Алдаа
  • JLIB_DATABASE_ERROR_FUNCTION_FAILED
  • Энэ харагдацын дизайн загвар байхгүй байна. Та сайтын админтай холбоо барина уу.

ПАСМ

 

Перегрин Академик Сервис - Монгол


 

Вандангийн Алзахгүй (Ph.D.)- ПАСМ захирал


Доктор В. Алзахгүй түүх, нийгмийн шинжлэх ухааны багшийн мэргэжилтэй. Монгол Улсын Их Хурлын гишүүнээр ажиллаж байхдаа боловсролын салбарыг зах зээлийн эдийн засгийн стандартад нийцүүлэн зохион байгуулах эрх зүйн орчныг бүрдүүлсэн цогц хуулийг боловсруулан батлуулах үйл хэрэгт оролцсон. Монгол Улсын боловсролын салбарт магадлан итгэмжлэлийг үндэсний тогтолцооны хэмжээнд хүргэн хөгжүүлсэн. 

Түүнийг удирдан ажиллаж байх хугацаанд БМИҮЗ APQN, INQAAHE-ийн жинхэнэ гишүүн, Монгол Улсын Засгийн газар CPSC-ийн гишүүн болсон. ACBSP болон Ази-Номхон далайн бүс нутгийн магадлан итгэмжлэлийг Монгол Улсад эхлүүлсэн санаачлагч-зохион байгуулагч, ПАСМ-ийг үүсгэн байгуулагч, тус улсын дээд боловсролын салбарт хийгдэж буй тогтолцоо, технологийн шинэчлэлд олон жилийн хөдөлмөрөө зориулж буй, тэргүүлэх профессор.


 


            Үйл ажиллагааны менежер Батмөнхийн Одгэрэл 



Турк улсын Измир хотын Докуз Эйлюль их сургуулийг төгссөн. Математикийн багш мэргэжилтэй. ПАС-ийн сургалтын хөтөлбөрийн онлайн шалгалтаар мэргэшин, энэ үйлчилгээг Монгол Улсын их дээд сургуулиудад үзүүлэхэд багш оюутнуудад зөвлөн тусалж, үр бүтээлтэй хамтран ажиллаж байна. МУБИС-ийн магистрантурт суралцаж, “Оюутны мэдлэг, ур чадварт хөндлөнгийн үнэлгээ хийх нь/ АНУ-ын ПАС-ийн онлайн шалгалтын жишээн дээр/ сэдвээр судалгааны ажил хийж байна.










       Маркетингийн менежер Батжаргалын Ичинхорлоо




ОХУ-ын Липецк хотын Улсын багшийн их сургуулийг орос хэл, уран зохиолын багш, сэтгүүлч мэргэжлээр магистрын, сэтгэл судлаач мэргэжлээр баклаврын зэрэгтэй төгссөн. Тэрээр ПАС, ПАСМ ХХК-ний маркетингийг хариуцан ажиллаж байна. ПАС, ПЛИ-ийн үйл ажиллагааг ОХУ, Казакстан, Киргизстан зэрэг орос хэлтэй орнуудад түгээн дэлгэрүүлэх чиглэлээр мэргэшин ажиллана. 

Links

 

 

 

Video

000000
Today
Yesterday
This Week
Last Week
This Month
Last Month
All days
0
0
0
0
0
0

Your IP: 54.224.43.96
Server Time: 2017-10-19 09:14:43
Visitors Counter