магадлан итгэмжлэх зөвлөл /ACBSP/-д 2010 оноос хойш Монгол Улсын эдийн засаг, бизнесийн чиглэлээр сургалт явуулдаг 20-иод их, дээд сургуулиуд гишүүнчлэлтэй болоод байна. Өнөөдрийн байдлаар СЭЗДС, МУИС-Бизнесийн сургууль, ШУТИС-Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургууль, “Мандах бүртгэл” дээд сургууль тэргүүтэй Монгол Улсын томоохон 10 их, дээд сургууль  амжилттай магадлан итгэмжлэгдэж бусад  сургуулиуд нэр дэвшигчийн гишүүнчлэлийн статустайгаар хөтөлбөрөө тасралтгүй сайжруулан өөрийн сургууль, хөтөлбөрөө магадлан итгэмжлүүлэхээр идэвхтэй ажиллаж байна. Энэ жил Улаанбаатар-Эрдэм их сургууль ACBSP-д шинээр нэр дэвшиигч гишүүн болж элслээ.

 

БМИҮЗ нь өөрийн орны их, дээд сургуулиудыг дотооддоо магадлан итгэмжлэхээс гадна Олон Улсад магадлан итгэмжлэхэд нь дэмжин туслах үйлчилгээ үзүүлдэг байгууллага юм. Энэ чиг үүргийнхээ дагуу БМИҮЗ нь ACBSP, IACBE Олон Улсын магадлан итгэмжлэлийн байгууллагуудаас тавигддаг оюутны мэдлэг, ур чадварт хөндлөнгийн үнэлгээ хийдэг Перегрин Академик Сервис ОУ байгууллагын Монгол Улс дахь салбар Перегрин Академик Сервис-Монгол байгууллагатай хамтран бизнесийн хөтөлбөртэй Монгол Улсын их, дээд сургуулиудын захирал, багш нарт зориулсан уулзалт, зөвлөгөөнийг 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр ПАСМ-ын оффист зохион байгууллаа.

 

Уулзалтыг ПАСМ-ын захирал док.проф В.Алзахгүй нээв.  БМИҮЗ-ийн гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн Ц.Батбаяр 11 дүгээр сарын 23-27 хооронд Арабын нэгдсэн Эмират Улсын Дубай хотод зохион байгуулагдах ACBSP-ийн 8 дугаар бүсийн хурлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв. Тус хуралд манай их, дээд сургуулиудаас илтгэл тавих,  бүсийн төсөв хэлэлцүүлэхэд тодорхой санал хүсэлт, төсөл бэлтгэн очвол хурлаар хэлэлцүүлж олонхийн саналаар батлуулах боломж байгааг онцлон дурьдав.  

 

ПАСМ-ын үйл ажиллагааны менежер Б.Одгэрэл Перегрин Академик Сервисээс гишүүн сургуулиуддаа санал болгож буй шинэ үйлчилгээнүүд болох Bloomberg-тэй хамтарсан B-School Connection ба оюутны ур чадварт зориулсан Exploring Your Potential тухай дэлгэрэнгүй танилцууллаа.


  • B-School Connection үйлчилгээ нь бизнесийн хөтөлбөрөөр суралцаж буй оюутнуудыг өнөөгийн үйл явдлын талаар байнгын уншигч байхаар, мөн оюутнуудыг идэвхтэй суралцагч байхаар зохион бүтээгдсэн. Тус үйлчилгээ нь дээд боловсролын түвшинд зориулагдсан ба Перегриний үнэлгээний шалгалт зэрэг бусад үйлчилгээнүүдийг нэгтгэсэн онцлогтой юм. B-School Connection үйлчилгээний зорилго нь оюутнууд сайн уншигч байх ба өөрийн судалж буй хичээлийн талаар мөн ирээдүйн ажил мэргэжлийнхээ тухай чөлөөтэй мэтгэлцэж, өөрийгөө илэрхийлэх чадвар олгоход чиглэгдсэн, олон улсын түвшний түгээмэл үйлчилгээ  юм. (Дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкээр орж авна уу.)

           http://www.peregrineacademics.com/home/bsc






  • Exploring Your Potential: Career Readiness Courses /Ажиллах хүчний ур чадварыг дээшлүүлэх хөтөлбөр/ нь анхлан ажил мэргэжлээ төлөвлөж буй бакалаврын түвшний оюутан ба мэргэжил дээшлүүлэхээр суралцаж буй магистрын түвшний оюутнуудад зориулагдсан цоо шинэ онлайн хөтөлбөр юм. Энэхүү шинэ хөтөлбөр нь оюутнуудын мэргэжил төлөвлөлт ба тэднийг ажлын байранд бэлдэх үйл явцад шинээр нэвтэрч буй арга, хэрэгсэл юм. Маш сонирхолтойгоор оюутны оролцоог өндөр байлгахаар бүтээгдсэн интерактив онлайн сургалтанд YSN/Your Success Now/ байгууллагын гүйцэтгэх захирал Jennifer Kushell зөвлөгөө өгнө. Jennifer Kushell нь борлуулалтаараа тэргүүлж буй Secrets of the Young and Successful/Залуу ба Амжилттай байхын нууцууд/ номын зохиогч. Оюутны оролцоотой хичээлүүд, урам зориг өгөх ишлэлүүд, бие даалтууд, үйл ажиллагаанууд ба томоохон салбаруудын мэргэжилтнүүдийн туршлага дээр үндэслэсэн видео бичлэгүүд нь энэхүү хөтөлбөрт багтдаг ба алсын хараатай багш нарт мөн адил үнэлж баршгүй эх сурвалж болох боломжтой.

           Дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкээр орж авна уу.

            http://www.peregrineacademics.com/home/eyp

 
 
 
 
 
 

Уулзалтад БСШУСЯ-ны мэргэжилтэн М.Энхээ оролцож, захирал, багш нарын сонирхсон асуултуудад хариулав. Уулзалтад оролцсон МУИС-Бизнесийн сургуулийн захирал Ц.Болормаа, ШУТИС-ийн БУХС-ийн захирал Б.Пүрэвсүрэн, “Идэр” дээд сургуулийн захирал Д.Зоригт нарын олон хүмүүс олон улсын магадлан итгэмжлэлийн болон ПАС-ийн үйлчилгээний талаар санал бодлоо илэрхийлэн үг хэлэв. ПАС-ийн үйлчилгээг хэрэглэгч сургууль, ПАС,ПАСМ-ийн хооронд хамтын ажиллагааны гэрээ байгуулах, ACBSP-ээр магадлан итгэмжлэгдсэн сургуулиудад төрийн зүгээс үзүүлэх дэмжлэгийн талаар хамтарсан санал боловсруулан Яаманд хүргэх, ПАС-ын шинэ үйлчилгээнд оюутнуудыг өргөн хамруулах зэрэг олон асуудлаар харилцан санал солилцон нэгдсэн тохиролцоонд хүрэв. Цаашид ийм ажил хэрэгч уулзалтыг тогтмолжуулах, ACBSP-ийн гишүүнчлэлтэй сургуулиудыг хамтарсан зохион байгулалттай болгох асуудлыг судалж шийдвэрлэхээр боллоо.

 

Links

 

 

 

Video

000000
Today
Yesterday
This Week
Last Week
This Month
Last Month
All days
0
0
0
0
0
0

Your IP: 54.224.43.96
Server Time: 2017-10-19 09:17:29
Visitors Counter