БИЧИХ БА ИШ АВАХ: АКАДЕМИК БИЧГИЙН ОНЛАЙН ХИЧЭЭЛ

Перегрин Академик Сервис байгууллагын Академик бичгийн онлайн хичээлийн нь оюутнуудад эрдэм шинжилгээний бичгийн бүтэц ба ишлэл авах аргуудыг зааж академик бичгийн ур чадварыг сайжруулна. Оюутнуудын эрэлт хэрэгцээнд нийцүүлэн өөрчлөх боломжтой 8-12 цагийн онлайн боловсролын хичээлд чанартай академик бичиг бичихэд зориулагдсан таван сургалтын сэдэв, мөн APA, MLA ба CMS бичих загваруудад тусгайлан бэлтгэсэн гурван сэдэв багтана/хичээлийн агуулгад аль бичгийн загвар орохыг сургууль сонгоно/. Хичээлийн төгсгөлд оюутнууд 50 асуулттай ур чадварын шалгалт өгнө.

Танилцуулга

Академик бичгийн хичээл нь оюутнуудад бусдын оюуны өмчийг албан ёсны дагуу ашиглаж өргөжүүлэх мэдлэг, чадварыг олгоно. Энэхүү үйлчилгээ нь оюутнуудад академик бичиг бичих, бичлэгийн формат, үндэслэлтэйгээр ишлэл авах стандартыг танилцуулахаас гадна тэднийг судалгааны асуудал тодорхойлж сурахад нь, найдвартай эх үүсвэр олж ашиглан хэвлэн нийтлүүлэх хэмжээний чанартай диссертаци бичихэд нь тусална. Нэг сэдэв ойролцоогоор 3-5 хэсгээс бүрддэг 8-сэдвийн хичээлийг APA, MLA, эсвэл CMS бичих загваруудтай хослуулан явуулах боломжтой ба үгийн зөв сонголт, чиг хандлага, бүтэц, судлагдсан байдал, зохиолын хулгайгаас зайлсхийх арга техникийн хамт заана.

Академик бичгийн хичээл нь бакалавр ба магистрийн түвшний оюутнуудад эрдэм шинжилгээний болон диссертаци бичихэд шаардлагатай бичих, форматад оруулах, зохих ёсоор иш авах чадваруудыг олгоно. Зохих ёсны ишлэл бол албан шаардлага байхаас илүүтэй бусдын хөдөлмөр зүтгэлийг өөрсдийн эрдэм шинжилгээний бүтээлд ашиглах дүрмийн нэг чухал систем юм. Мөн түүнчлэн, онлайн хичээлээр бичгийн загвар, хэл зүйн дүрэм, цэг таслал тэмдэглэлт, форматад оруулах зэргийг академик бичгийн стандартад нийцүүлэн бичихэд суралцана. Ингэснээр оюутнууд өөрсдийн эрдэм шинжилгээний бичгийг академик хэлэлцүүлэгт мэдүүлэх, хэвлэн нийтлүүлэх боломжтой болно.

Онлайн хичээл нь 20 асуулт бүхий хичээлийн өмнөх тест/хичээлийн дараах тест болгон ашиглаж болно/, 8 интерактив сургалтын сэдэв ба сэдвийн сорил, 50 асуулт бүхий хичээлийн дараах тестээс бүрдэнэ. Хичээлийн дараах тестийн асуултууд нь нийт хичээлийн сэдэвүүдээс санамсаргүйгээр сонгогдоно. Энэхүү тестийг өгч дууссаны дараа оюутнуудад академик бичгийн ур чадварыг нь илтгэх сертификатыг олгоно.

ОНЛАЙН ХИЧЭЭЛ – СУРГАЛТЫН ЗОРИЛГО

Академик бичгийн онлайн хичээлийг оюутнуудын бичих ур чадварыг сайжруулахын тулд бие даасан хичээл болгон ашиглах, эсвэл одоо хэрэгжүүлж буй сургалтын хөтөлбөртэйгөө нэгтгэн оруулахын алийг нь ч сонгосон оюутнууд дараах сургалтын үр дүнгүүдийг эзэмшинэ:

