БУСДЫН ХАМГИЙН ӨНДӨР АМЖИЛТ БОЛ БИДНИЙ СТАНДАРТ
Манлайлал бол чухал! Алсын хараандаа хүрэх гол түлхүүр нь тогтвортой манлайллын хөгжил  хайдаг. Үнэт зүйлст тулгуурласан манлайлал нь байгууллагын тогтвортой байдал, үр ашиг, аюулгүй байдлыг ололт амжилттай эсвэл хүнд хэцүү цаг үеийн аль алинд нь ч нэмэгдүүлж байдаг.
Манлайлал, багийн хөгжилд хүрэх бидний арга барил:

  • Үр дүнд суурилсан – Хэмжигдэхүйц хөрөнгө оруулалтын үр өгөөж.
  • Танай багт стратегийн ач холбогдолтой хөрөнгө оруулалт хийх, жирийн ажилтнаас дээд удирдах албан тушаалтан, ТУЗ-ийн гишүүд хүртэл.
  • Зорилгод чиглэсэн – Танай эрхэм зорилго, алсын хараа, үнэт зүйлст тулгуурлан боловсруулсан шийдлүүд.
  • Үнэт зүйлст төвлөрсөн давуу тал, тасралтгүй сайжрах соёлыг бий болгох.
  • Олон улсын хэтийн төлөвтэй, олон чиглэлээр төрөлжсөн хүний нөөцтэй болоход тань туслах.

Бидний арга барил, практик шийдлүүд нь ажиллагсадын тогтвортой байдал, тэдний ёс суртахуун, ажлын бүтээмж, амжилтыг урамшуулах тогтолцоог сайжруулдаг. Мөн ажлын байран дахь аюулгүй байдал, үр дүнтэй багийн ажиллагааг нэмэгдүүлдэг. Эдгээр хэмжүүрүүд нь бүхэлдээ Танд алсын хараандаа хүрэх дардан замыг бий болгож өгдөг.

АЖИЛЛАГСАДЫН ХӨГЖИЛ ДЭВШЛИЙН БЭРХШЭЭЛҮҮДИЙГ ШИЙДЭХ ОЮУНЛАГ ТҮНШИЙН АРГА БАРИЛ
Манлайллын Перегрин Институт нь хүний нөөц ба менежерүүдийг бэлтгэхэд тантай хамтран ажиллах Таны итгэлт түнш юм. Учир нь бид хамгийн боломжийн үнэтэй практик шийдлүүдийг танд олгоно. Таны гол хэрэгцээг хангах, хүсэл хүлээлтийг тань давуулж биелүүлэхийн тулд хамгийн түрүүнд танд шаардагдах хэрэгцээнд нь үнэлгээ, судалгаа хийнэ. Сургалт дууссаны
дараа манлайллын сургалт, ганцаарчилсан зөвлөх уулзалтуудаас үүдэлтэй практик ажил амьдралд тань шууд хэрэгжүүлэхүйц санал, шүүмж зөвлөмжийг тантай хуваалцана.

Үр дүнтэй манлайлал ямар байх ёстой вэ гэдгийг тодорхойлохын тулд бид манлайллын нийтлэг зарчмыг баримталдаг. Энэхүү арга барилаар манлайллын зарчмыг ажлын байран дахь нөхцөлд хэрхэн ашиглахад багийн бүх гишүүдийг ижил ойлголттой болгоход манай хөтөлбөр тусалдаг билээ. Перегрин нь манлайллын сургалтаа олон хүнд хүргэх өвөрмөц арга барилдаа олон төрлийн мэдээллийн хэрэгсэлийг ашиглан програмдаа дасгал, дадлагын чанартай үйл ажиллагааг тусгадаг. Бид сургалтаа амьдралын туршлагад тулгуурлан явуулдаг. Иймээс албан хаагч, мэргэжилтнүүдэд нэн тохиромжтой. Манай хамгийн их эрэлт хэрэгцээтэй манлайллын, байгууллагын хөгжлийн сургалтын үйлчилгээнд дараах семинарууд багтана. Үүнд:

  • Баг, багаар ажиллах
  • Ажилтнуудын гарын авлагыг хөгжүүлэх
  • Гүйцэтгэлийн менежмент
  • Байгууллагын соёл, орчны үнэлгээг системчлэх
  • Шинэ удирдлагын чиглэл, баримжаа
  • Залгамж халааг төлөвлөх
  • Стресс ба цагийн менежмент
  • Өөрчлөлтийг ойлгох, залах

ХЭРЭГЛЭГЧИД ТУСГАЙЛАН ЗОРИУЛСАН ОЛОН ТӨРЛИЙН СОНГОЛТЫН ТУСЛАМЖТАЙГААР НӨЛӨӨ БҮХИЙ ҮР ДҮНД ХҮРЭХ
Байгууллагын захирал, менежер эсвэл зохион байгуулагчийн хувьд нэг багт байгаа хүмүүс бүгд манлайллын удирдлагын үндэс, зарчмын тухайд нэгдсэн нэг ойлголттой байвал тэр салбар, хэлтэс, баг зорьсон үр дүндээ хүрдэгийг та мэдэх байх аа. Зорилгодоо хүрэхийн тулд үр дүнгийн маш тодорхой зураглал, түүнийг биелүүлэх хүсэл тэмүүлэл байхад анхдагч, хоёрдогч, гуравдагч үүрэг хариуцлагыг бусдад хүлээлгэж болно.
Перегриний шийдлүүд нь олон асуудлыг хамарсан гүн гүнзгий, өргөн хүрээтэй байдаг. Хувь хүнд зааварчилгаа өгч зөвлөхдөө 360° манлайллын үнэлгээ ба MBTI® төрлийн үнэлгээнд суурилан тусалдаг. Онлайн сургалтын хөтөлбөрүүдтэй хослуулснаар манай хувь хүний манлайллын хөгжлийн сургалтын үйлчилгээний чанар, өртөг, үр дүнд хурдан хүрэх зэрэг нь бусадтай харьцуулашгүй амжилтанд хүргэдэг.
Бид баг хамт олны сургалтыг хэдхэн цагийн сургалтаас нэг цогц сургалт хүртэл хэмжээнд явуулдаг. Цогц сургалтанд хэдэн сарын турш заагдах цуврал хичээлүүд бий. Бид яг одоо танд тулгамдаж буй асуудлуудад голчлон анхаарснаар та өөрийн ажлын байрандаа хамгийн сайн хийдэг ажилд анхаарлаа төвлөрүүлэх боломжтой болно. Манай үйлчилгээг таны өөрийн онцгой хэрэгцээ, үнэт зүйлстэй уялдуулсанаар та шаардлагатай удаан хугацааны өгөөжийг богино хугацаанд бий болгож чадна. Манай үйлчилгээ төлбөртэй боловч бид танай төсвийн хэмжээнд хязгаарлагдмал санхүүжилтээр хамгийн үр дүнтэй сургалтыг явуулна.

АЖИЛЛАГСАД, БАГТ СУУРИЛСАН СУРГАЛТ, ХИЧЭЭЛҮҮД
Манлайлал бол аливаа цаг үед үүссэн эмх замбараагүй нөхцөл байдлаас хэтийн төлөвийг ойлгох тулаан юм. Ирээдүйн төлөв байдлыг сайжруулан өргөжүүлэх манлайллын сургалтаар бид хүний нөөцийн хүчин чадал,чадавхийг нэмэгдүүлж, потенциалыг нээж өгдөг.
Перегриний сургалтууд, манлайллын онлайн хөтөлбөрүүд, манлайллын хичээлүүд нь ойлгоход амархан. Бид сургалтанд хамрагдагсаддаа лекц уншихаас илүүтэйгээр харилцан ярилцсан хэлбэрээр сургалтаа явуулдаг. Багийн хэлэлцүүлэг, хувь хүний туршлагаас суралцах зэргээр бид манлайлагч нарт өөрсдийнх нь хүч чадал, авъяас, мэдлэг, туршлагад суурилж эдгээрийг нь үргэлжлүүлэн хөгжүүлж, өргөжүүлэхэд нь тусалдаг.
Манлайлал нь үнэхээр насан туршийн аялал юм. Хүний зан чанарт тулгуурлагдаж шинэ туршлага, мэдлэгийн нөлөөгөөр хэлбэрждэг. Бид бусдад өөрсдийн нь зан чанарт буй манлайлал, түүний хүчийг танихад нь тусалж цаашилбал ажлын байранд энгийн, бэлхэн маягаар гарамгай
хэрэгжүүлж чадах шинэ мэдлэгийг олгодог. Аль ч түвшний манлайлагч нар Манлайллын нийтлэг найман хуульд, аливаа нөхцөл байдалд тохирсон хамгийн зөв манлайллын арга барилыг хэрхэн хэрэгжүүлэхэд суралцана. Авъяасыг хөгжүүлэн потенциалыг бий болгох замаар өөрийн хүч чадалд суурилсан аргыг тогтвортой манлайллын хөгжилд анхааран ашигладаг.
Тусгайлан боловсруулсан нэг өдрийн сургалт нь сургалтын агуулга, дасгал ажлуудыг хамарсан ихэвчлэн 3-5 гол сэдвүүдтэй байна. Зарим нэг гол сэдвүүдийг жишээ болгон дурдахад:

