Алдаа
  • JLIB_DATABASE_ERROR_FUNCTION_FAILED
  • Энэ харагдацын дизайн загвар байхгүй байна. Та сайтын админтай холбоо барина уу.

ПАС

Олин О.Оедековен- Ерөнхийлөгч, СЕО

 

Др. Олин О. Оедековен бүх төрлийн байгууллагын түвшинд манлайлал, удирдлага,  боловсролын чиглэлээр 30 гаруй жил ажилласан юм. Др. Олин нь хувийн хэвшлийн болон олон нийтийн байгуулагуудад менежмент, бизнесийн удирдлага, их дээд сургуулийн боловсрол, байгууллагын манлайллын салбарт үр бүтээлтэй олон жил ажилласан.

Др. Олин Өмнөд Дакота Мужийн Их Сургуулийг Зэрлэг Амьтан болон Загас Судлалын мэргэжлээр Бакалаврын зэрэгтэй төгссөн. Тэрээр Вайоминг Мужийн Их Сургуульд суралцаж, Зэрлэг Амьтны Үржихүйн Менежментээр Магистрын цол хамгаалсан. Түүнчлэн Бизнесийн Удирдлагаар Магистр, Докторын цолыг   Mенежмент – Төрийн Захиргааны Удирдлага гэсэн мэргэжилтэйгээр дүүргэжээ.  Мөн Хүний Нөөцийн Удирдлагын программд суралцах явцдаа докторын дараачийн  судалгааны ажлаа хийсэн.  Др. Олин Вайоминг  мужийн Үндэсний Хамгаалалтын Цэргийн Бригадын Генерал.

Др. Оедековен АНУ-ын Хойд-Төвийн, Өмнөд Коламбиа, Вайомин болон Монтана мужийн, Жиллетт хотын их сургуулиудтай хамтран ажиллаж арвин туршлага хуримтлуулжээ. Түүний шууд удирдлаганд 40 гаруй эрдмийн цол хамгаалах комисс амжилттай ажилласан юм. Др. Оедековен  зэрлэг амьтны үржихүйн менежмент, төрийн захиргааны удирдлагын сэдэв бүхий докторын эрдэм шинжилгээний ажлуудад зөвлөж байсан.

Др. Оедековен 2004 онд Перегрин Манлайллын Институт, 2008 онд Перегрин Сургалтын Үйлчилгээ компаниудыг хамтран үүсгэн байгуулсан. 2005 онд сургалтыг эрдэм шинжилгээний ижил түвшинд хүргэх, мэргэжлийн нийтлэг  бүрэлдэхүүн (МНБ ба CPC), АСА-гийн судалгааны ажил бичих арга зүйн онлайн сургалт, шалгалт авах  үйлчилгээг санаачилж дахин-магадлан итгэмжлэлийн шаардлагыг хангах ажлыг зохион байгуулж эхлүүлсэн болно.

 

Жамъянсүрэнгийн Алимаа, M.А. – Гадаад харицааны захирал

 

Жамъянсүрэнгийн Алимаа нь АНУ-д бизнес болон эдийн засгийн зөвлөх мэргэжилтнээр 10 гаруй жил ажилласан. Тэрээр онолын, монополийн, тоон техник арга/статистик, санхүү эдийн засаг, олон нийтийн эрүүл мэнд, банк зээлийн салбарын зэрэгцээ дээд боловсролын салбарт  эдийн засгийн мэргэжлийн зөвлөгөө өгөхөөс гадна нарийвчилсан експертиз хийжээ.

Ж. Алимаа АНУ-ын Брин Моор Дээд Сургуульд Бакалавр, Массачусеттс мужийн Тафтс Их Сургуульд Магистрын цолуудаа онолын эдийн засгийн ухаанаар хамгаалсан. Тэрээр АНУ-ын  эдийн засгийн тэргүүлэх зөвлөх компаниудад ажиллахын зэрэгцээ Нью Йорк хотын National Economic Research Associates Inc., Принстон хотын Princeton Economics Group мөн Вашингтон ДСи хотын Charles River Associates International байгууллагуудад эдийн засгийн зөвлөхийн албыг хашиж байсан.

Өнөөдөр Алимаа АНУ-д биеээ даасан бизнес болон эдийн засгийн зөвлөхөөр ажиллаж байна. Зөвлөхийн хувьд онолын эдийн засаг, бизнес, санхүү, боловсрол, Монгол хэл соёлтой холбоотой төслүүд дээр ажиллаж, төслийн албан ёсны тайлангуудад дэлгэрэнгүй эдийн засгийн тайлбар хийжээ. 

Жишээлбэл,  тэрээр АНУ-ын Засгийн Газрын агентлагууд, АНУ-ын хувийн хэвшлийн корпорациуд мөн Монгол Улсын их, дээд сургуулиудад эдийн засаг, бизнесийн зөвлөгөө өгч байсан. Түүнчлэн Ж.  Алимаа нь Идэр дээд сургуулийн зөвлөгчийн хувьд ACBSP-гийн магадлан итгэмжлэх үйл ажиллагаанд эхлэн орсон.  2011 онд Перегрин Сургалт Үйлчилгээ эрхэлсэн компанид Гадаад харилцааны захиралаар ажиллаж байна.

 

 

Майкл Д. Евалд - Академик Үйлчилгээний Дэд Захирал 

 

Академик Үйлчилгээний Дэд Захирал Майкл Д. Евалд, Рп.й. Фортуна 500 компаниудад ажилласны хажуугаар дээд боловсролын салбарт ЗОн жил ажилласан ажлын туршлагатай хүн. Майк нь йЕТС, АСВ8Р, 1АСВЕ байгуулагуудын сургалтын хөтөлбөрийн үнэлэгчээр ажилладаг. Майк тухайн сургууль дээрх үнэлгээ, магадлан итгэмжлэлийн ажлын аилчлал хииж нэлээн хэдэн их сургуулийн магадлан итгэмжлэлийн ажлын хөтөлбөр дээр ажиллаж байсан.

 

Чандра Библи - Бизнесийн Хөгжлийн Захирал 

 

Бизнесийн Хөгжлийн Захирал Чандра Библиц нь хувийн хэвшлийн бизнесийг хөгжүүлэх, үйлчлүүлэгчдийн харилцааны салбарт ажилласан ажлын баялагтуршлагатай. Чандра үйлчлүүлэгчдийн харилцаан дээр анхаарлаа төвлөрүүлж ажилласнаар багш, оюутнуудад дээд чанарын техникийн, үйлчилгээний туслалцаа үзүүлдэг.

 

Майкл Наполитано - Технологийн Хөгжлийн Захирал

 

Технологийн Хөгжлийн Захирал Майкл Наполитано нь дэлхийн түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн програмчин,интернетийн программчлалын хэл эзэмшээд сертификат хүлээж авсан дэлхийн цөөн хүмүүсийн нэг. Жижигтом байгууллагуудад зориулсан вэб дээр үндэслэгдсэн шийдлүүдийг дизайн хийж зохиосон.

Links

 

 

 

Video

000000
Today
Yesterday
This Week
Last Week
This Month
Last Month
All days
0
0
0
0
0
0

Your IP: 54.224.43.96
Server Time: 2017-10-19 09:17:05
Visitors Counter