Перегрин академик сервис программын үнэлгээний шалгалтууд:

Би яагаад энэ үнэлгээний онлайн шалгалтыг өгч байгаа юм бэ?

Танай их сургууль оюутан болгоноос иж бүрэн үнэлгээний шалгалтыг тухайн оюутан программаа дөнгөж эхлэхэд, дараа нь дахиад программаа дуусгахад өгөхийг шаардана. Энэ шалгалтын гол зорилго нь тухайн их сургуульд өөрийн программаа сайжруулж, оюутнууддаа хамгийн сайн чанарын боловсролын туршлага, орчинг бүрдүүлж өгөхийн тулд сургалтын программынхаа чанарт үнэлгээ өгөх чадвартай болох боломжийг олгодогт оршино. Энэ үнэлгээний шалгалт тухайн их сургуульд боловсролын дээд түвшинг хадгалахад нь тусална.

Энэ үнэлгээний шалгалтанд би яаж бэлдэх вэ?

Энэ иж бүрэн шалгалт нь магадлан итгэмжлэлтэнд ороход шаардлагатай бизнесийн сэдвүүдтэй тохирсон бизнесийн зэрэг олгох программын бүхий л сэдвүүдийг хамарсан байна.
Хэрэв та энэ шалгалтыг программын эхэнд \элсэлтийн шалгалт\ өгч байгаа бол та энэ шалгалтанд бэлдэх шаардлага байхгүй. Энэ шалгалт тухайн их сургууль өөртөө шинжилгээ хийхэд хэрэгтэй жишиийн түвшинд нь л үнэлгээ өгч байгаа юм. Энэ шалгалт дүгнэгдэхгүй боловч харин энэ шалгалтыг өгч дуусгаж байж та хичээлийн кредит авна.
Хэрэв та энэ шалгалтыг өөрийнхөө программын төгсгөлд \төгсөлтийн шалгалт\ өгч байгаа бол энэ шалгалтын бэлтгэл нь таны их сургуулийн туршлага, ялангуяа таны эрдмийн зэргээ авахад шаардагдаж байсан хичээлүүдээс чинь гарч ирнэ.
Энэ шалгалт бизнесийн суурь мэдлэгийн салбаруудад үнэлгээ өгнө. Энэ шалгалтанд бэлдэх хэрэгцээ байхгүй.

Энэ үнэлгээний шалгалт миний төгсөлтийн дүнд нөлөөлөх үү?

Шалгалт хэрхэн дүгнэгдэх тухай мэдээллийг тухайн хичээлийн багшаас эсвэл хичээлийн конспект төлөвлөгөөнөөс харна уу.
Шалгалтын “дүн” нь харьцангуй оноо болохыг анзаарна уу, өөрөөр хэлбэл уламжлалт 100 оноотой дүнгийн системтэй шууд тохирохгүй болно. Хэрэв шалгалт чинь дүгнэгдсэн бол тохиргоо хийсэн дүнгийн систем дээр дүгнэгдсэн байх болов уу.

Энэ шалгалтанд нэвтрэн ороход надад юу хэрэгтэй вэ?

Танд интернетэд холбогдсон компьютер хэрэгтэй. Өөр ямар ч залгуур холболт хэрэггүй.

Үнэлгээний шалгалт нь ямар үнэтэй вэ?

Өөрийн их сургуульд хийсэн төлбөрөөс гадна өөр ямар ч нэмэлт зардал оюутнуудаас гарахгүй.

Энэ шалгалтанд би яаж бүртгүүлэх вэ?

Микро сайтад оюутнууд бүртгүүлсний дараа шалгалт руу дамжин орох цонх нээгдэнэ.
1. Доорхи вэб сайт руу орно уу: http://www.pasmon.mn/student
2. Өөрийнхөө их сургуулийг доошоо сунах зэснээс сонго.
3. Ангийн багшийн өгсөн нууц үгийг оруулна уу.
Онлайнаар бүртгүүлэх үйл ажиллагааг гүйцэтгэж дуусга.

Шалгалтанд бүртгүүлсний дараа би шалгалтаа яаж эхлүүлэх вэ?

