Алдаа
  • JLIB_DATABASE_ERROR_FUNCTION_FAILED
  • Энэ харагдацын дизайн загвар байхгүй байна. Та сайтын админтай холбоо барина уу.

МАНЛАЙЛЛЫН СУРГАЛТАД УРЬЖ БАЙНА

 

АНУ-ын  Вайоминг мужид бүртгэлтэй Манлайллын “Перегрин” институт /PLI/ БМДИ-тэй хамтран энэ онд  ЕБС-ийн захирал, удирдах ажилтнуудад зориулсан сертификат олгох 10 өдрийн сургалтыг Монгол Улс болон АНУ-д зохион байгуулна.

Сургалтыг ПЛИ-ийн Ерөнхийлөгч, ноён Олин Оедековен тэргүүтэй өндөр мэдлэг боловсрол, ажлын баялаг туршлагатай манлайллын зөвлөхүүдийн багаас зохион байгуулна.  

МПИ-ийн ерөнхийлөгч Доктор Олин Оедековен нь манлайлал, байгууллагын хөгжил, дээд боловсрол, стратегийн төлөвлөлт, байгууллагын үнэлгээний чиглэлээр арвин  туршлагатай, АНУ-ын хэд хэдэн засгийн газрын байгууллагууд, зэвсэгт хүчинд ажиллаж байсан,   олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн шилдэг манлайлагч, профессор багш хүн  юм.

Сургалтын эхний шатны сургалт 5 дугаар сарын 11-нд 9.00 цагаас Багшийн хөгжлийн ордонд 605 танхимд  эхэлнэ

Манлайллын эхний шатны сургалт-удиртгал хичээл дараах хөтөлбөрөөр  явагдана:

 

Сургалтын сэдэв, чиглэлүүд:

  1. Манлайллыг тодорхойлох нь / Leadership Defined
  2. Манлайллын арга барил, багаар ажиллах нь / Leadership Styles and Teams
  3. Мэдээллийн харилцаа холбоо / Communications
  4. Өөрчлөлтийг удирдах нь / Leading Changes
  5. Стpатегийн манлайлал / Strategic Leadership

Хоёр дахь шатны 5 өдрийн сургалт-семинарыг АНУ-ын Вайоминг мужийн Жиллетте хотод байрладаг ПЛИ-ийн төв байранд 2018 оны 1 дүгээр сард дараах сэдвүүдээр     зохион байгуулна.  

o 1-р өдөрМанлайлалманлайллын шинж чанар болон арга барилууд, мэдээллийн харилцаа холбоо, идэвхтэй сонсох, санал шүүмж, дасгалжуулах болон сурган хүмүүжүүлэх

o  2-р өдөрСанхүүгийн менежмент, төлөвлөх болон шийдвэр гаргах.

3-р өдөрҮйл ажииллагааны менежментбагш нарын мэргэжлийг дээшлүүлэх (нээлттэй уурхайтай танилцах)

o  4-р өдөрСургалтын хөтөлбөрийг удирдах, сурахуйн үнэлгээ.

o  5-р өдөрАж ахуйн удирдлага. Туслах үйл ажиллагаа. (сургуультай танилцах)

    6-р өдөр: Ажлын талбар дахь манлайлал, дадлага/дасгал

  • Мужийн уул уурхайн болон нөхөн сэргээх үйл ажиллагаа, үндэсний парк, дархан цаазат газартай  танилцаж, нэг өдрийн аялал хийнэ.
  • Жиллетте хотын сургуультай  танилцах

Эхний шатны манлайллын сургалтын бүртгэлийг 5-р сарын 1-ны өдөр хүртэл хийнэ. Сургалтын төлбөр 60,000 төгрөг. Сургалтын төлбөрт сургалтын ном, тараах материал, цайны завсарлага, өдрийн хоолны зардал  багтсан болно.

Банкны нэр: Голомт банк

Хүлээн авагчийн нэр: Манлайллын Шонхор Академи

Дансны дугаар: 3615100733      Гүйлгээний утга: Овог, нэр, утас

Сургалтын талаар нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл дараах хүмүүст хандана уу.   

МПИ-ийн Улаанбаатар дахь салбар - Манлайллын “Шонхор” академийн захирал,  

проф.  В.Алзахгүй – 99175818,  

Маркетингийн менежер Б.Ичинхорлоо – 99111029,

Үйл ажиллагааны менежер Б.Одгэрэл – 99908919,

БМДИ Захиалгат сургалтын албаны дарга Р.Туяа 99770015

Links

 

 

 

Video

000000
Today
Yesterday
This Week
Last Week
This Month
Last Month
All days
0
0
0
0
0
0

Your IP: 54.224.43.96
Server Time: 2017-10-19 09:17:48
Visitors Counter