Алдаа
  • JLIB_DATABASE_ERROR_FUNCTION_FAILED
  • Энэ харагдацын дизайн загвар байхгүй байна. Та сайтын админтай холбоо барина уу.

Танилцуулга


 

Перегрин Академик Сервис (цаашид ПАС) нь 2009 онд байгуулагдсан ба АНУ-ын Вайоминг мужид бүртгэлтэй, хязгаарлагдмал хариуцлагатай компани юм. ПАС нь сургалтын хөтөлбөрийн үнэлгээний онлайн шалгалт, бизнесийн боловсролд зориулсан онлайн хичээл, дээд боловсролын асуудлаар зөвлөгөө өгөх чиглэлээр дээд боловсролын байгууллагуудад үйлчилгээ үзүүлдэг.

Бид дээд боловсролын хөгжил, арга зам, засаглал, захиргаа, удирдлага, үнэлгээтэй холбогдсон асуудлуудад зориулсан хэрэглээний чанартай шинэлэг шийдлүүдийг өндөр мэдлэг боловсрол, баялаг дадлага туршлагатай багаараа ажиллаж боловсруулдаг.

  ПАС нь дээд боловсролын оюунлаг түншлэгч хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн бөгөөд олон улсын түвшинд шилдэг үйлчилгээ үзүүлдгээрээ дээд боловсролын шинэчлэлийн олон улсын тэргүүлэгч компаниар тодорч шагнуулсан билээ. ПАС-ын 300 гаруй үйлчлүүлэгч их дээд сургуулиуд нь АНУ-ын мужууд болон дэлхийн 30 гаруй улс оронд байршилтай. Бид сургалтын болон боловсролын зөвлөгөө өгөх үйлчилгээг Монгол Улс төдийгүй Европ, Зүүн Ази, Төв Америк, Өмнөд Америк, Африкийн орнуудад тус тус үзүүлсэн.

 Одоогийн байдлаар ПАС нь Европ, Африк болон Азид орших их дээд сургууль болон магадлан итгэмжлэлийн байгууллагуудад зөвлөгөө өгөх төслүүдийг хэрэгжүүлж байна.   

 


Перегрин Лидершип Институт (цаашид ПЛИ) нь 2004 онд байгуулагдсан ба АНУ-ын Вайоминг мужид бүртгэлтэй, хязгаарлагдмал хариуцлагатай компани юм. Манай институтын өндөр мэдлэг боловсрол, ажлын баялаг туршлагатай манлайллын зөвлөхүүд нь багийн ур чадвар хөгжүүлэх, манлайллын бүх төрлийн сургалт болон зөвлөгөө өгөх үйлчилгээг төрийн ба төрийн бус байгууллагуудад санал болгодог. Бид ёс зүйд суурилсан, хэрэглээний чанартай манлайлал болон ажлын өндөр чанарыг эрхэмлэдэг.

Өнөөдрийн байдлаар, ПЛИ нь АНУ, Канад, Хятад, Тунис, Монгол, Вьетнам зэрэг улс оронд байрлах 185 гаруй харилцагч байгууллагуудад манлайллын үйлчилгээг үзүүлээд байна. ПЛИ нь Австрийн Вена хотод байрлах, Life and Career Design Consulting GmbH, байгууллагатай стратегийн холбоотой хамтран ажилладаг. Түүнчлэн, тус Институт нь Хүний Нөөцийн Удирдлага болон Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхим зэрэг бусад мэргэжлийн холбоо, нийгэмлэгийн гишүүнчлэлтэй. ПЛИ нь Харвардын их сургуулийн Хар тэнгисийн аюулгүй байдлын хамтын ажиллагааны зөвлөлийн байнгын түнш, ивээн тэтгэгч бөгөөд үр бүтээлтэй  хамтран ажиллаж байна.