  •  APA(6 дахь хэвлэл), MLA(Орчин үеийн хэл, ярианы холбоо) эсвэл CMS(Бичилтийн загварын Чикаго заавар) аль нэг загварын дагуу академик бичиг бэлдэж сурна.
  • Академик бичигт чиг хандлага, үгийн сонголт ба санаагаа хөгжүүлэн тусгаж бичнэ.
  • Судалгааны асуудлыг зөв тодорхойлох чавдар эзэмшинэ.
  • Толилуулах гэж буй судалгааны ажилдаа найдвартай эх үүсвэрийг сонгодог болно.
  • Зохиолын хулгайн талаар ойлголттой болж, бусдын бүтээлээс зохих ёсны дагуу ишлэл авах арга техникийг эзэмшинэ.
  • Академик бичгийн олон төрөлүүдээс чиг хандлага, бүтэц, зорилго ба форматын ялгааг нь танидаг болно.
  • Утга ба хэрэглээний нарийн ялгаатай үгсийг бичгийн зорилгод тохиромжтойгоор сонгож чадна.
  • Ирсэн санал шүүмжийг даалгавартаа тусган загвар, бүтэц, агуулгын алдааг засаж чаддаг болно.
  • Хамгийн өргөн гардаг алдаануудыг таниж, тэдгээрийг дахин давтахгүй байх арга техникийг эзэмшинэ.
  • Үйл үгийн цагууд, өгүүлэгдэхүүн ба үйл үгийн хамаарал, жигд хэллэг зэрэг дүрмийн мэдлэгтэй болно.

СОНГОХ ХИЧЭЭЛ: Ишлэл авах загвар

Дээд боловсролын байгууллага болон эрдэм шинжилгээний нийтлэлийн газрууд ихэвчлэн дараах бичлэгийн загваруудаас аль нэгийг нь мөрдөхийг шаарддаг:

  • APA (Америкийн сэтгэл судлалын холбоо)
  • MLA (Орчин үеийн хэл, ярианы холбоо)
  • CMS (Бичилтийн загварын Чикаго заавар)

Академик бичгийн онлайн хичээлд эдгээр загваруудыг тусгайлан заах гурван сургалтын сэдэв багтдаг. Энэхүү үйлчилгээг сургалтын хөтөлбөртөө тохируулан ашиглах сургууль аль нэг загварыг  сонгоно. Сургуулийн сонголтонд үндэслэн онлайн хичээлийн өмнөх ба дараах шалгалтын асуултууд бэлтгэгддэг.

Сэдэв 1:

Академик бичиг гэж юу вэ?

Онлайн хичээлийн эхний сэдэв 4 хэсгээс бүрдэх хийгээд тодорхой байдал, логик, чиглэл зэргээр тодорхойлогдсон академик бичгийн мөн чанартай танилцана. Сэдвийн хэсгүүдэд академик бичгийн түгээмэл алдаануудыг таниулахын зэрэгцээ уншигчдадыг бичгийн зорилтот дүгнэлт рүү логик арга замаар хөтлөн танилцуулах заавар зөвлөмжийг өгнө. Мөн түүнчлэн, бичилтийн ялгаатай загваруудыг товч танилцуулж, зохиолын хулгайн эрсдэл ба түүнээс татгалзах аргачлалуудыг тайлбарлана.

Нэг дүгээр сэдвийн төгсгөлд оюутнууд дараах чадваруудыг эзэмшинэ:

  •  Академик бичиг бичихдээ чиг хандлага, үгийн сонголт ба өөрийн санаагаа хөгжүүлэн тусгаж чадна.
  • Судалгааны асуудлыг зөв тодорхойлох чавдартай болж судалгааны сэдвийг баяжуулах логик төлөвлөгөөтэй болно.
  • Бичилтийн тохиромжтой загварыг сонгон бичих арга техникээ тодорхойлж чадна.
  • Зохиолын хулгайн талаар ойлголттой болж, бусдын бичсэн бүтээлээс зохих ёсны дагуу ишлэл авах арга техникийг эзэмшинэ.

Сэдэв 2:

Академик бичгийн төрөлүүд

Энэхүү сэдэв нь өөр өөр академик бичгүүдийн ялгаа, тус бүрийн хандлагыг тайлбарласан 5 хэсгээс бүрдэнэ. Үүнд: хэлцэмж, эссэ, кейс судалгаа, судалгааны бүтээл, диссертаци. Эдгээр төрөлүүдийн агуулга, өрнөл болон форматыг олон янзын даалгаваруудын төлөвлөлт, зорилгод тулгуурлан харуулна.  Албан ёсны судалгааны ажил эсвэл диссертаци бичихэд шаарддагддаг зөвлөлийн гишүүдээр хэлэлцүүлсэний дараах гол шүүмж, нийтлэг дөрвөн ярианы хэлбэр, мөн үйл явц ба төлөвлөлт зэрэг нь хичээлд багтана.

