Өөрийн потенциалыг нээх хөтөлбөр нь оюутнуудад хувийн карьер төлөвлөлтөндөө эзэн болох, өөрсдийн сургуулиас олгож буй карьертэй холбогдолтой эх үүсвэрүүдийг илүү үр ашигтай хэрэглэх боломж олгоно. Энэхүү хөтөлбөр нь  карьер хөгжлийн төвийн үйл ажиллагааны суурь хөтөлбөр бөгөөд  залуучуудад карьерын зорилгоо тодорхойлоход нь тусалж, тэдэнд өөрсдийн үнэ цэнийг ойлгон, ур чадвараа итгэлтэйгээр үнэлэх хийгээд  карьер төлөвлөлтөө стратегийн ач холбогдолтой болгоход тусална.

Оюутнууд товч намтараа бичин, ярилцлаганд бэлдэж эхлэхээс өмнө карьер хөгжлийн төвийнхөн EYP хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Түүнчлэн сургуулиас үзүүлдэг карьер хөгжлийн ойлголт, ажлын байрны жуучлалын үйлчилгээний үр нөлөөг сайжруулах зорилгоор ЕҮР хөтөлбөрийг ашиглаж болно.

Сургалтын академик хөтөлбөрт ЕҮР хөтөлбөрийг нэгтгэхдээ бие даасан цуврал хичээл эсвэл төлөвлөгөөнд багтсан хичээлийн хүрээнд нэгтгэх боломжтой.

ЕҮР хөтөлбөрийг дадлага болон ажилд жуучлах бусад үйл ажиллагаанаас өмнө явуулах хэрэгтэй ба ингэснээр оюутнууд хөтөлбөрийн турш боловсруулсан өөрсдийн хүссэн карьерт анхаарлаа хандуулж чадна.

Карьерын амжилтаас үл хамааран ЕҮР хөтөлбөр оюутнуудад өөрсдийн ирээдүйн эзэн байхад сургадаг. Хөтөлбөр нь оюутнуудад салбарын динамик, олон чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг, амжилттай яваа мэргэжилтнүүдийн багаас карьерын үнэ цэнэ ба бодит туршлагаас суралцах боломжийг олгоно. Үүний үр дүнд оюутнууд өөрсдийн үүрэг хариуцлага, сэтгэл ханамж, карьер төлөвлөлт ба өөрт буй боломжид итгэх итгэлийг олж авна.

Оюутнууд ЕҮР хөтөлбөрт хамрагдаж дуусах үед:

  • Оюутны карьер төлөвлөлтийг удирдаж сурна
  • Өөрийн болон карьерын чиг хандлагаа бүрэн таньж мэднэ
  • Карьерт бэлтгэх ур чадвараа сайжруулна
  • Туршлага, чадвараа сайжруулахын тулд өөрийн стратегийн багц төлөвлөгөө болон хувийн брендингийг үүсгэж чадна
  • Бүтээлч сэтгэлгээ ба насан туршийн боловсролтой болно
  • Карьерын зорилгодоо хүрэхийн тулд өөрийн практик алхмуудыг загварчилж хэрэгжүүлж сурна
  • Карьерын өндөрлөгт хүрэхийн тулд хувийн болон мэргэжлийн ур чадварын төлөвлөгөөгөө сайжруулж сурна
  • Карьер хөгжлийн төлөвлөгөөг хэрэгжүүлнэ

Хичээл 1

Өөрт буй боломжуудыг танин мэдэх

Сэдвүүд:

  1. Та хэн бэ?
  2. Том мөрөөд
  3. Бэрхшээлүүдийг даван туулах
  4. Боломжуудын хамрах хүрээ
  5. Мэдээллийн хүч чадал
  6. Амтыг мэдэр

Хичээл 2

Өөрийн үнэ цэнийг тогтоох

Сэдвүүд:

  1. Та юуг санал болгомоор байна ?
  2. Хүндлэл болон итгэлийг бий болгох
  3. Өөрийн ертөнцийг удирдах
  4. Үндсэн чадамжууд
  5. Амьдралын бодит их сургууль
  6. Өөрийн сүлжээг бий болгох

Хичээл 3

Өөрийгөө ажил олгогчдод танилцуулах

Сэдвүүд:

  1. Өөрийн түүхээ ярь
  2. Боломжийг олж харах
  3. Тулгуурлах ба тохиролцох
  4. Өөрийн брендийг бий болгох
  5. Олон нийтийн сүлжээгээ удирдах
  6. Мэргэжлийн чадвараа хөгжүүлэх
  7. Харилцаа