Өөрөө бүртгүүлэх үйл ажиллагааг гүйцэтгэж дуусгасны дараа, хайперлинктэй хичээлийн нэр дэлгэцэн дээр гарч ирнэ. Хайперлинк дээр дарангуут, вэб үзэгч программ \броузер\
шалгалтын дэлгэцийг нээнэ. Хэрэв та шалгалтыг өөрөө бүртгүүлэх үйл ажиллагааны төгсгөлд өгч дуусгаагүй бол, та шалгалтанд дахин нэвтрэн орохын тулд бүртгэлийн үйл ажиллагааг гүйцэтгэсний дараа танд явуулсан имэйлийн тусламжтайгаар буцаж орж болно. Энэ имэйлд шалгалтын дэлгэц рүү шууд аваачих хайперлинктэй хичээлийн нэр байх болно.

Би онлайн шалгалтанд бүртгүүлсэн боловч, ямар ч имэйл хүлээж
авсангүй.

Перегрин Академик Сервис-ээс ирсэн имэйлийг та өөрийнхөө SPAM, JUNK MAIL ордог хавтсан дотор шалгаарай.

Шалгалтын түлхүүрийг хэрэглэсний дараа миний үнэлгээний шалгалтны сайтын нууц үг ажиллахаа больчихлоо.

Оюутан 48 цагийн дотор шалгалтаа өгч дуусгана, шалгалт эхэлснээс хойш зөвхөн 3 л удаа нэвтрэн орох оролдлогыг зөвшөөрнө. Шалгалтын үйл ажиллагааны академикийн итгэл найдварыг хамгаалахын тулд энэхүү хязгаарлалтуудыг тогтоосон болно. Хэрэв шалгалтаа шинээр суулгах хэрэгтэй бол өөрийнхөө багштайгаа холбоо барина уу?

Надад имэйл ирсэн, гэхдээ хэрхэн үнэлгээний шалгалтынхаа сайт руу орох вэ?

Авч байгаа хичээлийн чинь нэртэй холбоотой хайперлинк дээр дарна уу. Хайперлинк нь вэб үзэгч программыг чинь зохих сайтруу хүргэх бөгөөд бүртэлийн мэдээллийг автоматаар дүүргэнэ.

Энэ шалгалтыг өгөхөд надад хэдий хэмжээний хугацаа шаардагдах вэ?

Шалгалт эхэлснээс хойш та 48 цагийн дотор шалгалтаа өгч дуусгах хэрэгтэй.

Би шалгалтын дундуур завсарлага авч болох уу?

Болно, бүх шалгалтын хугацааны үед та хоёр удаа 15 минутын завсарлага авч болох бөгөөд, энэ завсарлага нь шалгалтын прогамм дотор орсон байгаа. Энэ завсарлагуудыг та шалгалтын аль ч үед авч болох бөгөөд “энэ асуултын ДАРАА 15 минутын завсарлага авах” сонголтыг сонгоорой.

Шалгалтын дундуур надад шалгалтыг зогсоох хэрэг гарвал яах вэ?

Шалгалтын үеэр та шалгалтаа зогсоож, хожим дахиад эхлүүлж болно. Гэхдээ, 48 цагийн дотор зөвхөн 3 л удаа буцаж нэвтрэн орох оролдлогыг зөвшөөрнө. Гурван удаа буцаж орох оролдлогыг бид урьдчилан харж үл болох \жишээлбэл, интернетийн холбоо тасрах, онцгой тохиолдол мэт\ асуудлуудыг шийдэхийн тулд нэмсэн юм. Иймээс эдгээрийг шалгалтын үед завсарлага мэтээр битгий хэрэглээрэй.
Хэрэв та шалгалтаа зогсоож, хожим дахиад эхлүүлэх бол, үрд нь дуусгасан газраасаа эхлэн дараагийн асуултнаас шалгалтаа сэргээн үргэлжлүүлнэ. Үүний үр дүнд та хамгийн сүүлчийн удаа хариулж байсан асуултыг алгасна гэсэн үг. Үрд нь хариулчихсан асуултууд руу та буцан очиж, эсвэл хянаж үзэх боломжгүй.

Үнэлгээний шалгалт нь хэдэн асуулттай вэ?

Бизнесийн сэдэв болгон 10н асуулттай. Хэдэн сэдвийг тухайн шалгалтаар үнэлүүлэх нь программаасаа хамаарч өөр өөр байна. Ерөнхийдөө, нэг шалгалтанд 6-12 сэдэв орсон байна. Иймээс, 60-120 асуултууд байна гэсэн үг.
Шалгалтын асуултууд хэд хэдэн сонголт эсвэл Үнэн\Худал хариулттай байна.

