Алдаа
  • JLIB_DATABASE_ERROR_FUNCTION_FAILED
  • Энэ харагдацын дизайн загвар байхгүй байна. Та сайтын админтай холбоо барина уу.

“Эсээ” гэж юу вэ? “Эсээ” гэх үгийн учир?

Эсээ бол хэлбичиг, уран зохиол, гүн ухаан, сэтгуүл зуй, судалгаа шинжилгээ зэрэг олон ухааны уулзвар нийлц дээр бичигддэг, “би” төвт биеэс санаа бодлоо нээн өгүүлэх, эргэцуүлэн тунгаах, шүүн дүгнэх, магадлан батлах арга хэлбэрээр бичдэг, гүехэн бус гүн санааг олон бус цөөн үгээр оноч цэцтэй үг өгүүлбэрээр илэрхийлдэг бичиг зохиолын тусгай нэгэн төрөл мөн.


Хүн хүрээлэн байгаа байгаль ертөнц, нийгэм ахуй, үзэгдэл юмс, тэдгээрийн дотоод мөн чанар, холбоо харьцаа, хувьсал хөгжил, хууль зүй тогтлыг танин мэдэх, түүнчлэн хүнийг (бусдыг) бас өөрийгөө шинжин танихдаа түүнийгээ олон янзын арга барилаар илэрхийлдэг. Тэрхүү илэрхийллийн нэг нь санаа бодол, үзэл сэтгэлгээгээ үг хэлээр илэрхийлэх, тэгэхдээ эргэцүүлэл, дүгнэлт саналтай илэрхийлэх, тэгэхдээ эргэцүүлэл, бясалгал, төрөгдөл, сэтгэгдэлээ баримт эштэй, үнэмшил итгэлтэй, дүгнэлт саналтай илэрхийлэх явдал бөгөөд үүнийг эсээ гэж үзэж болно.

 

Эсээ бол эх зохиох, найруулан бичихийн дээд эрэмбийн (түвшний) эрдэм бөгөөд том санааг товч илэрхийлэн бичихийн сургууль болно.

 

Бичиг зохиолын эхийг “гар эх (бичмэл)”, “эх бичвэр”, “эх зохиол”, “эх ноорог”, “эх сэдэв”, “эсээ” гэж янз бүрээр нэрлэдэг. Эх бүхэн эсээ болохгүй. Харин эсээ бол эхийн онцгой төрөл, эх бичвэрийн дээд илэрхийлэл мөн.

 

Франц хэлнээс гаралтай "essee", “essais” гэх үг нь "өөр дээрээ туршилт хийх", "өөрийгөө сорин сонжих", "хувийн дэг найруулга, “хэлний туршлага, оролдлого, таталбар, бодол цэгнүүр, тэмдэглэл" гэх олон утгатай үг бөгөөд анх ХҮ зууны үед францын гүн ухаантан, зохиолч Мишель де Монтень “эсээ" хэмээх бичил зохиолын төрлийг үүсгэн бичиж, утга зохиолд нэгэн өвөрмөц шинэ төрлийг буй болгосон гэж үздэг. (Жич: Монтенийн “Сонгодог эсээнүүд” гэх номыг Г.Аюурзанын орчуулгаар хэвлэжээ. 2005 он) Мишель Монтени философи хийгээд утга зохиолын шүүмжлэл, түүх бичлэг, нийтлэлийн төрөл зүйл хосолсон богино бичвэрүүдээ "эсээ" хэмээн нэрлэж, ийм төрлийн эсээг 1580-1588 онд зохион бичиж байсан түүхтэй. Тэр цагаас хойш эсээ улс үндэстэн бүрийн их утга зохиол, сэтгүүлзүйд амжилттай өрнөн дэлгэрсэн байна. Тухайлбал: английн гүн ухаантан Фрэнсис Бэкон “Эсээнүүд” (essays) гэдэг ном бичиж алдаршсанаас хойш эсээ гэдэг төрөл зүйл XX зуунд бүр ч их өрнөн дэлгэрч Г.Филдинг, 0. Голдсмит, улмаар Анатоль Франс, Ромен Роллан зэрэг францын нэрт зохиолчид эсээ бичиж гаршжээ.

 

Монгол хэлний үгийн санд “эсээ” гэх үг шинээр орж ирж, эсээг монголын уран зохиолд уг чанараар нь анхлан хөгжүүлсэн хүн бол Хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, ардын уран зохиолч Л.Түдэв бөгөөд тэрээр 1980-аад оны дунд үеэс ихэвчлэн шинжлэх ухааны танин мэдүүлэх агуулгатай, эрдэм шинжилгээний нийглэг зохиолын найруулгатай эсээ-нийтлэлүүдийг бичиж уншигчдын сонирхол хүслийг татаж байсан юм.

 

Монгол хэлнээ уг үгийн гарлыг баримтлан тэгэхдээ монгол түүхэн үг хэллэг, соёлын уламжпалыг бодолцон "исэг”, "исээ цэгээ” гэх уугал монгол үгийн утгад тохируулан "исээ” гэж бичих нь зүйтэй гэсэн саналыг эрдэмтэн зохиолч Л.Түдэв "Үгэн бороо” [2004] номдоо дэвшүүлжээ. Бид түүнтэй санал нэгдэхийн зэрэгцээ монгол хэлнийхээ авианы дуудах бичих онцлог, эгшиг зохицох ба ижилсэх ёсыг баримтлан “идээ ундааны зүйл хүчтэй амт орж хувирах” (Я.Цэвэл. “Монгол хэлний товч тайлбар толь.” УБ. 1966)-ыг исэх ("айраг исэх”) гэдэгтэй утга дүйлгэн бас дээлийг “эсгэж” ("Долоо хэмжиж нэг огтлон”) байж оёдог лугаа адил аливаа эх бичвэрийг сайтар боловсруулан эсгэж, исгэж бичсэн бага хэрнээ "том зохиол”-ыг “эссээ”, “эссе”, “исээ” биш, харин “эсээ” гэж бичиж дуудаж хэвших нь зөв юм гэсэн саналтай байна.

Links

 

 

 

Video

000000
Today
Yesterday
This Week
Last Week
This Month
Last Month
All days
0
0
0
0
0
0

Your IP: 54.224.43.96
Server Time: 2017-10-19 09:17:32
Visitors Counter