Хичээл 4

Өөрийн төлөвлөгөөгөө идэвхжүүлэх

Сэдвүүд:

  1. Амьдралын чухал шийдвэрүүд
  2. Ажил олгогч шиг сэтгэх
  3. Орлого олж, түүнийгээ удирдан мөнгөө өсгөх
  4. Таны агуу төлөвлөгөө
  5. Манлайлагч бай
  6. Өөрийгөө амжилтаар хүрээлүүлэх

Хичээлийн хөтөлбөрийн нэгдэл

ЕҮР хөтөлбөр нь аливаа академик хөтөлбөртэй хялбар нэгддэг. Зарим нэгдэх аргуудад дараах төрлүүд хамрагдана:

Хараат бус сургалт

Оюутнууд ЕҮР хөтөлбөрт өөрийн сургуулийн карьер хөгжлийн төвөөс зохиогддог ажлын байранд бэлтгэхэд зориулагдсан бусад үйл ажиллагаатай хослуулан дүүргэх боломжтой.

Олон нөхцөлт ганцаарчилсан сургалтууд

ЕҮР хөтөлбөрийг академик хөтөлбөрт нэгтгэхэд хамгийн өргөн хэрэглэдэг арга бол нэг хичээлийн жилийн хугацаанд оюутнууд нэг эсвэл хоёр хичээл үзэх юм. Бакалаврын хөтөлбөрт нэг хичээлийн жилд нэг ЕҮР хичээл үзэх нь илүү тохиромжтой. Магистрын хөтөлбөрт нэг хичээлийн жилд хоёр ЕҮР хичээл үзэх нь сургалтыг бодитоор үнэлэх боломжийг нээн, оюутны идэвхийг нэмэгдүүлж сургалтыг илүү өндөр түвшинд хүргэдэг.

Судлаж буй хичээл, хичээлүүдээ нэгтгэх

Оюутнууд ЕҮР хөтөлбөрийг судлаж буй хичээлүүдийнхээ хүрээнд нэгтгэн нэг цогц байдлаар судалдаг. ЕҮР хөтөлбөрийн хичээлүүдийг хэд хэдэн улирал дамнасан цуврал хичээл эсвэл бүгдийг нь нэгтгэсэн нэг хичээл болгон судлах боломжтой.

Үйлчилгээний үнэ

Хичээл бүр Блумберг Бизнесвикийн 20 долоо хоногийн дижитал захиалгын хувилбарыг багтаасан байдаг.

Үнийн танилцуулга

 

Жилийн тоо хэмжээ

Нэгж хичээлийн үнэ 4 хичээлийн хөтөлбөрийн үнэ
500 хүртэл $49 $176 ($44/course)
1,000 хүртэл $47 $168 ($42/course)
2,500 хүртэл $45 $152 ($38/course)
5,000 хүртэл $43 $144 ($36/course)
7,500 хүртэл $41 $140 ($35/course)
10,000 хүртэл $39 $132 ($33/course)
25,000 хүртэл $37 $120 ($30/course)
25,000 дээш Үнийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг бидэнтэй холбогдон авна уу

Бие даасан хичээл /Отдельный курс/

Оюутнууд ЕҮР хөтөлбөрийг кредитэд тооцож болон тооцохгүйгээр одоо үзэж буй хичээл эсвэл шинэ академик хичээлээр судлан үздэг.

Холимог сургалт

Оюутнууд ЕҮР хөтөлбөрийг бие даан судлаж дууссаны дараа /шинэ эсвэл одоо судлаж буй хичээлийн хүрээнд/  хөтөлбөрийн төгсгөлийн семинар хичээлд хамрагдана. Хэрэв ийм бүтцээр хөтөлбөрийг явуулбал семинарт ажил олгогчдын зөвлөлийн төлөөлөгчдийг урьж, оюутнуудад туршлага хуримтлуулах зорилгоор ажил олгогчидтой холбож өгнө. Холимог сургалтын арга ихэвчлэн дараах байдлаар явагддаг. ЕҮР хөтөлбөрийг Англи хэл дээр онлайнаар судална. Харин   сургалт хаана явагдаж байгаагаас шалтгаалан семинарын хичээл нь  тухайн орны эх хэл дээр явагдана.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. pasmon.mn