 

Олон улсын дээд боловсролыг хөгжүүлэх талаарх бидний туршлага

 

  Бид олон улсын дээд боловролыг хөгжүүлэх чиглэлээр стратегийн хамтын ажиллагааны түншүүдтэйгээ болон бие даан дараах төслүүдийг хэрэгжүүлэн арвин туршлага хуримтлуулсан. Үүнд: 

  • Яамны түвшний боловсролын шинэчлэл болон хөгжил ( Хорват, Доминиканы Бүгд Найрамдах Улс, Монгол Улс)
  • Магадлан итгэмжлэх байгууллагын чадавхийг хөгжүүлэх (CAMAN, БМИҮЗ, ACBSP, IACBE болон EQAR)
  • Боловсролын байгууллагын чанарын баталгаажуулалтыг хөгжүүлэх (Гана, Гватемал, Монгол Улс, АНУ, Швейцарь, Доминик Бүгд Найрамдах Улс)
  • Стратегийн манлайлал хөгжүүлэх (АНУ, Канад, Гватемал, Тунис, Австри, Герман, Швейцарь, Монгол)
  • Стратегийн холбоо, сүлжээ (CAMAN, HACU, PRME, Монгол PASM болон INQAAHE)
  • Магадлан итгэмжлэлийн туслалцаа (ACBSP, IACBE, ABET)
  • Салбар, мэргэжлийн холбоо, түншлэл (Хөдөө аж ахуй, Инженер, Эрүүл мэндийн удирдлага, Бизнес болон Эдийн засаг, Төрийн удирдлага, Боловсрол)

 

Монгол Улсад хэрэгжүүлж буй үйл ажиллагаа

 

 

  Бид Монгол Улсад өргөн цар хүрээтэй үйчилгээ үзүүлж, олон төрлийн хамтын ажиллагаанд оролцож буйг дурдахад таатай байна. Өнөөдөр Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг 20 их, дээд сургуулиуд манай үйлчилгээг хэрэглэж байгаа билээ. Түүнээс гадна, бид манлайллын ур чадвар хөгжүүлэх чиглэлээр Хөдөлмөрийн яам, Сангийн яам, Хөдөө аж ахуйн яам, Байгаль орчин,ногоон хөгжлийн яам; магадлан итгэмжлэл, чанарын баталгаажуулалт, шинжээчдийг мэргэшүүлэх  сургалтын чиглэлээр Боловсролын яам болон БМИҮЗ-тэй идэвхтэй  хамтран ажиллаж байна.

  Улаанбаатар хотод байрлах   Перегрин Академик Сервис Монгол (ПАСМ) нь ПАС, ПЛИ-ийн түншлэгч байгууллага, Монгол Улс дахь салбар, хязгаарлагдмал хариуцлагатай компани юм. Олон улсын боловсролын магадлан итгэмжлэлийн ACBSP байгууллагаар магадлан итгэмжлэгдсэн болон нэр дэвшигч гишүүний статустай эдийн засаг, бизнесийн чиглэлийн их, дээд сургуулиудын оюутнуудыг ПАС-ийн оюутны мэдлэг, ур чадварыг үнэлэх онлайн шалгалтад хамруулах, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх нь ПАСМ-ийн өдөр тутмын үйл ажиллагаа юм. ПАСМ ХХК төрийн ажилтнууд болон их, дээд сургуулиудын удирдлагыг манлайллын дээд түвшний сургалтад оролцуулах, эх орондоо ПЛИ-ийн сургалтыг зохион байгуулах чиглэлээр идэвхтэй ажиллаж байна. Сургалтад хамрагдах хүмүүст үйлчилгээ үзүүлэх, зөвлөн туслах нь ПАСМ-ийн үүрэг, хариуцлага болно.

ПАС, ПЛИ Монголын олон байгууллагатай хамтын ажиллагааны гэрээтэй. ПАС,ПЛИ-ийн Ерөнхийлөгч, ноён Олин Оедековен 2014 оны 4 дүгээр сард Монгол Улсад зочлохдоо Монголын Хувийн Их, дээд сургуулиудын холбооны ерөнхийлөгч, профессор Н.Ням-Осортой Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж баталгаажуулснаар бидний хамтран, харилцан ашиг тустай  ажиллах эрх зүйн орчин бүрдсэн.

Links

 

 

 

Video

000000
Today
Yesterday
This Week
Last Week
This Month
Last Month
All days
0
0
0
0
0
0

Your IP: 54.224.43.96
Server Time: 2017-10-19 09:17:45
Visitors Counter