Хоёр дугаар сэдвийн төгсгөлд оюутнууд дараах чадваруудыг эзэмшинэ:

  • Академик бичгийн төрлүүдийг шинж чанараар нь ялгаж танина.
  • Академик бичгийн төрөл тус бүрийн чиг хандлага, бүтэц, зорилго, ба форматыг тодорхойлж чадна.

Сэдэв 3:

Мэдээллийн эх сурвалж

Гурав дугаар сэдэв нь оюутнуудад өөрсдийн сонгон авсан судалгааны ажлыг танилцуулах ба сайжруулахад хэрэгтэй эх сурвалжийг  олоход нь туслахаар бэлтгэгдсэн 5 хэсгээс бүрдэнэ.  Эхний хэсэгт мэдээллийн ач холбогдолыг үнэлж сурах ба найдвартай эх сурвалжийг олж сурах бол удаах хэсэгт вэбсайт, сэтгүүл, ном ба бусад эх үүсвэрүүдээс мэдээлэл хайж сурах юм. Түүнчлэн энэхүү сэдвээр шүүмжлэлтэй сэтгэх ба хууль ёсны дагуу иш авах арга техникүүдийг жишээн дээр ашиглан заана.

Гурав дугаар сэдвийн төгсгөлд оюутнууд дараах чадваруудыг эзэмшинэ:

  • Академик судалгаандаа ашиглах олон эх сурвалжуудын жагсаалттай болж чадна.
  • Судалгааны ажилд найдвартай эх сурвалжуудыг сонгож сурна.

Сэдэв 4:

Академик бичиг бичих

Дөрөв дүгээр сэдэв нь 4 хэсгээс бүрдэх ба судалгааны ажил бичихэд оюутнуудад тулгамддаг дараах асуудлуудыг жишээгээр харуулж зааварчилна: эх төлөвлөлт, бичих загвар, хэл зүйн дүрэм, зөв үгийн сонголт мөн бусад байж болзошгүй алдаануудаас зайлсхийх. Энэхүү сэдэв нь нэг ба хоёр дугаар сэдвүүдийн хичээлүүдийг нэгтгэж ашиглахыг заахаас гадна зорилго нь академик бичиг бичих үүрэг даалгаврыг хэрхэн эхлүүлэх ба төгсгөхөд шаардлагатай тодорхой, үе шат дараалалтай зөвөлгөө өгөхөд оршино.

Дөрөв  дүгээр сэдвийн төгсгөлд оюутнууд дараах чадваруудыг эзэмшинэ:

  • Академик бичгийн зорилгоо тодорхойлж, тохиромжтой эх бэлтгэлийн загварыг ашиглаж сурна.
  • Бичилтийн загвар, тодорхой бус хэл зүй, идэвхгүй хэв, ярианы хэллэг, үгийн зохисгүй хэрэглээ ба өгүүлбэрийн алдаатай бүтэц зэргийг таньж сурна.
  • Үйл үгийн цагууд, өгүүлэгдэхүүн ба үйл үгийн хамаарал, жигд хэллэг зэрэг дүрмийн мэдлэгтэй болно.

Сэдэв 5:

Академик бичгийн формат

Тав дугаар сэдэв нь академик бичигт шаардлагатай форматын тухай заана. Энэхүү сэдэв нь нүүр хуудас, удиртгал хэсэг ба эх бие зэргийг хамарсан олон хэсгээс бүрдэнэ. Сэдвийн хичээлүүдэд гарчиг, дугаарлах, тэмдэглэх, хүснэгт ба тоо, хүснэгтийг нэгтгэх, мөр хоорондын зай ба фонт багтана.

Тав  дугаар сэдвийн төгсгөлд оюутнууд дараах чадваруудыг эзэмшинэ:

  • Академик бичгийн нүүр хуудас, удиртгал ба эх биед шаардлагатай элементүүдийг мэддэг болно.
  • Гарчиг, дараалал ба догол мөрний бүтцийн зөв загварыг сонгож ашиглана.
  • Дугаарлахад шаардлагатай форматын ойголттой болно.

 Сэдэв 6:

Ишлэл авах загвар

Зургаа дугаар сэдэв нь ишлэл авахтай холбоотой бүх шаардлагыг хамарсан нэг сэдвээс бүрдэнэ.  Зохиогчийн эрхийг зөрчихгүйн тулд ямар бүтээлээс дамжуулан ишлэл авсан тухайгаа бичих шаардлагатай.