  • Идэвхтэй сонсож сурах
  • Манлайллын арга барилууд
  • Өөрчлөлтийн менежмент
  • Манлайллын үнэт зүйлс
  • Зан чанарт суурилсан манлайлал
  • Нөлөөллөөр удирдах
  • Мэдээллийн харилцаа холбоо
  • Гүйцэтгэлийн менежмент
  • Ажлын байран дахь зөрчилдөөнийг шийдэх
  • Багийн динамик хөгжил
  • Ёс зүйнд баримжаатай шийдвэр гаргах
  • Багийн удирдлага
  • Хариу зөвлөмж
  • Ажлын байран дахь олонлог байдал

ХУВЬ ХҮНИЙ ОНЦЛОГТ ТОХИРУУЛАН ӨӨРЧЛӨХ БОЛОМЖТОЙ ХӨТӨЛБӨРӨӨР ТАНЫ ПОТЕНЦИАЛЫГ НЭЭХ
Хувь хүний манлайллын хөгжил сургалтанд манай тусгай үйлчилгээнүүд болох 360° манлайллын үнэлгээ, Myers-Briggs зан чанарын төрөл тодорхойлогч, манлайллын онлайн хичээлүүд, ганцаарчилсан уулзалт, зөвлөгөө өгөх зэрэг багтана.
Манай манлайллын мэргэжилтнүүд үйл ажиллагааны, хүний нөөцийн стратегийн менежментийн салбарт олон чиглэлээр тусалж чадна. Үүнд гарын авлага хөгжүүлэх, байгууллагын соёлыг  нэлэх,
гүйцэтгэлийн үнэлгээг хянаж шинжилгээ хийх, стратеги төлөвлөгөө боловсруулах, чанарын баталгааг бий болгох гэх мэт. Бизнесийн манлайлалд зориулсан манлайллын онлайн хичээлүүд нь дараах сэдвүүдэд төвлөрдөг: бизнесийн албан бичиг бичих үндэс, манлайллын харилцаа  холбоо, манлайллын үндэс, баг удирдах, ажлын байран дахь зөрчилдөөнийг шийдвэрлэх, өөрчлөлтийг манлайлах, бусад удирдагчдыг манлайлах. Хичээл тус бүр 8 хэсэгт хуваагддаг ба хичээлийн агуулга, хичээлийн дараах үнэлгээний хамт байдаг. Хичээлийн хэсэг тус бүрт сургалтанд хамрагдагсадыг идэвхтэй байдлаар татан оролцуулахаар бүтээгдсэн олон төрлийн мэдээллийн хэрэгслүүдийг ашигласан интерактив /харилцан ярилцсан/ хичээлийн сэдвүүд багтдаг.Нэг хичээлд 2-3 цаг зарцуулагдана. Хичээлийг судалж дуусгах хугацааг уртасган сунгаж болно.

МАНЛАЙЛАГЧ ТАНД АМЖИЛТ ХҮСЬЕ.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. pasmon.mn