Алдаа
  • JLIB_DATABASE_ERROR_FUNCTION_FAILED
  • Энэ харагдацын дизайн загвар байхгүй байна. Та сайтын админтай холбоо барина уу.

БОЛОВСРОЛЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭХ ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДСЭН “СОЁЛ ЭРДЭМ” ДЭЭД СУРГУУЛЬ

 

НАЙРАМДЛЫН ГҮҮР –СОЁЛ ЭРДЭМ

 

Зөөлөн бороо шиврэн орж, эргэн тойрны өндөр уул, нурууд манан будангаар хучигдсан өглөө бид Токиогийн төвөөс хөдлөн хэдхэн цаг давхиад Ногаяа хот оров. Энэ хотоос холгүй орших Тояота хотод биднийг “Соёл эрдэм” дээд сургуулийн оюутан залуучууд хүлээж байлаа. Эхлээд бид автомашин үйлдвэрлэлийн “Бьютик” компанид зочлов. Машины урьд талын нүүр хийж хэд хэдэн үйлдвэрт нийлүүлдэг энэ авсаархан үйлдвэрт олон монгол залуучууд ажиллаж байлаа. “Соёл эрдэм” дээд сургуульд компьютерийн мэргэжлээр суралцан төгссөн залуучууд   энэ үйлдвэрийн зохион бүтээх товчоонд ажиллаж, шинэ загвар, хийц   зохион бүтээж, батлагдсан  загвараар нь үйлдвэрлэл явуулдаг ажээ. Хамгийн эцсийн будах хүртлэх бүх дамжлагад манай залуучууд ажиллаж байлаа. “Монгол залуучууд уран нүд, гартай, бас хараа маш сайтай, будалтаас гарч байгаа эд ангид хамгийн бага согогийг хүртэл эд олж харж чаддаг” гэж энэ үйлдвэрийн менежерүүд магтаж байв. Үйлдвэрт дадлагаар ажиллаж байгаа залуучууд тохь тухтай байранд амьдарч, үнэгүй хоол идэж, бас зохих цалин урамшуулал авдаг. Хамгийн чухал нь тэд энэ хотод орших Сейжо их сургуульд суралцан, эдийн засаг, биенесийн удирдлагын мэргэжлээр бакалавр, улмаар магистрын боловсрол эзэмших боломжтой. Японы бусад их, дээд сургуулиудтай харьцуулбал маш залууд тооцогдох Сейжо их сургуульд 32 монгол охид, хөвгүүд суралцаж байгаагийн 30 нь манай улсын “Соёл эрдэм” дээд сургуулийг төгсөгчид байлаа.

 

Япон тэнгисийн эргээр орших хэд хэдэн зочид буудалд тус сургуулийн оюутнууд үйлдвэрлэлийн дадлага хийж байв. Аялал жуулчлал-гадаад хэлний мэргэжлээр суралцдаг оюутнуудын хувьд Японы маш өндөр зэрэглэлийн зочид буудал, зоогийн газарт 3 сар дадлага хийх нь энэ мэргэжлээ эзэмшихэд  хамгийн их дөхөм болдог гэнэ. Дагалдуулан ажиллаж байгаа хүмүүс нь ихэвчлэн нас тогтсон, энэ салбарт жинхэнэ эзэн болсон эмэгтэйчүүд голдуу байдаг ажээ. Зочин угтахаас эхлээд үдэх хүртлэх бүхий ёс заншил, хүндэтгэл, журмыг зааж сургана. Бас зоогийн газар ажиллаж япон зан заншил, хэл, дэг ёслолоос суралцана.

 

-Танай монгол хүүхдүүд Өвөр Монголоос ирж суралцаж байгаа  оюутнуудаас их өөр. Сэргэлэн цовоо, өндөр соёлтой, гадаад хэлний мэдлэг сайтай. Харин ажил голдог. Зарим охид нь гэртээ ор хурааж үзээгүй гэж ярьдаг. Тансаг хэрэглээнд дуртай. Хэл сурах маш их авьяастай боловч мэрийлт багатай. Нэг мэдэхэд л анх ирэхдээ юу ч мэдэхгүй байсан өвөр монголын хүүхдүүдээс хоцорч байгаа нь ажиглагддаг гэж Зочид буудал, зоогийн газрын эзэд   ярьж байлаа. Хаана, хаанаа бодох ёстой асуудал байгаа биз ?

 

“Соёл эрдэм” дээд сургуулийн 200 гаруй төгсөгчид Японы олон их, дээд сургуульд үргэлжлүүлэн суралцаж, бас зарим нь ажиллаж амьдарч байна. Тэд   зохион байгуулалт хамгийн сайтай, бие биенээ дэмжиж тусалдаг,бас өөрийн сургуулиас ирж байгаа дүү нартаа анхаарал, халамж тавьдаг чанараараа  манай бусад оюутнуудаас их ялгардаг гэнэ. Хоёр өдрийн аялал шинэ газар нутаг, хүмүүстэй танилцуулж, “Соёл эрдэм” дээд сургуулийн талаарх миний бодол санааг орвонгоор нь өөрчлөв. Соёл эрдмийнхэн манай хүүхэд залуучуудыг дэлхийд шагшигдаж буй өндөр хөгжилтэй хүчирхэг Япон оронтой нягт холбож, мэдлэг чадвар эзэмшүүлж, аж амьдралаа авч явах асар том ухаан, соёлд сургаж, хоёр орны хооронд гүүр болж байдаг ажээ. “Мянган удаа сонссоноос нэг удаа үз” гэж   яасан үнэн үг вэ .

   

                                                                                         Сэтгүүлч В.АЛЗАХГҮЙ        

Links

 

 

 

Video

000000
Today
Yesterday
This Week
Last Week
This Month
Last Month
All days
0
0
0
0
0
0

Your IP: 54.224.43.96
Server Time: 2017-10-19 09:17:42
Visitors Counter