Зургаа  дугаар сэдвийн төгсгөлд оюутнууд дараах чадваруудыг эзэмшинэ:

  • Иш авахад ямар төрлийн мэдээлэл хэрэгтэй байгаагаа тодорхойлж сурна.
  • Иш авах аргуудаас тохиромжтойг нь сонгон ашигладаг болно.
  • Хэрхэн шууд ишлэл авах болон өөрийн санаагаар найруулан өөрчлөх ойлготтой болно.

Сэдэв 7:

Референц буюу ашигласан бүтээлийн жагсаалтын жухам

Долоо дугаар сэдэв нь сонгон ашиглаж буй бичилтийн загварт хамааралтай ашигласан бүтээлийн жагсаалт үүсгэх, номын жагсаалт, тэмдэглэлүүд, зүүлт тайлбаруудыг багтаасан нэг хэсгээс бүрдэнэ. Энэхүү сэдвээр ашигласан болон иш авсан бүтээлийн жагсаалтыг зөв дарааллаар үүсгэх, мөн ном, сэтгүүл эсвэл цахим медиагаас ишлэл авч байгаагаас хамааран хэрхэн форматанд оруулахыг заана.

Долоо  дугаар сэдвийн төгсгөлд оюутнууд дараах чадваруудыг эзэмшинэ:

  • Ном, сэтгүүл эсвэл цахим медианаас ашигласан бүтээлийн жагсаалтыг зөв форматанд оруулж сурна.
  • Эх сурвалжуудаас хууль ёсны дагуу иш авахын ач холбогдлыг ойлгоно.

Сэдэв 8:

Академик бичгийг төгсгөх

Найм дугаар сэдэв нь академик бичгийн онлайн хичээлийн сүүлийн хичээл бөгөөд  өөрийн академик бичгийг эцсийн хувилбарт оруулан засах юм. Энэхүү сэдвийн гурван хэсгээр оюутнууд ихэнх тохиолдолд илэрэлгүй өнгөрсөн алдаануудыг засаж, хэрхэн хяналтын уншилт хийхэд суралцана. Сэдвийн явцад оюутнууд бичгийн загварыг дахин унших, бусад хүмүүсээр академик бичгээ уншуулж шалгуулах, ирсэн санал шүүмжийг тодорхойгүй гэсэн асуудлуудыг тодруулахад ашиглах, мөн гаргасан дүгнэлтээ тодорхой, логиктой, итгэл үнэмшилтэй болохыг баталгаажуулна.

Найм  дугаар сэдвийн төгсгөлд оюутнууд дараах чадваруудыг эзэмшинэ:

  • Санал шүүмжийг өөрийн бичгийн загвар, бүтэц болон агуулгад буй алдаа дутагдалыг сайжруулахад суралцана.
  • Бичгийн загварын ялгааг тодорхойлон, үгийн сонголт ба бүтцээс хамааран нарийн утгын ялгааг анзаардаг болно.
  • Элбэг тохиолддог үгийн болон дүрмийн алдааны мэдлэгтэй болж, давтан алдаа гаргахгүй байх арга техникэд суралцана.

Хичээлийн дүгнэлт

Академик бичгийн онлайн хичээл маань сургалтын 8 сэдвийн сорилын асуултуудаас бүрдсэн 50 асуулт бүхий ур чадварын шалгалтаар дуусна. Ур чадварын шалгалтын дараа сургалтын үр дүнг үнэлсэн оноотой сертификатыг оюутнууд хүлээн авна.

Үйлчилгээний үнэ

 Академик бичгийн онлайн хичээл үйлчилгээний төлбөр нь жилд хэдэн хичээл авах хүсэлтэй байгаагаас хамаарна. Үйлчилгээний төлбөрт бүх төрлийн тайлангаа бэлтгэн гаргах эрх, хөтөлбөрийн гарын авлага, сургалтын төлөвлөгөө мөн багш нарын гарын авлага багтана. Олон үйлчилгээтэй багц танд нэмэлт хөнгөлөлт эдлэх боломж олгоно.

Үнийн танилцуулга

 

1 жилийн Хөнгөлөлт Хичээл тус бүрийн үнэ
1-50 Бүтэн төлбөр $49.00
51-100 5% $46.55
101-250 10% $44.10
251-500 15% $41.65
>501 20% $39.20

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. pasmon.mn