Үнэлгээний шалгалтын үйлчилгээ
Перегрин нь Олон Улсын түвшинд нормчлогдсон, бизнесийн хөтөлбөрийн үр дүнг харуулах хөндлөнгийн үнэлгээ олгох онлайн шалгалтыг монгол хэлээр авдаг. Манай онлайн шалгалтууд нь сургалтын гадаад харьцангуй жишиг тогтоох, чанарын баталгаажуулалт, сургалтын зорилтот үр дүнг үнэлэхтэй холбоотой AACSB, ACBSP, IACBE, AMBA, EMFD зэрэг байгууллагуудын магадлан итгэмжлэлийн шаардлагыг хангахад зориулж боловсруулагдсан.
Үнэлгээний шалгалтын сэдвүүд
Глобал Бизнесийн Боловсролын (GBE) шалгалтын сэдэв ба дэд сэдэв нь магадлан итгэмжлэл болон мэргэжлийн баталгаажуулалтын байгууллагуудын тодорхойлсон сургалтын зорилтуудад үндэслэгдсэн болно. Түүнчлэн сургалтын хөтөлбөр бүр өөрийн гэсэн онцлогтой бөгөөд тэд сургалтын үндсэн агуулга, зорилго, сургах арга барилаараа ялгагдана. Иймээс тухайн  хөтөлбөрийн сургалтын агуулгатай дүйцэх, тусгай шалгалт болон шалгалтанд орох сэдвүүдийг сонгох шаардлагатай болдог юм.
Бид доорх сэдвүүдийг танд санал болгодог. Үүнд:

  • Нягтлан бодох бүртгэл
  • Бизнесийн ёс зүй
  • Бизнесийн санхүү
  • Бизнесийн интеграци ба стратеги менежмент
  • Бизнесийн манлайлал
  • Эдийн засаг (микро, макро эдийн засаг)
  • Глобал бизнес
  • Мэдээлэл менежментийн систем
  • Бизнесийн хууль зүйн орчин
  • Менежмент (үйл ажиллагааны менежмент, хүний нөөцийн менежмент, байгууллагын зан төлөв)
  • Маркетинг
  • Тоон техник арга ба статистик

Үнэлгээний шалгалтын асуултууд
Манай тестийн сан нь тухайн хичээлээр оюутны эзэмшвэл зохих мэдлэгийн түвшинг тогтооход чиглэгдсэн байна. Тестийн сан нь сэдэв болгонд 100-150 асуулттай байх бөгөөд тухайн шалгалтын сэдэв бүр нь тохиолдлоор сонгогдох 10 асуултаас бүрдэнэ. Орцын болон гарцын шалгалтууд нь ихэнх тохиолдолд 8-12 сэдэв буюу 80-120 асуулттай байна.
Орцын болон гарцын шалгалт
Орцын/гарцын шалгалтыг ашиглах нь үнэлгээнд хэрэглэх хамгийн түгээмэл арга юм. Оюутнууд сургалтын хөтөлбөрөө эхлэх үед орцын шалгалтыг өгнө. Гарцын шалгалтыг сургалтын хөтөлбөрөө дүүргэж буй оюутнуудаас авна. Оюутны сургалтын явц дахь мэдлэгийн ахицыг хэмжихийн тулд сургуулиуд явцын шалгалтыг ашиглаж байгаа. Бүх шалгалтыг онлайн орчинд явуулж, шалгалтын бүрэн бүтэн байдал, найдвартай орчинг хадгалахын тулд интернетийн аюулгүй байдлыг хангасан баталгаат вэб үйлчилгээ ашигладаг тул шалгалтанд хянагч/харгалзагч байх шаардлагагүй. Орцын ба гарцын шалгалтын онооны зөрүү нь танай сургалтын хөтөлбөрийн шууд үр дүнг илэрхийлнэ. Үүгээр бид хичээл бүрийн тухайн хөтөлбөрийн үр дүнг нарийвчлан харуулж байгаа юм. Бусад хөтөлбөрүүдтэй харьцуулсан гарцын шалгалтын онооны зөрүүг харуулах замаар гадаад харьцангуй жишигийг (бенчмаркинг) тогтооно. Дүгнэж хэлбэл манай үнэлгээ нь тухайн хөтөлбөрийн төдийгүй байгууллагын хэрэгцээ шаардлагыг бүхэлд нь хангахад зориулагдсан юм.
Үнэлгээний шалгалтын тайлангууд
Шалгалтын нийт оноо ба тухайн оюутны үр дүнг PDF, Excel форматаар үзүүлнэ. Сургуулийн удирдлага, сургалтын менежерүүд нь хүссэн цагтаа үйлчлүүлэгчийн Админ вэб хуудсаар манай программд нэвтэрч бүх тайлайнгуудын дүнгээ нэгтгэн харах, татаж авах боломжтой. Дотоод дүн шинжилгээний тайланд орцын, гарцын шалгалтын үр дүнг хооронд нь харьцуулна. Гадаад харьцуулалтын тайланд тухайн сургуулийн гарцын шалгалтын үр дүнг бусад аггрегат их, дээд сургуулиудын гарцын шалгалтын дүнгийн дундажтай харьцуулж үзүүлнэ. Харьцуулалтын аггрегат их дээд сургуулиудыг тухайн сургуулийн байршил, тухайлбал Европ, Энэтхэг, Ази, Латин Америк, АНУ гэх мэт, болон байгууллагын шинж чанарт үндэслэн бүлэглэсэн байгаа. Түүнчлэн Монгол Улсын их, дээд сургуулиудыг хувийн, төрийн хэвшлээр ангилж аггрегат болгон хуваасан.
Үйлчилгээний үнэ
Шалгалтын үнэ 20 америк доллар (Орцын ба гарцын шалгалт тус тусдаа төлбөртэй байна.)

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. pasmon.mn