Энэ шалгалтыг би ямар хугацаанд өгч дуусгах?

Ерөнхийдөө, шалгалтын хугацаа 60-90 минут байна.

Нэг асуултанд хариулахад хэдий хугацаа зөвшөөрөгдсөн байх вэ?

Нэг асуултанд хариулахад 5н минут зөвшөөрөгдсөн байна. Та дэлгэцнээс асуулт болгонд хариулахад хэдий хугацаа үлдэж байгааг шалгалтын үеээр харж болно.

Шалгалтын үеэр буцаж болох уу?

Үгүй, хэрэв та нэг асуултыг алхсахаар шийдсэн бол тэр асуултан дээр буцаж очих боломжгүй. Зөвшөөрөгдсөн хугацаан дотор асуулт болгонд хариулахыг хамгийн сайн чармайх хэрэгтэй. Эсрэг тохиолдолд, асуулт 0 оноогоор дүгнэгдэнэ.

Хариулаагүй асуулт, буруу хариулсан асуултын дүнгүүд нь адилхан жигнэгдэх үү?

Тийм.

48 цаг өнгөрөх эсвэл би 4 дэх удаагаа нэвтрэн орох оролдлого хийвэл юу болох вэ?

48 цагийн дараа эсвэл 3 удаа нэвтрэн орох оролдлого хийсний дараа, шалгалтын сайт нь орж болохгүй болох бөгөөд хариулаагүй асуултуудыг 0 оноогоор дүгнэсэн Дуусгаврын Үнэмлэх гарч ирнэ.

Шалгалтын эцэст би дүнгээ үзэж чадах уу?

Хэрэв та ЭЛСЭЛТИЙН МНБ-дээр үндэслэгдсэн Иж бүрэн шалгалтыг \программын эхэн үед\ өгч дуусгасан бол та шалгалтаа өгч дуусгасан болохыг баталгаажуулсан сертификат байна. Танай их сургуулийн бодлогын дагуу, бид оюутнуудад шалгалтын нарийвчилсан үр дүнг \оноог\ өгдөггүй.
Хэрэв та ТӨГСӨЛТИЙН МНБ-дээр үндэслэсэн Иж бүрэн шалгалтыг \программыг дуусгах үед\ өгч дуусгасан бол таны сертификат дээр сэдэвчилсэн дүнгүүдийг харуулах болно.
Эдгээр нь харьцангуй оноо, уламжлалт 0-100 дүнгийн системд нийцхээргүй оноо болохыг та анхаарна уу. Төгсөлтийн шалгалтын оноо нь элсэлтийн шалгалтын үр дүн болон үндэсний дундажтай харьцуулагдсан оноо байгаа юм.

Сертификатаа хэрхэн хэвлэж авах эсвэл хадгалах вэ?

Шалгалтаа өгч дуусгасны дараа, танаас сертификатаа хадгална уу? гэж асууна. Шалгалтын төгсгөлд шалгалт өгч дуусгасан гэсэн сертификат автоматаар таны имэйл хаяг руу илгээгдэх болно.

Би багшдаа онлайн шалгалтын сертификатаа хэрхэн өгөх вэ?

Онлайн шалгалтын сертификатыг имэйл хаягаар эсвэл хэвлэн өгөх боломжтой.

Үнэлгээний шалгалтаа өгч дууссаны дараа би Онлайн шалгалтын сертификатаа хадгалахаа мартсон бол яах вэ?
Оюутан Таны бүртгүүлсэн имэйлд Онлайн шалгалтын сертификат автоматаар илээгдэх болно.

Танай их сургууль оюутан болгоноос иж бүрэн үнэлгээний шалгалтыг тухайн оюутан программаа дөнгөж эхлэхэд, дараа нь дахиад программаа дуусгахад өгөхийг шаардана. Энэ шалгалтын гол зорилго нь тухайн их сургуульд өөрийн программаа сайжруулж, оюутнууддаа хамгийн сайн чанарын боловсролын туршлага, орчинг бүрдүүлж өгөхийн тулд сургалтын программынхаа чанарт үнэлгээ өгөх чадвартай болох боломжийг олгодогт оршино. Энэ үнэлгээний шалгалт тухайн их сургуульд боловсролын дээд түвшинг хадгалахад нь тусална.

 

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. pasmon.mn